Таны толгой эргээд байна уу? Тэгвэл дараах 10 аргын тусламжтай энэ зовиурт баяртай гэж хэлээрэй

2

Толгой эргэх нь олон хүнд таагүй нөхцөл байдлыг бий болгодог. Энэ нь тархиар хатгах эсвэл бусад эрүүл мэндийн байдалтай холбоотой байдаг. Толгой эргэснээс болж дотор муухайрах болон бөөлжис хүрэх мэдрэмж төрнө.

Толгой эргэх үед аль болох тайван байж, үүнийг зогсоохыг хичээх хэрэгтэй бөгөөд хамгийн найдвартай арга бол толгой эргэхээс урьдчилан сэргийлэх явдал юм. Ингээд танд толгой эргэхээс сэргийлэх найдвартай 10 аргыг хүргэж байна.

 

1. Йогоор хичээллэх

Мэргэжлийн эмч нарын хэлж буйгаар бясалгал болон сунгалт хийх нь толгой эргэхээс урьдчилан сэргийлэх шалтгаан болдог байна. Йог болон тай-чи нь танд тайвшралыг өгөх ба та хүсвэл гэртээ ч хичээллэх боломжтой.

 

2. Цусны даралтыг хянах

Цусны даралт ихсэх нь толгой эргэхэд хүргэдэг нэг том шалтгаан бөгөөд цусны даралтаа байнга хянах нь үүнээс урьдчилан сэргийлэх үндэс болно.

 

3. Огцом хөдөлгөөн хийхээс сэргийлэх

“Галзуу хулгана”-д суусан юм шиг толгой эргэх нь гэнэтийн огцом хөдөлгөөн хийсэнтэй холбоотой байдаг учир аль болох огцом хөдөлгөөн хийхгүй байхыг хичээх хэрэгтэй.

 

4. Кофеиноос татгалзах

Кофеиноос татгалзсанаар цусны даралт ихсэхгүй байх ач тустай. Үр дүнд нь толгой эргэж, танд тав тухгүй мэдрэмж төрөхгүй.

 

5. Сайн унтаж, амрах

Дутуу нойртой явах, сайн унтаж амрахгүй байх нь толгой эргэх шалтгаануудын нэг болохыг мэргэжлийн эмч нар анхааруулж байна. Иймд сайн унтаж, амрах хэрэгтэй гэдгийг бүү мартаарай.

 

6. Тамхи татахаас татгалзах

Толгой эргэхэд хүргэдэг хамгийн түгээмэл шалтгаануудын нэг бол тамхи татах явдал бөгөөд тамхи татсанаар толгой эргэх зовиурыг улам нэмэгдүүлдэг байна. Хэрэв таны толгой эргээд байгаа бол тамхи татахаа нэн түрүүнд зогсоох хэрэгтэй.

 

7. Алкохолын төрлийн зүйл уухгүй байх

Согтууруулах төрлийн зүйл ууснаар таны мэдрэмж буурах учир үр дүнд нь толгой эргэдэг байна.

 

8. Шоколаднаас татгалзах

Шоколаданд магадгүй эмэгтэйчүүд дуртай байх, гэвч мэргэжлийн эмч нарын хэлж буйгаар шоколад нь кофеин агуулдаг тул толгой эргэхэд хүргэдэг ажээ.

 

9. Шингэний дутагдалд орох

Иймээс та болж өгвөл тохирох хэмжээгээр ус уух хэрэгтэй. Ус ууснаар цусны даралтанд нөлөөлөх ба үр дүнд нь толгой эргэхгүй.

 

10. Зүүний эмчилгээ хийлгэх

Төгс үр дүнтэй гэж хэлэхгүй ч энэ эмчилгээг хийлгээд үзэхэд гэмгүй. Зарим судалгаанаас харахад уг эмчилгээг хийлгэсэн нөхцөлд толгой эргэх зовиураас бүрмөсөн ангижрах боломжтой байдаг байна.

Та өөрийгөө толгой эргэх зовиураас болж тав тухгүй байлгах хэрэггүй. Эдгээр аргуудын тусламжтай толгой эргэх зовиурт баяртай гэж хэлээрэй.

31
ГоёГоё
10
БахархмаарБахархмаар
6
ГайхмаарГайхмаар
5
БурууБуруу
5
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
3
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *