Анхны хувилбар нь бидний харж дассанаас тэс өөр харагдах хүүхэлдэйн киноны 10 алдартай дүр

2

Саяхан интернэтэд 1996 оны “Shrek”–ийн туршилтын хувилбар цацагдаж багагүй шуугиан тарилаа. Уг бичлэгээр “I Feel Good” дууг амандаа аялж алхах дүр гарна. Бидний мэдэх “Shrek” хүүхэлдэйн киноны туршид бичлэг дээр гарах дүр үлдсэн бол гээд та төсөөлөөд үз дээ? Аливаа уран бүтээлийн эцсийн хувилбар гартал маш урт дамжлагыг туулдаг бөгөөд эцсийн бүтээл анхны хувилбараасаа эрс өөрчлөгдөх нь бий.

1996 оны Шрекийн гадаад төрхөөс санаа авч бид алдартай хүүхэлдэйн киноны дүрүүдийн анхны хувилбарыг сонирхож үзэхээр шийдсэн юм. Эдгээр дүр төрх бидний мэдэхээс тэс өөр харагдана.

Bugs Bunny

Warner Bros. / Warner Bros.

Анхны Багз 1938 оны “Porky`s Hare Hunt” хүүхэлдэйн кинонд гарч байжээ.

 

“South Park” хүүхэлдэйн киноны дүрүүд

Comedy Central

“South Park” богино хэмжээний анхны бүтээл 1992 онд “The Spirit of Christmas” (буюу “Jesus vs. Frosty”) нэрээр гарч байжээ. 4 минутын хүүхэлдэйн киноны дүрүүд өөрөөр харагдаад зогсохгүй нэрс нь ч их будлиантай. Картман улбар шар өнгийн малгайтай хүү, хари Кенни – хамгийн бүдүүн нь тэгээд хүүхэлдэйн киноны төгсгөлд өөд болно.

 

Шрек

DreamWorks Pictures / TheSecretLifeOfAliens

1996 онд туршилтаар гарсан Шрекийн дүр төрхийг бичлэгээс сонирхоорой. Бидний мэдэх хүүхэлдэйн кино 2001 онд дэлгэцнээ гарч бидний хүртээл болж байсан түүхтэй.

 

Сорвит

Buena Vista Pictures / a-j-chaves

Хүүхэлдэйн киноны ажлын нэр нь “King of the Jungle” байсан бөгөөд дүрийн гадаад төрх ч айдас төрүүлмээр. Кино зохиолоороо бол Сорвит Муфасагийн ах биш, хорон муу санаатай аварга том арслан байх ба хаанаас гаралтайг нь хэн ч мэддэггүй.

 

Хомер Симпсон

Fox / Fox

Баруун гар талын гэрэл зураг: 1987 оны “Good Night!” богино хэмжээний хүүхэлдэйн киногоор гарсан Хомерын анхны хувилбар.

 

Фёдор ах

Союзмультфильм / Левон Хачатрян

Простоквашиногоос ирэгсдийн тухай Зөвлөлтийн хүүхэлдэйн киноны гурван анги дээр Фёдор ах бүгдэд нь өөр өөр төрхтэй гардгийг бид сайн мэднэ. Анхны боловсруулалтын явцад ч бас өөр байжээ. Фёдор ах ер нь хэчнээн ч удаа өөрчлөгдсөн юм бүү мэд.

 

БоЖек морь

Netflix / Chris McDonnell

 

Рик ба Морти

Adult Swim / COMICsacrifice

Хүүхэлдэйн киноны анхны нэр нь “The Real Animated Adventures of Doc and Mharti” байсан бөгөөд “Back to the Future” уран сайхны киноны дүрүүдээс санаа авч бүтээсэн гэдэг.

 

Чоно, Туулай

Союзмультфильм / Союзмультфильм

1969 онд “Весёлая карусель” хүүхэлдэйн киноны 2 минут үргэлжлэх хэсэг дээр анхны Чоно, Туулай гарсан гэж үздэг. Тэр хэсэгт бидний мэдэхгүй Чоно, Туулай байгаа юм. Тэр жилдээ бидний үзэх дуртай “Ну, погоди!” хүүхэлдэйн кино мэндэлжээ.

Хүүхэлдэйн киноны дүрүүдийн өөр бусад өөрчлөлтийг эндээс үргэлжлүүлэн сонирхож болно.

34
Ха ХаХа Ха
33
ГоёГоё
14
ТэнэглэлТэнэглэл
8
БахархмаарБахархмаар
8
ХарамсалтайХарамсалтай
7
ГайхмаарГайхмаар
4
БурууБуруу
3
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *