Томатина фестиваль буюу Испани дахь улаан лоолийн дайн

0

Томатина фестиваль буюу Испани дахь улаан лоолийн дайнЛа Томатина /La Tomatina/ бол жил бүрийн 8-р сарын сүүлчийн Лхагва гаригт Газар дундын тэнгисээс 30 км-ийн алсад байх Испаний Буньол хотод зохион байгуулагддаг фестиваль юм. Энэхүү фестивальд оролцогчид бие бие рүүгээ бүрэн боловсорсон улаан лооль шидэж зугаацдаг. Яг долоо хоногийн өмнө болсон энэхүү фестивалийн дараа Валенсиагийн ойролцоох Буньол хотын гудамж 2000 орчим Британичууд, 20,000 орчим бусад оролцогчдын шидэлсэн 130 тонн улаан лоолийн амтлаг шүүсэнд будагджээ. Нэг цагийн хугацаанд үргэлжилсэн улаан лоолийн тулаанд зориулж 6 ачааны тэргээр дүүрэн хүнсний ногоог хотод зөөвөрлөж авчирсны зэрэгцээ тулааны дараа тэр чигтээ улаан лооль болсон наргианчдад зориулж зөөврийн шүршүүрүүд байрлуулсан байв. Хотын удирдлагууд фестивалийн оролцогчдын аюулгүй байдлын үүднээс зааварчилгааны товч жагсаалт гаргасан ба уг жагсаалтанд бичигдсэнээр гэмтэж бэртэхээс сэргийлж, шидэхийн өмнө улаан лоолийг бяцалсан байх, улаан лоольноос өөр зүйл шидэхгүй байх, оролцогчид ачааны машин болон тэргэнцрүүдэд зам тавих, богино ханцуйтай цамцаа урж тасдахгүй байх, улаан лоолийн тулааны цаг дууссанаас хойш улаан лооль шидэхгүй байх гэсэн дүрмүүд бичигдсэн байжээ. Энэхүү фестиваль 1945 онд хүүхдүүд хоорондоо хүнсний зүйлсээр шидэлцэн байлдаж байснаас улбаатай аж. Өнгөрсөн жил фестивальд 40,000 хүн оролцож байсан ч энэ жил нутгийн удирдлагууд фестивальд оролцогчид 8,60 фунт стерлинг төлөх төлбөрийг анх удаагаа бий болгож, оролцогчдын тоог хязгаарлажээ. Гэвч 5000 оршин суугчийг үнэ төлбөргүйгээр оролцохыг зөвшөөрсөн байна. Энэтхэг, Франц, Австрали зэрэг Дэлхийн бусад орнуудаас уг фестивалийг зорин ирж оролцсон хүмүүс байсан ба Колумб, Коста Рика, Хятад зэрэг зарим газруудад энэ фестивалиас сэдэвлэсэн хүнсний тулаанууд болдог.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *