Тоглосон киноныхоо жүжигчдийн нэрсийн жагсаалтаас өөрийн нэрийг сайн дураар хасуулж байсан 13 алдартан

1

Нүүр хувиргалт төгс хийгддэг болсон энэ цаг үед зарим жүжигчдийг киноны дараа гарах жүжигчдийн нэрсийн жагсаалтаас л харж мэдэх боломжтой болсон гэхэд хилсдэхгүй болов уу. Хэдий тийм боловч зарим тохиолдолд найруулагчийн эсвэл өөрийн хүсэлтээр жүжигчдийн нэрсийн жагсаалтаас өөрийн нэрийг хасуулах шийдвэр гаргасан алдартнууд ч мөн цөөнгүй бий.

1. “Kingdom of Heaven” кинонд тоглосон жүжигчин Edward Norton

© Kingdom of Heaven / Twentieth Century Fox and co-producers, © Jean_Nelson / Depositphotos.com

Тус киноны туршид жүжигчин Edward Norton багтай дүр бүтээсэн юм. Гэхдээ түүний хувьд өөрийн нэрийг нэрсийн жагсаалтаас хасуулснаар тухайн дүрийг илүү нууцлаг болгож чадна хэмээн бодсон тул ийм шийдвэр гаргаж байсан ажээ.

 

2. “Hannibal” кинонд тоглосон жүжигчин Gary Oldman

© Hannibal / Metro-Goldwyn-Mayer (MGM) and co-producers, Jordan Strauss / Invision / AP / East News

2001 онд нээлтээ хийж, жүжигчин Anthony Hopkins-ийн гол дүрийг нь бүтээсэн “Hannibal” кинонд жүжигчин Gary Oldman тоглосон ч жүжигчдийн нэрсийн жагсаалтад түүний нэр багтаагүй ажээ. Нэгэн ярилцлагад орох үедээ тэрээр тус кинонд нүүргүй нэгний дүрийг бүтээсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд Дракула, Бетховен зэрэг алдартай дүрүүдийг бүтээснийхээ дараа нууцлаг дүр бүтээх хүсэлтэй байсан нь ийнхүү биелэлээ олсон хэмээж байв.

 

3. “Don’t Look Up”, “Free Guy” кинонд тоглосон жүжигчин Chris Evans

© Free Guy / 20th Century Studios and co-producers

Жүжигчин Chris Evans “Don’t Look Up” киноны жүжигчдийн нэрсийг жагсаалтад нэр нь ороогүй тухайд ямар нэгэн албан ёсны тайлбар хийгээгүй бол “Free Guy” кинонд богинохон хугацаанд үзэгдээд өнгөрөх дүр бүтээсэн тухайд “Намайг Бостон хотод зураг авалттай байхад Ryan Reynolds залгаад 10 минутийн зураг авалтад ороод өгөөч гэж хүссэн юм. Намайг очиход бүх зүйл бэлэн байсан тул 5 минутад л бүх ажил дууссан. Иймээс л нэрээ оруулахыг хүсээгүй” хэмээж байжээ.

 

4. “Robin Hood: Prince of Thieves” кинонд тоглосон жүжигчин Sean Connery

© Robin Hood: Prince of Thieves / Warner Bros. and co-producers

Агент 007-ын дүрээр амжилт олсныхоо дараа жүжигчин Sean Connery “Robin Hood: Prince of Thieves” кинонд богино хугацаанд гараад өнгөрөх Английн хаан Ричардын дүрийг бүтээсэн билээ. Гэхдээ тэрбээр өөрийгөө тус кинонд тоглосон гэдгээ хүмүүст мэдэгдүүлэхгүй байхыг хүссэн тул кино жүжигчдийн нэрсээс өөрийн нэрийг хасуулжээ. Түүнчлэн тэрээр тус киноноос авсан 250,000 ам.долларын цалингаа сайн үйлсэд хандивласан гэдэг.

 

5. “Hot Fuzz” кинонд тоглосон жүжигчин Cate Blanchett

© Hot Fuzz / Universal Pictures and co-producers

Жүжигчин Cate Blanchett болон “Hot Fuzz” киноны найруулагч нар анх Лос Анжелес хотод танилцан нөхөрлөсөн бөгөөд “Hot Fuzz” кинонд хамтран ажиллах үедээ Оскарын шагналт жүжигчинг кинондоо тоглуулаад нэрийг нь дурдахгүй байвал сонирхолтой талаар ярилцсан нь ийнхүү биелэлээ олсон ажээ.

 

6. “Casper” кинонд тоглосон жүжигчин Clint Eastwood

© Casper / Universal Pictures and co-producers

Бид бүхний сэтгэлийг татсан бяцхан сүнс Casper-ын түүхийг өгүүлэх тус кинонд эмч Harvey толинд харах үед түүний царай хэд хэд солигддог бөгөөд тэдний дунд жүжигчин Clint Eastwood байх ажээ. Хэдийгээр хэдхэн хором харагдаад өнгөрөх дүрийг жүжигчдийн нэрсийн жагсаалтад оруулах нь зөв эсэх нь эргэлзээтэй боловч үзэгчид түүнийг танилгүй өнгөрөөж хэрхэн чадах билээ.

