Хятадын нэгэн зайрмаг галанд ч хайлахгүй байгаа тул хэрэглэгчдийн зүгээс томоохон шүүмжлэлд өртөж эхэлжээ

1

Хятад улсад тэргүүлэх байр суурьтай Zhongxuegao хэмээх нэгэн компани өндөр хэмд удаан хугацаанд байсан ч хайлж урсдаггүй зайрмаг худалдаанд гаргажээ. Тус улсын цахим сүлжээнд 31 хэмийг заах термометрийн дэргэд хайлж урсахгүй байгаа зайрмагны бичлэг тарсан нь олны анхаарлын төвд ороод байгаа юм. Ийнхүү уг бичлэгийг үзсэн хүмүүс өөрийн биеэр тус зайрмагийг туршихын зэрэгцээ амталж үзэхээр худалдан авч буй аж. Бүр галд хийж хайлах эсэхийг нь шалгасан тохиолдол ч гарчээ. Zhongxuegao үйлдвэрийн зүгээс шинээр гаргаж буй зайрмагаа 90 хүртэл минутад хайлахгүй хэмээн мэдэгдэж байсан ч бодит амьдрал дээр түүнээс ч урт хугацаанд хайлахгүйгээр халууныг тэсвэрлэх боломжтой нь батлагджээ.

Энэ сарын 5-ны өдөр Хятадын дотоод сүлжээнд нэгэн хэрэглэгч хүнсний газаар зайрмагийг үлээлгэхэд зайрмаг хайлахгүй байсан нь хүмүүсийн сонирхлыг улам бүр татах шалтгаан болоод байгаа юм.

Ийнхүү галд ч хайлахгүй байгаа зайрмаг нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй эсэх талаар маргаан дэгдэх үед тус үйлдвэрийн зүгээс үндэсний хүнсний стандартын дагуу үйлдвэрлэж буй тул хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүй хэмээн мэдэгджээ.

Ийнхүү уг бүтээгдэхүүн нь Zhongxuegao үйлдвэрийг бусад зайрмаг үйлдвэрлэгч компаниудаас илүү өндөр түвшинд үйл ажиллагаа явуулж байгааг ахин батлан харуулжээ. Тус үйлдвэрийн зайрмагны доод үнэ 12-160 юанийн хооронд буюу бусад үйлдвэрийн зайрмагнаас хэд дахин өндөр үнээр худалдаалагддаг аж.

Хэдийгээр албан ёсны мэдэгдэл үйлдвэрийн зүгээс гаргасан боловч халуунд хайлахгүй байгаа уг зайрмаг нь хүний эрүүл мэндэд үнэхээр сөрөг нөлөөгүй эсэх талаар эргэлзээ хүмүүсийн дунд их хэвээр байгаа юм. Тухайлбал “People’s Daily” хэвлэлийн нэгэн сэтгүүлч “Хүнсний аюулгүй байдал хамгийн чухал. Иймээс тэр зайрмаг хүний эрүүл мэндэд аюулгүй гэдгийг нотлох хэрэгтэй” хэмээсэн бол Weibo сүлжээнд “Халуунд хайлахгүй ийм удаан барих химийн нэгдэл хүний эрүүл мэндэд үнэхээр аюулгүй гэж үү?” хэмээн маргаан үүсгэсээр байгаа ажээ.

105
ТэнэглэлТэнэглэл
21
ГайхмаарГайхмаар
21
Ха ХаХа Ха
20
ХарамсалтайХарамсалтай
19
БурууБуруу
6
ГоёГоё
5
БахархмаарБахархмаар
5
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

25 Сэтгэгдэл

  1. Davaasuren Sengee

    Davaasuren Sengee

    2022/07/19 at 18:38

    Хужаа нар угаасаа л хог, хор, хорон санааны үүр ш дээ.

  2. Yungeren Erdenechimeg

    Yungeren Erdenechimeg

    2022/07/19 at 19:22

    бөөн хор

  3. Elchgerel Gombosuren

    Elchgerel Gombosuren

    2022/07/19 at 19:30

    Яанаа юу юм болоо. Нөгөө хуванцар муванцар юм байх даа

  4. Sarangoo Dorjkhuu

    Sarangoo Dorjkhuu

    2022/07/19 at 19:58

    Хуванцараар будаа хийж бгаа юм чинь энэ юу ч биш бхаа

  5. Сэргээ Нямаа

    Сэргээ Нямаа

    2022/07/19 at 20:01

    Нааш битгии орууласа билээ

  6. Badmaa Baadai

    Badmaa Baadai

    2022/07/19 at 20:29

    Хортой л байж таараа….

  7. Sereglentsetseg DorjGotov

    Sereglentsetseg DorjGotov

    2022/07/19 at 20:30

    Manaihan.muugii ni tuuj oruulaad bga bhda

  8. Sereglentsetseg DorjGotov

    Sereglentsetseg DorjGotov

    2022/07/19 at 20:32

    Mungunuus uur yum boddoggui humuusiin hiij bga.asuudal…

  9. Овоонд тахиж мөнхрүүлэх биш энэ болохгүй байхаа.

  10. Bolornamuun Bolor

    Bolornamuun Bolor

    2022/07/19 at 20:49

    Хийхийг ч мөн үзүүлж өгөх юм даа. Ккк

  11. Lkhagvajav Buyan

    Lkhagvajav Buyan

    2022/07/19 at 21:04

    Ямар аймаар вэ? манайхан оруулж ирдэггүй биз дээ

  12. Darysuren Ganbold

    Darysuren Ganbold

    2022/07/19 at 21:10

    Хор авчирч ард түмнээ хордуулахаа боль !!!

  13. Ba Ga Du

    Ba Ga Du

    2022/07/19 at 21:22

    dnda hogoor hor hiihiimaa ene hujaa nar

  14. Jargal Norov

    Jargal Norov

    2022/07/19 at 21:35

    Hunii hodoodond orood hailahgui bgd bh yum bishuu ayultai l bj taaraa

  15. Enkhmaa Gombosuren

    Enkhmaa Gombosuren

    2022/07/19 at 21:45

    Эд нар юу эсийг хийнэм бэ??!!😟

  16. Saruul Goosh

    Saruul Goosh

    2022/07/19 at 21:59

    Үзмэрийн эд бишүү

  17. Tumen Minsel

    Tumen Minsel

    2022/07/19 at 23:36

    Ходоод ч хайлуулж чадаагүй бол балрах нь!

  18. Sun Summer

    Sun Summer

    2022/07/20 at 01:43

    Eost jinken hor bndaa

  19. Хишиг

    Хишиг

    2022/07/20 at 13:08

    Маркетинг. Сонирхоод олон хүн авч иднэ

  20. Elma Sanja

    Elma Sanja

    2022/07/20 at 16:14

    hailuulj idehl goysht hor bz

  21. Эх оронч

    2022/07/20 at 20:34

    Хор. Идэж болохгүй шүү.

  22. Batkhishig Dashpurev

    Batkhishig Dashpurev

    2022/07/20 at 20:40

    юу ч бж мэднэ

  23. Eenee Eenee

    Eenee Eenee

    2022/07/20 at 23:12

    Хор

  24. Batbayar Nuudel

    Batbayar Nuudel

    2022/07/21 at 01:57

    Doloogod hailhgvi bol henl vrgeljlvvlhiig hvshw dee

  25. Chuluuntsetseg Chuka

    Chuluuntsetseg Chuka

    2022/07/21 at 10:09

    Бөөн химийн хор

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *