
Орчин үед моод ямар ч хил хязгаарт баригдахаа больсон бөгөөд өөрийгөө илэрхийлэх нэгэн хэрэгсэл болсон билээ. Шинэлэг чиг хандлагыг дагах хүсэлтэй загварлаг бүсгүйчүүд алдартай загвар зохион бүтээгч, дизайнеруудын санал болгосон шинэлэг зүйл болгоныг хэрэглэхийг зорино. Тэдний цуглуулгад зөвхөн моодны хувцас төдийгүй гутал ч мөн багтах ажээ. Этгээд хачин гутлаар өөрийгөө гоёх гэж хичээсэн тэд заримдаа эрүүл саруул ухаанаас давсан юм уу гэлтэй харагдах нь энүүхэнд.
Ийм төрлийн гутлын загвар гаргасан дизайнерууд ч гэсэн хэрэглэгчээр даажигнаад байна уу гэлтэй: бидэнд ийм гутал өмсгөж тэвчээрийг минь шалгахыг зорьсон байхыг ч үгүйсгэхгүй. Тэр болгон ийм гутал өмсөх эр зориг, тэнхээтэй байж чадахгүй нь мэдээж.
“Toy Story” хүүхэлдэйн киногоор сэдэвчлэн урласан туфль

Хэлбэр нь ямар нэг туурайг санагдуулмаар пүүз

Америкийн комик Кервин Фрост болон Adidas компани хамтран “нүүр царайтай” пүүз гаргажээ

Цагаан, цэнхэр өнгийн пүүзийг хүний нүүр царайг санагдуулмаар хийсэн юм. Галзуу гэмээр нүдтэй, сольж болдог хамартай, тэгээд нүүр дүүрэн инээмсэглэлтэй. Бас нэг онцлог нь гутлын арын хэсэгт уртаас урт гэзэгтэй ажээ.
Өндөр өсгийг яагаад сандлаар сольж болохгүй гэж? Гоё санаа байгаа биз дээ?

Зузаан ултай крокс өмсөх дуртай хүмүүс ямар харагдах бол?

Adidas-ын хийлдэг гутал. Энэ брэнд биднийг гайхшруулж дуусах биш дээ

Энэ гутал дагалдах хэрэгсэлтэй: тэр нь хийлэгч байгаа юм. Алс холын замд гарвал их л хэрэг болох зүйл.
Хүний хөлийг санагдуулмаар хэлбэртэй сандаль. Яагаад болохгүй гэж? Сайхан л санаа байна

Хуруу болгон нь тусдаа байх Balenciaga-гийн гутал

Энэ гутлын үндсэн санаа – хөл нvцгэн явж байгаа мэт мэдрэмжийг төрүүлэхэд оршино. Гэхдээ халтирч унахгүй, шалны гадаргуутай хөл найдвартай барьцалдах ажээ.
Хорт могой-гутал

Кентервилийн хий үзэгдэл шүтэн бишрэгчдэд зориулсан туфль

Замдаа гутлаа гээчихгүйхэн шиг л явах юмсан

Хүүхэлдэйн киноноос санаа авч хийсэн MSCHF брендийн гутал

Энэ шинэлэг загвартай гутлын тухай шуугиан хэдэн долоо хоног дэгдсээр л байна. MSCHF бренд хүүхэлдэйн киноноос санаа авч энэхүү том улаан гутлыг зах зээлд гаргажээ. Үйлдвэрлэгчид хүүхэлдэйн киноноос санаа авснаа өөрсдөө хүлээн зөвшөөрөөд байгаа юм
Сошиал сүлжээ хэрэглэгчид чухам ямар хүүхэлдэйн киноны, ямар дүр ийм гутал өмссөнийг санах гэж хоорондоо маргалдсаар л. Ямартай ч хамгийн түрүүнд Астробой санаанд орно. Мөн “Dora the Explorer”, Смурфын аав, мөн Соник, Марио гээд л …
Balenciaga-гийн эрэгтэй гутал. Моод дагадаг загасчид их л баярлаж байгаа болов уу?

Барби хүүхэлдэйнд дуртай моодны бүсгүйчүүдэд зориулсан туфль

Харин энэ загвар бол тэдэнд дургүй бүсгүйчүүдэд зориулагдсан болов уу?

Хос гутал

Үнэхээр эвтэйхэн өсгийтэй юм