 

7. “The Expendables” кинонд тоглосон жүжигчин Bruce Willis

© The Expendables / Millennium Films and co-producers

Жүжигчин Sylvester Stallone-ын “The Expendables” бол тyлаант төрлийн кинонуудын сор болсон бүтээл билээ. Тус кинонд нууцлаг ноёнтон Chappelle хөлсний цэpгүүд хөлсөлж ажиллагаа явуулж буй түүхийг өгүүлдэг. Тэгвэл тус дүрийн эзэн нь хэн байх талаар кино нээлтээ хийх хүртэл хүмүүсээс нууцалж байжээ. Харамсалтай нь тус киноны хоёрдугаар ангид жүжигчин Bruce Willis цалингийн тохироо хийж чадаагүй тул тус дүрээ орхисон аж.

 

8. “Hook” кинонд тоглосон жүжигчин Carrie Fisher болон George Lucas

© Hook / Amblin Entertainment and co-producers, © Star Wars / Lucasfilm and co-producers

“Star Wars” цувралын Leia гүнжийн дүрээрээ алдартай жүжигчин Carrie Fisher олон кинонд найруулагч, туслахаар ажиллаж байсны нэгт алдарт “Hook” кино багтана. Тэрээр тус кинонд найруулагчийн туслахаар ажиллаж, шидэт дагина болон хэсэг үзэгдэлд ч тоглоод амжсан аж.

 

9. “Hook” кинонд тоглосон жүжигчин Glenn Close

© Hook / Amblin Entertainment and co-producers, © Jean_Nelson / Depositphotos.com

Тус кинонд маш олон олны танил эрхмүүд хоромхон төдийд үзэгдээд өнгөрөх дүрүүдэд тогложээ. Тэдний нэг нь жүжигчин Glenn Close бөгөөд тэрбээр нэгэн ярилцлагадаа “Найз Robin Williams-тай уулзах гэж очтол найруулагч надаас далайн дээpэмчин болмоор байна уу гэж асуусан. Ингээд л тэр кинонд дүрээ мөнхөлсөн” хэмээн ярьжээ. Ийнхүү түүний санамсаргүй дүр жүжигчдийн нэрсийн жагсаалтад багтаагүй аж.

 

10. “Interstellar” кинонд тоглосон жүжигчин Matt Damon

© Interstellar / Syncopy and co-producers, Shanghai Daily / Imaginechina / East News

Найруулагч Christopher Nolan-ын хамтран ажиллаж байсан хамгийн чадварлаг жүжигчдийн нэг бол яах аргагүй Matt Damon билээ. “Interstellar” кинонд дүр бүтээсэн тэрээр киноны сурталчилгааны ажилд огт оролцоогүй төдийгүй, жүжигчдийн нэрсийн жагсаалтад ч байгаагүй ажээ. Найруулагч болон нэрт жүжигчин нар хэрэв түүний бүтээсэн дүрийг нууцалбал кино улам бүр сонирхолтой болно гэдэгтэй санал нийлсэн тул ийм шийдвэр гаргаж байжээ.

 

11. “Tootsie” кинонд тоглосон жүжигчин Bill Murray

© Tootsie / Columbia Pictures and co-producers

1982 онд урлагийн гараагаа эхэлж, “Saturday Night Live” телевизийн шоугаараа алдаршсан жүжигчин Bill Murray “Tootsie” кинонд ямар нэгэн цалингүй тоглож, өөрийн нэрийг ч жүжигчдийн нэрсийн жагсаалтад оруулаагүй гэдэг.

 

12. “Tropic Thunder” кинонд тоглосон жүжигчин Tom Cruise

© Tropic Thunder / Dreamworks Pictures and co-producers, © 360ber / Depositphotos.com

Халзан, нүдний шилтэй, илүүдэл жинтэй харагдах түүний дүрийг Tom Cruise бүтээсэн гэхэд итгэмээргүй. Ийнхүү танигдахын аргагүй өөрчлөгдсөн түүний дүрийг үзэгчдэд гэнэтийн бэлэг болгохын тулд найруулагч Ben Stiller түүнийг киноны сурталчилгаанд оруулаагүй ажээ.

 

13. “Scream” кинонд тоглосон жүжигчин Henry Winkler

© Scream / Dimension Films and co-producers

Жүжигчин Henry Winkler тухайн үед залуу жүжигчин хэмээн гарч ирж байсан Drew Barrymore болон Courteney Cox нарыг олонд таниулах үүднээс өөрийгөө киноны сурталчилгаа болон жүжигчдийн нэрсийн жагсаалтаас хасуулах хүсэлт гаргаж байсан аж.

8
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *