Нэгэн үе тренд болж байсан хэдий ч одоо бол хоцрогдсон загварт тооцогдох болсон интерьер дизайны 11 чиг хандлага

0

Статистик мэдээллээс харахад байраа засахаар шийдсэн хүмүүсийн 30 орчим хувь нь орчин үеийн интерьер дизайныг илүүд үздэг байна. Учир нь интерьерийн тухай хүн бүр өөр өөр зөвлөгөө өгдөг бөгөөд тэр бүрд трэнд болж байгаа зүйлс өөрчлөгдөх явдал олон гардаг. Ингээд бид танд гэрийнхээ дотоод засалд юу анхаарах ёстой талаар хүргэхээр бэлтгэлээ.

1. Угаалгын өрөөний хуванцар тавиур

© Fortuna2019 / Pikabu © Depositphotos

Хуванцар тавиурыг ялангуяа керамик хавтангийн дэргэд байрлуулсан тохиолдолд дотоод заслыг илүү хямд харагдуулдаг сул талтай. Булангийн хуванцар тавиурууд нь орон зайг илүү жижиг харагдуулдаг учраас жижиг угаалгын өрөөтэй хүмүүс сонгохгүй байх нь зүгээр. Үүний оронд өдөр тутамдаа хэрэглэдэг бүтээгдэхүүнээ ванн дээрээ тавьж, үлдсэнийг нь угаалтуурын доор нуусан нь дээр.

 

2. Металл гадаргуу

© Shutterstock

1990-ээд оноос эхлэн үйлдвэрийн гал тогоо маш түгээмэл болсон бөгөөд олон хүмүүс гал тогоогоо том ресторантай адил мэргэжлийн түвшинд харагдуулахыг хүсэх болсон юм. Гэвч иймэрхүү гал тогоог өөр өөр металл ашиглан хийдэг тул гадаргууны хувьд ялгаатай байдаг байна. Гэсэн хэдий ч өнөөдөр энэ хэв маяг сонирхолтой байхаа нэгэнт больжээ. Металлыг хэт их ашиглах нь дизайныг ихээхэн хүйтэн болгодог тул өрөөг хөндий, уйтгартай харагдуулдаг байна. Тиймээс дизайнерууд одоо илүү хөнгөн материал, бүдэг өнгө сонгохыг зөвлөх болжээ.

 

3. Зөөлөн сандал

© kumokurin / Reddit

Эхлээд ийм сандлыг ажил олгогчид ажилчдынхаа тав тухтай орчинг бүрдүүлэхийн тулд оффисдоо ихээр байрлуулж байв. Харин оффисын ажилчдад энэ сандал маш их таалагдсан тул зарим хүмүүс гэртээ авч тавихаар шийджээ. Гэвч зөөлөн сандал нь хэдхэн жилийн дотор хуучинсаг харагдах болж дизайнерууд үүнийг түшлэгтэй сандал эсвэл илүү орчин үеийн харагдах сандлаар солихыг санал болгож байна.

 

4. Саарал болон хүрэн боржин чулуугаар хийсэн тавцан

© GraySD / Pikabu © tetratt / Pikabu

Өмнө нь алдартай байсан боржин чулуун тавцан нь яг одоо бол уйтгартай, хэт нийтлэг хэмээн тооцогдох болжээ. Ийм тавцанг бараг л айл болгонд хардаг учраас хүмүүс автоматаар уйдаж эхэлсэн байна. Тиймээс гал тогооны тавилгын тавцанг сонгохдоо энгийн матт юм уу, гялгар хавтан сонговол зүгээр.

 

5. Загасны нуруун хээтэй шал

© altks / Pikabu © kubanparket / Instagram

Модон паркет нь өндөр чанартай шалны материал гэж тооцогддог. Тиймээс хүмүүс байраа засахдаа ийм төрлийн шалыг ихэвчлэн сонгодог. Гэвч шалны сонголт бидний төсөөлснөөс их төрөлтэй бөгөөд эргэлзэхэд хүргэх нь олон. Тийм ч учраас олон хүмүүс загасан нуруун хээтэй шалыг элдэв зүйлд эргэлзэлгүйгээр сонгодог байна. Гэхдээ ийм паркет тэр даруй байшин доторх уур амьсгалыг хуучинсаг мэдрэмжтэй болгодог нь нууц биш. Тиймээс яг одооноос эхлээд шулуун хээтэй паркет худалдаж аваарай. Гэрийн зайг том харагдуулахаас гадна хуучирдаггүй классик загвар юм.

 

6. Холливуд хэв маягийн гэрэлтэй толь

© Mr.Amderix / Pikabu © ClaustrophobicSaucer / Reddit

Жижиг чийдэнгээр хүрээлэгдсэн толь бол олон ч инстаграм одуудын гол зэвсэг юм. Эмэгтэй хүн бүр өөрийгөө од шиг мэдрэхийг хүсдэг боловч харамсалтай нь энэхүү шийдэл одоо хуучинсаг санагдах болжээ. Тиймээс толио илүү энгийн байлгаж зөөлөн гэрлээр чимэглэж байгаарай.

 

 

7. Болхи гал тогоо

© Depositphotos

Гал тогооны өрөөний болхидуу гэж хэлж болох дизайны шийдэл нь үйлдвэрийн гал тогоотой нэгэн зэрэг моодонд орж байв. Гэвч удалгүй интерьер дизайнерууд энэ загвар нь хотын орчинд маш зохисгүй харагддаг болохыг ойлгож эхэлсэн юм. Цонхны тавцан дээрх цэцэгс, тохь тухтай тавиурууд гээд илүү гоё шийдлүүд хаа сайгүй бий шүү дээ. Тиймээс дизайнерууд гал тогооны тосгоны мэт хэв маягаас татгалзаж байгальд ээлтэй хэв маягийг сонгохыг зөвлөж байна. Ногоон өнгө, байгалийн гаралтай материалууд нь байшингийн эзэд байгальтай хэр ойрхон хүмүүс гэдгийг харуулахаас гадна тав тухтай мэдрэмж төрүүлэх болно.

 

8. “Хүнд” сонгодог стиль

© iriana88w / Depositphotos

Ордны юм шиг хэв маяг, харанхуй хилэн, байгалийн модон, алтадмал эдлэл хэдэн зуун жил л хүмүүсийн номер нэг сонголт байсаар ирсэн. Гэвч одоо энэ хуурамч, хэт гоо зүйн үзэмжийг илүүд үзсэн дизайн минимализмаар солигджээ. Тиймээс загвар зохион бүтээгчид хүнд хилэн хөшигний оронд даавуун материалтай хөшиг авахыг зөвлөх болсон байна. Одоо тэрхүү хуурамч алтадмал, хэт чамин зүйлсээс татгалзах цаг нэгэнт иржээ.

 

9. Тоосгон хана

© ChukNorris1980 / Pikabu

Интерьер дизайнерууд дээврийн хөндийн хэв маягийг бий болгох зорилгоор тоосгон ханын санааг гаргасан нь олон хүний сонирхлыг татаж байв. Эхлээд кафе, зоогийн газрууд энэ байдлаар хэв маягаа бүрдүүлж эхэлсэн бол дараа нь энгийн айлууд ч ийм байдлаар гэрээ тохижуулж эхэлсэн юм. Гэвч бусад загваруудын нэгэн адил хэт өргөн тархсан энэ загвар одоо бол болхи, уйтгартайд тооцогдох болсон байна. Оронд нь байгалийн өнгө дагнасан цулгуй хана трэнд болжээ.

 

10. Интоорын модон шүүгээ

© Depositphotos

Хар улаан интоорын өнгө нь гал тогооны өрөөний дизайнд ихээхэн алдартай байв. Гэвч ийм өнгө ямар ч тавилгыг илүү хүнд харагдуулж, хуучинсаг хэв маягтай мэт мэдрэмж төрүүлдэг байна. Тиймээс интерьер дизайнерууд гал тогоог илүү шинэлэг, орчин үеийн харагдуулахын тулд цайвар өнгө сонгохыг зөвлөж байна.

 

11. Хээтэй хулдаас

© Depositphotos

Хулдаас хэдийгээр хямд материал хэмээн тооцогддог ч өнгө, хээг нь буруу сонговол байрны бүхий л өнгө үзэмжийг дарж харагдуулдаг. Эмнэлэг, сургууль, музей, номын сан шиг айл баймааргүй байгаа биз дээ? Тиймээс оронд нь мод эсвэл хавтанцар сонгох нь дээр. Мэдээжийн хэрэг эдгээр материалууд үнэтэй байдаг ч илүү удаан эдэлгээтэй, мөн тансаг харагдах болно.

7
ГоёГоё
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Bayr Batsukh

    Bayr Batsukh

    2020/05/05 at 22:44

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *