Нэгэн ресторан эмээ нарыг ажилд авч тэдний хийсэн “гарын хоол”-оор хүмүүст үйлчлэхээр шийджээ. Удалгүй тэр ресторан супер алдартай болсон юм

0

Хэчнээн алдартай тогооч байсан ч эмээгийн хийсэн гарын хоолыг яагаад ч гүйцэхгүй. Эмээ нарын ажилладаг хоолны газарт ёстой л нөгөө “хажуудах хүндээ ч өгөмгүй” гэмээр л хоол хийдэг гэж Mulher Contemporanea-д бичжээ!

Маш олон хүн яг ийм бодолтой явна. Жишээ нь италийн Жоди Скаравелла

pikabu.ru

Тэр өөрийнхөө ноннег (“nonna” – итали хэлнээс орчуулбал “эмээ” гэсэн үг) их санадаг байв. Ингээд өөрийн ресторандаа одоогийн байдлаар 40 эмээ нарыг ажиллуулж байна. Жодиг бага байхад гэрийн бүх ажлыг эмээ нь амжуулдаг байсан гэдэг – италийн амттай хоолны бүх нарийн жорыг мэддэг, үнэхээр амттай хоол хийдэг нэгэн байжээ.

Эмээгийнхээ дурсгалд зориулж 13 жилийн өмнө Нью-Йоркод Enoteca Maria ресторанаа нээж олон нийтийг италийн уламжлалт хоолтой танилцуулахаар шийдэж – “өндөр зэрэглэл”-ийн биш, харин хөдөө тосгоны буюу өөрийн гэрийнхэндээ хийж өгдөг энгийн гэрийн эзэгтэй нарын гарын хоолоор үйлчлэх ресторан.

Орон нутгийн сонинд дараах зарыг тавьж ажлаа эхлүүлж байжээ: “Үндэсний хоолыг сайн мэддэг итали эмээг ажилд авна”.  Түүний зар ч олны ам дамжиж, ажлын байрыг сонирхсон эмээ нар ирэх болцгоожээ.

 

Ингээд Италийн бүс нутаг бүрээс ахимаг насны, туршлагатай 7 гэрийн эзэгтэйг ажилд авсан байна

pikabu.ru

 

Тэд долоо хоногийн тодорхой өдрүүдэд өөрийнхөө хамгийн сайн хийж чаддаг хоолоо хийж үйлчилнэ

pikabu.ru

Санаа ч эхнээсээ амжилттай байсан бололтой, рестораны эзэн газар зүйн хувьд салбараа өргөтгөх зайлшгүй шаардлагатай болжээ. Нэгэнт салбар нэмэгдэж байгаа болохоор илүү олон эмээ нарыг ажилд урих хэрэгтэй болно.

Enoteca Maria ресторан ийнхүү олон үндэстнийх болсон юм: Итали тогооч нараас гадна уг ресторан одоогийн байдлаар Аргентин, Алжир, Орос, Сири, Доминиканы Бүгд Найрамдах Улс, Польш, Либери, Нигер улсын эмээ нар ажиллаж байна.

Тогооч эмээ нараас гадна бас нэгэн онцгой тогооч өвөө бий. Түүнийг Жузеппе гэх бөгөөд тэрээр төрөл бүрийн паста хийх үүрэгтэй.

 

Эмээ нар хоорондоо тохирдог уу?

pikabu.ru

“Маргалдах зүйл байлгүй л яах вэ, цугтаа ажиллаж байх үед ийм зүйл мэдээж гарна шүү. Яагаад гэвэл тэд чинь өөрийнхөө галт тогоонд эзэн нь байгаад сурчихсан улс шүү дээ. Заримдаа ч гал асна аа, асна” гэж Скаравелла хэлжээ.

Жодигийн ресторан улам л алдаршиж байна – дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүс хагас жилийн өмнө захиалга өгдөг болсон юм. Зөвхөн амттай хоол хийдэгтэй нь холбож ойлгож болохгүй: үйлчлүүлэгчид өөрсдийгөө эмээ нарын хайртай ач, зээ гэдгийг бас мэдрэхийг хүсдэг бололтой.

 

Эдгээр эмэгтэйчүүд үнэхээр сайхан уур амьсгалыг бий болгож байна гэж рестораны эзэн үздэг. “Эмээгийн хийсэн хоолыг юутай ч зүйрлүүлж болохгүй” гэдэг дээ.

pikabu.ru

Та энэ рестораны хоолыг идэж үзмээр байна уу?

44
ГоёГоё
5
ХөөрхөнХөөрхөн
2
БахархмаарБахархмаар
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *