
Бид бүгд амьдралаас сайн сайхан бүхнийг хүртэх эрхтэй. Даанч аз жаргалын одыг тэр болгон шүүрч чаддаггүй нь харамсалтай. Амьдралдаа алдаж онож яваа хүмүүсийн гашуун амьдралд бага ч болов гэрэл гэгээ нэмэх сайхан сэтгэлтэй хүмүүс бидний дунд цөөнгүй байх ажээ.
Жишээ хэлэхэд, Бразилийн Леандро Матиас орон гэргүй хүмүүст туслах нэгэн гайхалтай төслийг хэрэгжүүлж эхэлжээ. Залуугийн төслийн анхны алхам – тэдний имижийг өөрчлөх. Хүний гадаад төрхийн өчүүхэн ч гэсэн өөрчлөлт тэднийг танигдахгүй болтол өөрчилдөг бөгөөд өөртөө итгэх итгэлийг төрүүлдэг ажээ.
Сайн байна уу? Шинэ хүн гуай!

Леандро Матиас – бразил үсчин залуу орон гэргүй хүмүүст туслахын тулд өөрийн зүгээс чадах бүхнээ хийж байна. Хотын гудамжаар долоо хоногтоо гурван удаа хэсэж тусламж хэрэгтэй хүмүүсийг олж авдаг. Түүний сайхан үйлсэд хүн болгон итгэхгүй байгааг ч тэрээр ярьжээ. Тийм учраас Матиасын туслах хүсэлд нэг биш удаа татгалзаж байсан удаатай гэнэ.
Шинэ үсний засалтаар төрсөн өдрийн бэлэг барилаа

Хоёр өөр хүн

Шинэ Мария

Бразил үсчин орон гэргүй хүмүүсийн үсийг засаад зогсохгүй мөн цэвэрхэн хувцас, амттай хоол, түүнчлэн тэр болгонд олдоод байдаггүй хүн болгонд хэрэгтэй амьдралын ойр зуурын мөнгө өгдөг байна.
Кэрол – залуу бүсгүй төрөлх хотдоо эргэж очихыг мөрөөддөг

Орон гэргүй хүнээс загвар өмсөгч болсон нь

Матиас нэг биш хүнийг хэвийн амьдралд нь буцааж авчирч чадсан: толгой дээрх дээвэр, хөргөгч дүүрэн хоол хүнс бас ажил, тэр ч бүү хэл гэр бүл.
Хөдөлмөрч залуугаас загварлаг залуу болсон нь

Матиас гэрэл зураг болгоныхоо доор тухайн хүнд чухал хэрэгтэй эд зүйлсийг жагсаалтыг бичиж туслах боломжтой нэгнийг нь туслахыг хүсдэг. Жишээ нь, заасан утасны дугаар руу залгах эсвэл тодорхой хэмжээний мөнгө шилжүүлэх боломжтой.
Тэдэнд заримдаа боломж олгоход л бүх зүйл сайхан болдог

Орон гэргүй гэр бүлийн энэ хос ажилтай болохыг хүсдэг. Тэдний хүсэл биелбэл тэд орон гэртэй болж гудамжны амьдралаасаа эргэлт буцалтгай салах болно.
Шинэ үсний засалт хэнд ч илүүддэггүй

Имижийн өөрчлөлт өчүүхэн ч гэсэн баяр баясал авчирна

Бразил үсчин залуу гудамжинд амьдардаг хүмүүст өөрийгөө туслах үүрэг даалгавартай гэж боддог. Өдөр тутам усанд орох боломжгүй хүмүүстэй харилцах нь тэр болгонд тааламжтай санагдахгүйг залуу ойлгож байгаа ч гэлээ түүний хувьд эдгээр хүмүүс нь онцгой санагддаг ажээ. Хэн нэгний амьдралыг сайхан тал руу нь өөрчилж чадвал энэ дэлхий дээрх хамгийн аз жаргалтай залуу гэдгээ мэдэрдэг байна.
Яг нэг хүн мөн биз?

Үсчин, гоо сайханчийн ид шидтэй гарт орсон хүний өөрчлөлт

Эрс өөрчлөлт

Аз жаргалтай Мэри

Өнгөрсөн үеийн Маркос болон одоо үеийн Маркос

Сайн сайхны төлөө хийсэн өөрчлөлт

Нүүр дүүрэн инээмсэглэлтэй шинэ хүмүүс

Бразил үсчин Леандро Матиасын ачаар өөрчлөгдсөн орон гэргүй хүмүүсийн гэрэл зургийг эндээс сонирхож болно.







