
Хөлний эрүүл мэнд бол хүмүүсийн маш ховор санаа тавьдаг зүйл билээ. Бид асуудал хүндрэх хүртэл хөлийнхөө эрүүл мэндийг төдийлөн ойшоодоггүй. Мөн хөлд илрэх асуудлуудын ихэнх нь хүндэрч, ноцтой асуудал үүсгэж, заавал эмчилгээ хийлгэх шаардлагатай болох хүртэл нь санаа зовоод байдаггүй.
Тэгвэл чухам ямар асуудлууд хөлд илэрдэг вэ? Хэрэв анхаарал хандуулж эмчлэхгүй бол ямар нөхцөл байдалд хүргэдэг вэ?

Хөлийн хумс шигдэж ургах нь зөвхөн тээртэй асуудал биш юм
Хөлийн хумс шигдэх нь түгээмэл тохиолддог асуудал. Ихэнх хүмүүс үүнийг ямархуу болохыг мэднэ: хөлийн хумс зузаан ургаж, өнгө нь хувирч, хэврэг болоод зогсохгүй, хэлбэр нь алдагддаг. Дийлэнх тохиолдолд хөлийн хумс шигдэх асуудлыг гэртээ эмчилж блно.
Хөлийн хумс шигдэх асуудал ховор тохиолдолд ноцтой асуудал үүсгэнэ. Хэрэв эмчлэхгүй бол хумс удалгүй унана. Мөн халдвар хумсаар дамжин биед нэвтрэх эрсдэлтэй байдаг. Түүнчлэн чихрийн шижин өвчтэй хүмүүсийн дархлааны системийг бууруулдаг гэдгийг санаарай.
Зарим нөхцөлд хөлийн хумс шигдэх асуудал хэр зэрэг ноцтойгоос хамаараад эмнэлэгт эмчлүүлэх шаардлага тулгарч болно. Чихрийн шижин эсвэл цусны эргэлт, нэг бол мэдрэлийн болон дархлаа султай хүмүүс зайлшгүй эмчид хандаж, эмчилгээ хийлгүүлэх хэрэгтэй.

Өсгий хагарах нь эрүүл мэндийн асуудал үүссэнийг илтгэдэг
Хөлийн хумс шигдэхтэй адилаар хөлийн өсгий хагарах нь түгээмэл тохиолддог асуудлуудын нэг. Хүмүүс ихэвчлэн үүнийг гоо сайхны үзэмж талаас нь ач холбогдол өгөхөөс биш, эрүүл мэндийн хувьд төдийлөн ойшоодоггүй. Магадгүй тийм байж болох талтай. Өсгий хагарах үед гэрээр эмчилгээ хийж болно.
Мөн хөлийн өсгий хагарахыг чихрийн шижин өвчин, витамины дутагдал, бамбай булчирхайн үрэвсэл, атопик дерматит болон бусад асуудлуудын үед илэрдэг шинж тэмдэг ч гэж үздэг.
Хүнд нөхцөлд хөлийн өсгий хагарах үед цус гардаг. Хэрэв таны өсгий ноцтой хагарах юм бол, хөлөөр халдвар дамжих эрсдэлтэй. Таны хөлийн өсгий хагарах үед их хэмжээний өвдөлт мэдрэгдэх, халуу шатах, улаан тууралт гарах болон хавагнах шинж тэмдгүүд давхар илэрвэл, эмчид яаралтай хандаарай.
Хөлийн хуруунд яс ургах нь ноцтой асуудал мөн үү?
Хөлийн хуруунд яс ургасан үед хөлд эвтэйхэн гутал олж өмсөх үнэхээр хүндрэлтэй байдаг. Энэ асуудал үүсэхэд хүргэдэг хүчин зүйлсэд: хэтэрхий бариу гутал өмсөх хамгийн эхэнд дурдагдах ёстой. Бусад шалтгаануудад хөлийн төрөлхийн бүтцийн гажиг болон үе мөчний үрэвсэл зэргийг нэрлэж болно.
Хөлийн хуруунд яс ургах нь ямар нэгэн ноцтой асуудал үүсгэдэггүй. Гэхдээ алхаж гишгэхэд тав тухгүй мэдрэмж төрүүлэхээс гадна маш их өвдөлт мэдрүүлдэг. Энэ нь дараах зүйлстэй холбоотой:
- Бурсит (үе мөчинд байдаг шингэний үрэвсэл)
- Хөлийн хурууны хэлбэр гажиж, алх шиг болох
- Метатарсальгиа (хөлийн уланд илэрдэг үрэвсэлт өвчин)
Хөл бол хамгийн чухал эрхтэн учраас хөлийнхөө эрүүл мэндэд онцгойлон анхаарч байгаарай.









Ч. Бадамханд
2020/05/05 at 22:56
Dashmaa Dashmaa
Б. Аагий
2020/05/05 at 22:59
yg iim Bumaka
Aagii GB
2020/05/05 at 23:14
Yasan ch utgagui tailbar bichdiin be. 😠😠😠
Enkhjin Bolorerdene
2020/05/06 at 00:04
Solongo Damdinsuren
Х. Тоогий
2020/05/06 at 00:26
Naadah chni hol bish tuurai bn
Hakan Dalak
2020/05/06 at 01:19
Hmm
Altantsetseg Aagii
2020/05/06 at 15:23
Ymar emchid uzuuleh we
Hashhuu Ganbat
2020/05/06 at 22:26
Ymarch utga alga
Jargal Gankhuyag
2020/05/07 at 10:18
хандаж болох боловч тоож үзэх эмч, эмчилж чадах эмч монголд байхгүй
Навчцэцэг Навча
2020/05/07 at 10:54
Яамар эмчид хандаж болоху
Dalai Solongoo
2020/05/07 at 12:01
Batzaya Zaya
Tsogzoo Tsoogii
2020/05/07 at 15:13
Ямар заваан юм бэ?
Tsogzoo Tsoogii
2020/05/07 at 15:13
Erdenechimeg Ulambayar
2020/05/07 at 16:12
Ямар эмчилгээ хийхийг зөвлөөгүй байж ийм пост оруулж яадаг байнаа.
Purevoidov Tserendulam
2020/05/07 at 16:20
Baggy Flyfish