
Бид тогтсон стандартад бүр дасаж орхижээ – бүсгүйчүүд урт гэзэгтэй байх бөгөөд тэд үс гэзгээ хэрхэн арчлахаа сайн мэднэ, төрөл бүрийн шампунь, будаг, тосоор арчилна, харин залуучууд үсчин орж үсээ багасгаад л сайхан болоод гараад ирнэ. Энэ бүгдийн байрыг соливол харин юу болох вэ? Гоё уу эсвэл бүр аймшигтай харагдах уу? Та юу гэж бодож байна?
Нийтлэлийг илүү өгөөжтэй болгох үүднээс үсний тухай зарим нэг баримтуудыг орууллаа.

Шаргал үст – үсний уутанцар нь цөөн байдаг.

Насанд хүрсэн хүний толгойд ойролцоогоор 100-130 мянган ширхэг үс байдаг.

Үс урт байх тусмаа удаан ургадаг.

Мөн нас ахих тусам үс удаан ургана, хүчтэй стрессийн улмаас 2-хон долоо хоногийн дотор бууралтаж ч мэдэх юм.

Нэг ширхэг үс ойролцоогоор 100 грамм даадаг, заримдаа үүнээс ч илүү жинг даана.

Өдөрт 35 метр үс ургадаг – энэ бол бүх үсний ургалтыг нийлүүлсэн хэмжээ юм.

Үсээ байнга хусууллаа гээд таны үс өтгөн ургахгүй – энэ бол цуурхал

Буржгар үс – үсний уутанцар нь эргүүлэгтэйгээс болж байгаа юм.

Үс хүйтэнд биш дулаанд илүү хурдан ургадаг.

Дэлхийн хүн төрөлхтний 99 хувь нь 50 жилийн дараа гэхэд хар үстэй болно гэж эрдэмтэд тооцоолж байна.

Өдөрт 100 орчим үс унаж байгааг хэвийн гэж үзнэ.

Үсээр хүний хүйсийг тодорхойлох боломжгүй – холливудын мөрдөгчтэй кинонд бүү итгэ.

Үс сард дунджаар 1 см-ийн урт ургадаг.

Үсний амьд хэсэг нь арьсны гадаргуун дээр байдаг. Ил харагдах хэсэг нь аль хэдийн үxэжсэн байдаг.

Албан ёсоор бүртгэгдсэн хамгийн урт үс – 68 метр.

Эрчүүдийн бараг тал хувь нь 50 наснаасаа хойш ямар нэгэн хэмжээгээр халцарсан байдаг.



Хэрвээ эрчүүд насан туршдаа сахлаа огт авахгүй бол 9-10 метр сахалтай болно.




Хамгийн чухал асуулт: урт гэзэг эрчүүдэд зохидог гэж та боддог уу?







