Зам дээр бусдаас ялгарч, онцгойрохыг хүссэн жолооч нарын 16 автомашин

0

Одоо цагт автомашинд сууж үзээгүй хүн олдохгүй байх. Машины эзэн гэвэл харин алаг цоог байж болох юм. Жолооч хүн машиндаа янз бүрээр ханддаг: хэн нэгэн өдөр болгон машинаа зүлгэж арчина, нөгөө нь сардаа эсвэл улиралдаа ганц удаа угаалгын газар цэвэрлүүлнэ. Бас тосоо цагт нь солиулахаа мартдаг нэгэн ч бий. Гэхдээ өнөөдөр бид авто машинаараа бусдаас ялгарахыг хүсдэг хүмүүсийн тухай ярилцах болно. Зүгээр ч нэг тюнинг биш, харин олонхын хувьд этгээд хачин санагдах тюнинг хийлгэсэн нэгний тухай.

“Гайхамшиг”-ийг харсан хүмүүс гэрэл зургийг нь дарахаар ухаалаг утас руугаа яарцгаах бөгөөд этгээд хачин автомашиныг сошиал сүлжээгээр хуваалцах ажээ. Замын хөдөлгөөнд саадгүй оролцож чадаж байгаа юм байхдаа гэмээр тюнинг хийлгэсэн тэрэг ч энд байна. Та өөрөө хараад дүгнэлтээ хийнэ биз ээ.

Гурван дугуйтай машин ямар санагдаж байна вэ?

 

Хоорондоо үл зохицох зүйлийг нийцүүлэх гэж ямар удаан бодсон бол?

 

Автомашиныг сурталчилгааны самбар болгон ашиглах тод жишээ. Эзэд нь зүлэгжүүлэлтийн бизнес эрхэлдэг юм байна

 

Нэг машин дээр хэтэрхий олон стикер нааж дээ – хүний хүсэл гэж хязгааргүй юм даа

 

Удаан хайж байж өөрт таарах зогсоолоо олно бас зам тээврийн осол гаргахгүйн тулд удаан явах хэрэг гарна

 

Кабриолет худалдаж аваагүй ээ, зүгээр л уламжлалт сиданы дээврийг нь “авчихсан” юм

 

Илүү өндөр машинтай болохыг хүсэх үед

 

Илүү хурц машин тэгж амар олдохгүй шүү

 

Зүгээр ч нэг Хомер Симпсон биш ээ, компьютерын гарын товчлууруудаар хийсэн бүтээл шүү

 

Теслагийн сонирхолтой шийдэл байна

 

Ямар ч өдөр инээмсэглэж байхыг уриалсан машин

 

Нэр нь тодорхой бус. Сурталчилгаа хийх гэж ингэсэн байж болох эсвэл аварга том “шарсан талх” зөөх гэж

 

Тэгээд хаанаас өөгүй жигд зам олдог юм бол?

 

Ийм гупер хийж болно гэж шийдвэр гаргасан л байна даа

 

Энэ одоо юу вэ? Гарт таарсан болгоныг л машиндаа наагаад байжээ дээ?

 

Ойрын хугацаанд түүнд жинхэнэ запас дугуй хэрэг болохгүй л гэж найдахаас

Уншигч танд хамгийн сонирхолтой санагдсан машин аль нь байсан бэ?

24
Ха ХаХа Ха
4
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ГоёГоё
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *