
Харааны бэрхшээлтнй хүмүүст газарчилдаг үнэнч сайн нохой олон бий хэдий ч сохор найзыгаа асран халамжилж газарчилдаг үнэнч нохойг бид өдөр бүр харахгүй л болов уу. Тэр хоёрын нэг нэгнээ гэсэн халуун дулаан сэтгэл тэднийг онцгой болгож байгаа юм. Glen өөрийн найз Buzz-ынхаа ачаар гадуур гарч чаддаг болсон ба харин Buzz найзыгаа өдөр бүр оронд нь хүргэж өгч, хамт салхилж, хоолыг нь дөхүүлж өгдөг байна. Үнэнч найзууд хэзээд салшгүй ажээ.
Тэднийг Английн зүүн хойд хэсэгт байдаг туннел доороос олсон бөгөөд өдгөө Durham дахь Stray Aid нэртэй амьтан хамгаалах төвд байгаа юм. 2 нохой барагцаагаар 10 настай, нилээд олон жил хамтдаа байсан гэж үзэж байгаа гэнэ. Хөгширч хараагүй болсон гээд эзэд нь хаясан бололтой. Тэд хүнд хүчир цагийг туулсан ч өдгөө амьтан хамгаалах төвийн ажилчдын ачаар хамтдаа хөгжилтэй, аз жаргалтай сайхан амьдарч байна.
Тус байгууллагынхан хоёр нохойг хамтад нь тэжээх эзнийг хүлээж байгаа билээ. Нэгэн ажилтан BBC телевизэд өгсөн ярилцлагандаа “Glen маань Buzz-тай хамт байхдаа өөртөө итгэлтэй байдаг. Хэдхэн минут салгах л юм бол хоёр талаас хуцаж, сэтгэл нь тавгүйтэж эхэлдэг” гэжээ.








Зочин
2015/08/11 at 20:02
huurhun zolignuud we
Зочин
2015/08/13 at 10:33
amitan xvrtel im xuxaantai ng negnige gj bxad xvmvvs bd chn yadag bilee de ng ngnige gomdooj xaraaj zvxej bxad ydaj amitadaas suraltsmaar ymda tr xvmvvs