50 насандаа 20-той мэт харагдах түүний нууц юу вэ? Тэр юу идэж, ямар онцгой дэглэм баримталдаг вэ?

3

Чуандо Тан (Chuando Tan) бол Сингапурын фото зурагчин бөгөөд бусад хүмүүсийн төдийгүй өөрийнхөө зургийг авч олны анхаарлын төвд орсон хүн юм. “Үүнд сүйд болох юм юу байна?” гэж та асууж магадгүй.  Гэтэл хамаг хэрэг энэ хүний гадаад төрх болон паспорт дээрх он сард байгаа билээ. Чуандо 1967 онд төрсөн бөгөөд одоо 51 настай боловч олон хүн түүнийг 20 гаран л настай гэж боддог байна. Түүний нууц нь юу бол?

Ингээд мөнхийн ус уусан мэт түүний яаж амьдардаг, юу хийдэг, юугаар хооллодог талаар сонирхуулъя. Магадгүй та үүнээс мөнхийн залуу байх нууцыг олж авах ч юм бил үү.

Юунаас эхлэв?

Сингапур залуу 1980-аад оны үед загвар өмсөгч, фото модель зэрэг ажил хийж байсан бөгөөд 1990-ээд оны үед поп дуучин болжээ. Гэхдээ тайзан дээрх амьдрал нь удаан үргэлжилсэнгүй учир Тан фото зурагчин болох өөр ажлыг сонгож авсан байна. Тэрээр нэгэн удаа өөрийнхөө зургийг нийтэлснээс хойш хамаг зүйл эхэлсэн гэдэг.

“Би найзынхаа зөвлөснөөр Instagram-д бүртгүүлсэн бөгөөд фото зурагчин хүн нийгмийн идэвхтэй байх ёстой гэж үзсэн юм. Өөрийнхөө аккаунтыг илүү дэлгэрэнгүй мэдээлэлтэй болгохын тулд, бодол санаагаа бичиж байхын тулд өөрийнхөө хэдэн зургийг оруулсан” гэж тэрээр нэгэн ярилцлагадаа хэлсэн байдаг.

Харин Instagram хэрэглэгч нар түүнийг 51 настай гэхэд итгэмээргүй тухай бичиж эхэлжээ. Зарим нэг нь түүний залуу харагдах нууц нь генийн нөлөө гэж үзэж байхад нөгөө хэсэг нь амьдран буй орчны нөлөөнөөс болж байна гэж харж байсан бөгөөд Сингапур бол цэвэр агаар, сайн эмнэлгийн үйлчилгээ, чанартай хоол хүнс бүхий газар учраас гэж ойлгоно.

Гэхдээ чухам яг юунаас болж ийм залуухан төрхтэй байдгийн нууцыг мэдэхийн тулд зурагчин маань өдрийг хэрхэн өнгөрөөдөг талаар мэдэж авцгаая.

 

Өглөөний цайнд 6 өндөг иднэ

Таны баримталдаг зарчим бол ”та юу идэж байна – та тийм л хүн байна” бөгөөд хүний биеийн байдал, гадаад төрхийн 70% нь идэж буй хоол хүнснээс, 30% нь дасгал сургуулилтаас болдог гэж үздэг байна. Тиймээс тэрээр өглөөний хоолонд 6 чанасан өндөг иддэг ба зөвхөн хоёр нь доторх шартайгаа байх бөгөөд (холестериноос шалтгаалж) аяга сүү, заримдаа авокадо зэрэг жимстэй сүү ууна. Энэ нь өдрийн туршид хэрэг болох уураг, энергийн нөөц болно.

Өндөгнөөс гадна өдрийн турш будаатай тахианы мах, шарсан ногоо эсвэл загасны шөл зэргийг иднэ. “Зайрмаг бол миний гол сул тал, би хааяа зайрмаг идэх боловч зөвхөн өдрийн эхний хагаст л иддэг” хэмээн зурагчин маань ярьдаг билээ. Мөн цай, кофе зэргээс зайлсхийж ус их ууна. Архи уудаггүй, тамхи татдаггүй, оройдоо шинэ ногооны зууш иднэ.

 

Бэлтгэл сургуулилтад өдөрт 90 минут зарцуулна

Долоо хоногт 4 удаа (зав муутай үедээ 3 удаа) Тан хүчний дасгал хийх цаг гаргадаг бөгөөд энэ нь 30 минутаас илүү үргэлжлэхгүй. Хүчний дасгалын дараа бусад дасгалыг хийх ба өвдөгний гэмтлээс болж тэр гүйдэггүй, хурдан эрчтэй алхдаг байна. Харин өдөр болгон сэлж байхыг хичээдэг бөгөөд оройдоо нэг цагийг бассейнд өнгөрөөнө.

 

Зөвхөн дуртай зүйлээ л хийнэ

Хэр олон хүн зөвхөн дуртай зүйлээ хийж амьдардаг бол гэж бодоход их сонин санагдана. Магадгүй чухам энд л мөнхийн залуу байх нууц байгаа юм биш биз? Учир нь бидний хийж байгаа зүйл сэтгэл санаанд нөлөөлж байдаг ба энэ нь бие махбодид нөлөөлдөг гэсэн үг.

“Би янз бүрийн ажил хийж үзсэн бөгөөд зөвхөн өөртөө үнэхээр таалагдаж байгаа тэр ажлаа олж түүнийгээ хийдэг болсон юм. Би хүмүүст хайртай, харилцах дуртай, зургийг нь авах дуртай хүн. Хэрвээ та хийх дургүй зүйлээ хийж байгаа бол энэ нь танд, таны эрүүл мэндэд муу нөлөө үзүүлэх нь тодорхой” гэж Тан хэлсэн байдаг.

 

Арьсны элдэв тос, хэрэгсэл хэрэглэхгүй

Зарим хүн энэ Сингапур залуу гоо сайхны мэс засал хийлгэсэн, гоо сайхны янз бүрийн тос хэрэглэдэг гэж үзнэ. Харин тэр өөрөө энэ талаар: ”би их мэдрэмтгий арьстай хүн учир хоёр төрлийн л зүйлийг өдөр тутам хэрэглэдэг. Энэ нь угаалга хийх гель, нүүр чийгшүүлэх тос” гэжээ.

Нэг удаа түүнд ботокс хийлгэх эрх бэлэглэсэн болохоор нь туршиж үзсэн байна. Үр дүн нь таалагдаагүй учир тэрээр дахиж гоо сайхны газар луу зүглээгүй гэдэг. Харин үсээ буддаг гэдгээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд хааяа хааяа буурал үс цухуйх болсон учир ингэдэг болжээ.

 

Оройн цагаар усанд ордоггүй

Ер нь бол тэрээр 23 цагаас өмнө орондоо орж, өглөө эрт босож байхыг хичээдэг хүн. Шөнийн ажил эсвэл шөнө дөл болтол кино үзэж суух нь эрүүл мэндэд яавч сайн биш гэж үздэг байна. Харин сайн нойр авахын тулд унтахаас 4-5 цагийн өмнөөс юм идэхээ больдог гэжээ.

“Эрт унтах гэдэг сайн зүйл гэдэгт итгэ. Унтаж амарч чадсан хүн, ингэж чадаагүй хүнээс хэд дахин илүү үр бүтээлтэй байдаг билээ” хэмээн Чуандо хэлж байна.

 

Нууц нь юунд байна вэ?

Хайртай дуртай ажил, зөв хооллолт, бүтэн нойр, спортоор хичээллэх гэх мэт маш энгийн нууц. Мөн иймэрхүү амьдралын хэв маягийг Павел Дуров, Жаред Лето, Крис Эванс, Марго Робби нар баримталдаг. Тэд бүгд өөрийн наснаас залуу харагддаг бөгөөд ямар нэг гоо сайхны мэс засал хийлгээгүй гэдэг билээ. Гэхдээ хэн мэдэх вэ дээ. Та энэ талаар юу гэж бодож байна?

48
ХөөрхөнХөөрхөн
19
ГайхмаарГайхмаар
16
ГоёГоё
14
БахархмаарБахархмаар
10
ХарамсалтайХарамсалтай
6
Ха ХаХа Ха
4
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *