
Харамсалтай нь өнөөдрийн нийгэмд стрессдэггүй хүн гэж байхгүй болжээ. Мэдээж хүн болгон өөрийнхөөрөө энэ таагүй үзэгдэлтэй тэмцдэг, стресс тайлах аргууд ч олон янз. Тайвшрах дасгал хийж болж байна, бясалгал хийнэ, дуу хөгжим сонсоно гээд л. Гэхдээ бас нэг арга байна аа – тайвшруулахын зэрэгцээ тархийг дахин ачаалахад тусалдаг.
Та бүхэндээ нүд салгахын аргагүй өөгүй төгс эд зүйлсийн гэрэл зургуудыг толилуулах гэж байна. Хэлбэр дүрс, өөгүй дүр төрхөөрөө сэтгэл татна. Үгүй ээ, бүр ховсдоно. Перфекционистууд энэ аргаар стрессээ тайлдаг гэхэд буруудахгүй. Сэтгэлд тааламжтай мэдрэмж төрүүлэх иймэрхүү зүйл харж суухад аргагүй биз. Таны сэтгэл тавгүй байгаа бол бидний бэлдсэн нийтлэлийг сонирхоорой. Өдөр болгон ийм зүйлтэй таарахгүй шүү.
Би хөлдөөгчдөө өөгүй мөсөн бөмбөлөг хийж бэлдлээ

Нил ягаан өнгийн зөгийн бал. Үнэхээр сайхан байна

Нил ягаан өнгийн зөгийн бал зөвхөн АНУ-ын баруун-өмнө зүгийн мужуудад л байдаг. Хамгийн сонирхолтой нь, ган ихтэй жил зөгийнүүд ийм өнгийн бал өгдөг ажээ.
Өөгүй бөөрөнхий зайрмаг

Ямар аймшигтай амьтан нь үүнд халбага зоож зүрхлэх бол?
Круассаныг ингэж ороож чадах уу?

Ганц ч сантиметрийн зөрүүгүй хэрчсэн цангисын бялуу

Хэн нэгэн дэлгүүрт зарж байгаа шүүрийг залхууралгүй өрж тавьжээ. Сүлжмэл байгууламж шиг л харагдаж байна

Зочид буудлын өрөөний кофе чанагч машин стаканы яг ирмэг хүртэл кофегоо чанасан байна шүү

Шивээс биш жинхэнэ урлагийн бүтээл гэмээр. Ажлаа сайн мэддэг мастер байна даа

Харин энд перфекционистын галерей нээгджээ

Шпагетти унагаачихлаа

Тарж бутарсангүй. Эцсийн мөч хүртлээ л тэмцэж байгаа юм шиг харагдана: өөрийнхөө савлагаанд орчих санаатай л.
Нүд баясгана

Мод, эпоксидоор хийсэн ширээ

Түлээчин нь перфекционист хүн шиг байна

Геометрийн ямар ч алдаагүй ийм мөөг харж байв уу?

Удаан хараад байвал та загас биш харин нарийн хэрчсэн улаан лооль байна гэж бодно

За, тийм байна. Загастайгаа бүр амттай байх болов уу…
Жимсийг ундаанд гоё үелж хийжээ. Ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг хүний л бүтээл байна

Үгүй ээ, энэ ид шидийн зам биш, зүгээр л зам дээр асгарсан эрдэнэшиш байгаа юм

Энэ явдал АНУ-ын Миннесота мужид болжээ. Галт тэрэг явж байхдаа ямар нэгэн алдаанаас болоод үнэ цэнэтэй ачаагаа алджээ.
Зүрхэн хэлбэртэй улаан лооль

Сэтгэл санаа таагүй үед яст мэлхийн хуягийг харж суухад сайхан шүү

Эндээс та бүхэн таны дотоод перфекционистыг сэрээх өөгүй төгс гэрэл зургуудыг үргэлжлүүлэн үзээрэй.







