Дэлхий дээрх хамгийн их пирсингтэй эмэгтэй илүү ихийг хүсэж байна

0

Шотландын Эдинбургэд амьдардаг Бразил гаралтай эмэгтэй Элейн Дэвидсон 2000 онд л пирсингийнхээ тоогоор дэлхийн дээд амжилтыг тогтоож Гиннесийн номд бичигдэх болсон юм. Тэр үед нийтдээ 462 пирсингтэй хэмээгдэж байсны 192 нь нүүрэндээ ажээ. Түүнийг ингээд зогссон гэж бодож байвал та андуурч байна.

Саяхан дэлхийн дээд амжилтыг тогтоосон эмэгтэй Британийн ITV сувгийн өглөөний нэвтрүүлэгт оролцож хөтлөгч Элисон Хаммонд болон Дермота О’Лира нарын асуултанд хариулжээ.

Өөрийгөө зайгүй нүхэлсэн эмэгтэй өөрийн дээд амжилтыг аль хэдийн тоохоо больжээ. Өнөөдөр түүний бие дээр 15,000 гаруй төмөр пирсинг байгаа төдийгүй эдгээрийн 3500 орчим нь хамгийн эмзэг эрxтэн дээр байрлажээ. Элейн Дэвидсон бэлэг эрxтний пирсингийг АНУ-д бүр танил талаараа яриулж байж хийлгүүлснээ хэлсэн байна. Их Британийн ганц ч салон ийм төрлийн пирсинг хийж чадахгүй гэжээ.

http://dailymail.co.uk/

“Би дэлхий дээрх хамгийн их нүхтэй эмэгтэй – миний бэлэг эрxтэн дотор 3500 гаруй пирсинг бий, би үүгээр ч зогсохгүй, биеэрээ 20,000 пирсингтэй болтол хийлгэсээр л байх болно”.

20,000 гэдэг тоо нь дэлхийн дээд амжилтаа барьж үлдэх зорилготой юм. Залуучууд араас нь яг гүйцчих гээд байгаа бололтой.

http://dailymail.co.uk/

Нэвтрүүлгийн хөтлөгч өдий хэмжээний бөгж аюултай эсэх, мөн халдвар, үрэвслээс яаж сэргийлж чадаж байгаа тухай асуужээ. Элейн урьдчилан сэргийлэх арга хэмжээг байнга баримталж байх ёстойг хэлсэн байна. Эс бөгөөс таагүй асуудлууд гарах нь мэдээж гэв.

“Би уксус ашигладаг, тэгээд ч би мундаг эмчтэй хүн, намайг чин сэтгэлээсээ ойлгодог эмч хүн дээ”.

Мөн Элейнээс “бэлэг эрxтний” пирсинг унаж байсан тохиолдол бий юу гэж асуусан байна. Найдвартай бэхлэгдсэн тул унаж байсан удаагүй, тэгээд ч “дотор байгаа, үнэхээр дотор талд нь байгаа шүү” гэж хариулжээ. Элейн шөнө дунд хоорондоо харшилдах төмрийн дуунаар сэрдэг болов уу? “Хэнтэй унтаж байгаагаас шалтгаална л даа” гэж хариулсан нь бас л зөв хариулт шиг санагдсан юм.

http://dailymail.co.uk/

 

Энэ бүх зүйл яаж, яагаад эхлэв?

“Залуу байх үеэс л эхэлсэн. Би багаасаа дээд амжилт тогтоож Гиннесийн номд бичигдэхийг мөрөөддөг байлаа. Энэ ном бол миний хүсэл зорилго, мөрөөдөл минь байж дээ.”

http://dailymail.co.uk/

“Олон жил хичээсний эцэст би Гиннесийн номын хүмүүстэй уулзаж чадсан, тэд ч намайг гэр бүлийнхээ нэгэн гишүүн болгон авсан. Үнэхээр гайхалтай үйл явдал байлаа, миний амьдралын хамгийн аз жаргалтай үе”.

http://dailymail.co.uk/

Элейн өвчний мэдрэмжинд дасал болсон гэдгээ нуулгүй хэлдэг, пирсинг зүүхэд огт өвчин мэдрэхээ больсон ажээ. Өөрийгөө нүхлээд пирсинг хийж чаддаг болсон байна.

Пирсингээс гадна, үсээ хурц өнгөөр будаж гоёмсгоор сүлждэг, нүүр, биедээ шивээс хийлгүүлжээ. Мөн хадаастай орон дээр унтдаг, гал дээгүүр алхдаг, хагарсан шилэн дээр хэвтдэг, жүдогийн хар бүстэй. Японд уг урлагаар хичээллэж хар бүс зүүх болжээ.

Элейн Дэвидсон Эдинбургийн хувьд нэгэн гайхалтай эмэгтэй. Жил болгон тэрээр урлагийн “Фринж” наадамд урилгаар оролцдог юм. Түүний тоглолт, үзүүлбэр ч алдартайд тооцогддог ажээ.

3
ТэнэглэлТэнэглэл
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *