Хэтрүүлэн хэрэглэвэл эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй, бидний сайн гэж үздэг 7 төрлийн хүнс

1

Анх 20-р зууны эхэн үед “супер хүнс” гэх ойлголтыг гадил жимсийг сурталчлах зорилгоор хэрэглэж эхэлсэн гэдэг. Харин өнөө цагт энэ төрлийн ангилалд илчлэг багатай боловч шим тэжээллэг олон хүнсний бүтээгдэхүүнүүдийг багтааж авч үзэх болжээ. Хэдийгээр супер хүнсэнд олон талын давуу тал байдаг ч хэт их хэрэглэсэн тохиолдолд эрүүл мэндэд сөрөг үр дүн авч ирэх хандлагатай байдаг ажээ.

1. Брокколи байцай ходоод гэдэс үрэвсүүлнэ

© Depositphotos.com, © Unsplash.com

Нэг аяга түүхий брокколи байцайнд 31 калори, 6 гр нүүрс ус, 0.3 гр өөх тос агуулагдахаас гадна уураг, кали, С амин дэм зэрэг олон төрлийн эрдэс бодис агуулагдаж байдаг аж. Гэсэн ч брокколи байцай, бөөрөнхий байцай, буржгар байцай зэрэг хүнсний ногоонуудыг хэт их хэрэглэсэн тохиолдолд гэдэс ходоодыг үрэвсүүлж, хий дүүргэх хандлагатай байдгийг судалгаагаар тогтоосон байдаг.

Түүнчлэн энэ төрлийн хүнсний ногоо ихээр идэх нь түүнд агуулагдах К амин дэмийн нөлөөгөөр судас нарийсч, зүрх судасны үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байдаг ажээ.

 

2. Салмон загас судас нарийсгана

© Unsplash.com, © Depositphotos.com

Салмон загас нь уураг, омега-3 тослог хүчил зэргээр нэн баялаг байдаг тул үрэвсэл дарах үйлчилгээ сайн үзүүлдэг. Тухайлбал, ердөө 85 гр салмон загасны мах насанд хүрсэн хүний өдрийн уургийн хэрэгцээний 30 хувийг бүрэн хангаж чаддаг байна. Маш эрүүл хүнсэнд тооцогддог энэхүү хүнсний бүтээгдэхүүнийг хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд цусны ялтаст сөргөөр нөлөөлж эхэлдэг аж. Түүнчлэн судалгаагаар салмон загас цусан дахь мөнгөн усны хэмжээг нэмэгдүүлдэг нь судалгаагаар тогтоогдсон.

Мөн зэрлэг салмон загастай харьцуулахад үржүүлгийн салмон загасанд хоёр дахин их өөх тос болон калори агуулагддаг бөгөөд хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд хэт таргалалтад хүргэдэг аж.

 

3. Шанцай биеийг xордуулна

Depositphotos.com, © Unsplash.com

Шанцай нь үл исэлдүүлэгч болон бусад эм эмчилгээний бодис агуулагдаж байдаг. Иймээс ч түүнд цусан дахь сахарын хэмжээг бууруулах, үрэвсэл намдаах, зүрх судасны өвчлөлөөс хамгаалах зэрэг олон эерэг нөлөө бий.

Гэсэн ч шанцайг насанд хүрсэн хүн өдөрт нэг халбага л хэрэглэх заалттай байдаг бөгөөд хэтрүүлж хэрэглэсэн тохиолдолд түүнд агуулагдах кумарины нөлөөгөөр элэгний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж гэмтээж байдгийг судалгаагаар тогтоосон ажээ.

Иймээс та шанцайнд кумарин ямар хэмжээтэй агуулагддаг тухай мэдэж байвал зохилтой.

  • Cassia шанцай (+1%) – Бидний хэрэглэдэг энгийн шанцай
  • Ceylon шанцай (0.04%) – Мексик шанцай гэж нэрлэгддэг
  • Korintje шанцай (4%) – Умард Америкт ихэвчлэн ургадаг
  • Saigon шанцай (8%) – Бусад төрлийн шанцайнаас илүү үнэр, амттай шанцайн төрөл

 

4. Авокадог хэтрүүлэн хэрэглэвэл илүүдэл жинтэй болох магадлалтай

© Shutterstock.com, © Pexels.com

Дэлхий нийтээрээ өндөр шим тэжээлтэй авокадо жимсийг супер хүнс хэмээн нэрийддэг. Нэг ширхэг авокадо жимс л насанд хүрсэн хүний өдрийн К амин дэмийн ¼, Е амин дэмийн 1/10, В9 амин дэмийн 1/5 хэсгийг хангахуйц баялаг байдаг байна. Түүнчлэн энэхүү жимсэнд омега-3 ихээр агуулагддаг тул хэтрүүлэн хэрэглэвэл үрэвсэл үүсгэх, гэдэс өвдөх, цүлхийх шалтгаан болдог аж.

Авокадо нь амин дэмээр баялагаас гадна тослог найрлагатай тул маш өндөр илчлэгийн агууламжтай байдаг учраас жин нэмэх бас нэгэн хүчин зүйл болж байдаг. Иймээс хэрэв та өдөр тутмын хэрэгцээндээ энэ жимсийг оруулах гэж буй бол 50 граммаас хэтрүүлэхгүй байхыг зөвлөж байна.

 

5. Шошны нухаш хэтрүүлэн хэрэглэвэл илүүдэл жинтэй болгох эрсдэлтэй

Depositphotos.com, © Unsplash.com

Нимбэг, саримс, оливын тос, түрэг шош зэрэг зүйлсээр хийдэг Ойрх дорнодын алдартай нухаш өөртөө олон төрлийн шим тэжээлт орц агуулдаг тул супер хүнсний жагсаалтад багтдаг. Цагаан хоолтон болон самар, сүү сүүн бүтээгдэхүүн, цавуулгийн харшилтай хүмүүс хэрэглэхэд тохиромжтойгоос гадна гэдэс ходоодны эрүүл мэндэд эерэгээр нөлөөлж, цусан дахь сахарын хэмжээг тэнцвэржүүлэх эерэг нөлөөтэй.

Гэвч гар аргаар хийсэн шошны нухаш л дээрх амин дэмүүдээр баялаг байдаг аж. Үйлдвэрийн бүтээгдэхүүний тухайд их хэмжээний сод, тос, удаан хугацаанд хадгалах боломж олгох зорилготой бусад нэмэлтүүд гэх мэт эрүүл мэндэд төдийлөн сайн биш, xортой орц найрлага агуулсан байх нь олон. Өөрөөр хэлбэл, дэлгүүрийн лангуун дээрх шошны нухаш нь яг л бусад боловсруулсан хүнсний нэгэн адил эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, хэт таргалалтад хүргэх эрсдлийг дагуулдаг.

 

6. Туна загас

Depositphotos.com, © Unsplash.com

Туна загасны мах омега-3, В12 амин дэмээр баялаг. Судалгаагаар туна загас идэх нь зүрх судасны үйл ажиллагаа, нүдний эрүүл мэндэд эерэгээр нөлөөлж, дархлаа дэмжиж, цусны даралт бууруулах үр нөлөөтэй байдаг аж. Гэвч туна загасанд салмон загасны нэгэн адил мөнгөн ус ихээр агуулагддаг тул их хэмжээгээр хэрэглэвэл эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлнэ. Улмаар хараа муудах, мэдээ алдах, бие чичирч салгалах зэрэг шинж тэмдэг илэрдэг.

Мөн судалгаагаар урт хошуут туна загас болон том цагаан туна загас бусад төрөл зүйлээсээ харьцангуй их хэмжээний мөнгөн ус агуулж байдгийг судалгаагаар тогтоожээ.

 

7. Ногоон цай толгой өвдөх шалтгаан болдог

Depositphotos.com, © Unsplash.com

Ногоон цайг дэлхий нийтээрээ хамгийн эрүүл цайны нэг хэмээн дүгнэж үздэг. Ногоон цайнд агуулагддаг үл исэлдүүлэгч нь хавдар тусах, зүрх судасны өвчин эмгэг тусах магадлалыг бууруулж, тархины үйл ажиллагааг дэмждэг. Эдгээр эерэг нөлөөнүүдээс гадна ногоон цайнд сөрөг үр нөлөө ч байдаг аж.

Ногоон цайнд агуулагддаг кофейны нөлөөгөөр хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд нойргүйдэх, толгой өвдөх, шар хөөрөх зэрэг сөрөг нөлөө гардаг ажээ. Түүнчлэн кофейнд мэдрэг хүмүүст ногоон цай ихээр уух нь хоол боловсруулалтыг бууруулах, хүчлийн хэмжээг нэмэгдүүлэх шалтгаан болдог байна. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар насанд хүрсэн хүн өдөрт 3-5 аягаас илүүгүй ногоон цай ууж хэвших нь зүйтэй гэж үздэг аж.

Таны эрүүл гэж боддог хүнс эрүүл мэндэд тань сөрөг нөлөө үзүүлж байдаг тухай та бодож байсан уу?

82
ГайхмаарГайхмаар
11
БурууБуруу
9
ГоёГоё
9
ТэнэглэлТэнэглэл
7
БахархмаарБахархмаар
6
Ха ХаХа Ха
5
ХөөрхөнХөөрхөн
5
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *