Хүний хайр халамжийг хүртсэний дараа танигдахын аргагүй болтлоо өөрчлөгдсөн 25 амьтан. Хайр бүхнийг өөрчилдөг гэдэг л энэ байх даа…

0

Хэдийгээр ухамсартай амьтад маш олон байдаг талаарх маргаан байсаар байгаа ч, тэднийг хүрээлэн буй ертөнцөд хэрхэн хариу үйлдэл үзүүлж байгааг бид тодорхой харж болно. Тэд аюулыг мэдрэх үедээ айж, бүх зүйл хэвийн байхад тайширч амардаг. Бидний амьтдад өгөх хайр тэднийг үүрд өөрчилдөг гэж хэлэхэд буруудахгүй. Айж эмээсэн амьтан хайр, анхаарал халамжинд аз жаргалтай гэрийн тэжээвэр амьтан болж хувирдаг.

Бид та бүхэнд хүний хайр халамжийн тусламжтайгаар танигдахын аргагүй болтлоо өөрчлөгдсөн амьтдыг харуулах 25 фото зургийг хүргэхээр бэлтгэлээ.

1. “Амьтны хяналтанд орохын өмнө болон бүтэн жилийн өнгөрсний эцэст миний сайн найз болсны дараа”

© cmac2238 / reddit

 

2. “Тэр хайр халамжаар бялхсан гэр бүлтэй болохын тулд хоргодох байранд 2-оос илүү жилийг хүлээж өнгөрүүлсэн.”

© Kodama24 / reddit

 

3. “Хэдэн өдрийн өмнө энэ бяцхан гөлгийг үрчилж авлаа. Бага зэргийн хичээл зүтгэл шаардаж байж түүний итгэлийг олж авсан ч, одоог хүртэл надаас болгоомжилсон хэвээрээ л байна.”

© safeburrito / reddit

 

4. “Энэ бол Rub. Зүүн талын зурганд тэр 6 сартай бас айсан байгаа нь харагдана. Баруун талынх нь тэр цагаас хойш 9 жил өнгөрсний дараах зураг юм!”

© pcooks / reddit

 

5. “Бохирдлоос болж түүний дээд амьсгалын зам халдвар авсан ч, бид түүнийг өсгөхөөр шийдсэн – манай гэрийн хар ирвэс!”

© mkoso65 / reddit

 

6. “Тэр 7 хоногийн өмнө үрчлэгдсэн. Зүүн талынх нь бид түүнийг гэртээ анх авчирч байх үеийнх бол баруун талынх нь өчигдөр авсан зураг.”

© ashmichi / reddit

 

7. “Тэр 2 настай гудамжны нохой байсан. Бид түүнийг орон нутгаас үүрийн 03:00 цагт олсон юм. Энэ бол нэг жилийн хайр халамжийн үр дүн”

© vodkaynala / reddit

 

8. “Бид анх Hilda-г авчирч байхад тэр төрөөд удаагүй, туранхай, жин багатай амьтан байлаа.”

© reiflame / reddit

 

9. “Түүнийг гудамж талбайгаар тэнүүчилсэн, хөхүүл байхад нь олж байлаа. Одоо тэр муужгайнуудтай хамт амьдардаг аз жаргалтай гөлөг болсон.”

© Made_lion / reddit

 

10. “Тэр маш их айсан байв. Одоо хэвийн болсон. Энэ бол миний Xena-г аварсан түүх”

© AprilisC / reddit

 

11. “Түүнийг авчирсан өдрийн мэндийг бяцхан залууд хүргэе. Энэ бол Ollie-г анх үрчилж авсан өдөр болон өнөөдрийн зураг юм – бие жижиг ч, бэлчээр томтой.”

© gorogogo / reddit

 

12. “2018 онд бага зэрэг стресстэй бас зожиг байсан үе болон 2020 онд гэртээ надтай байж байгаа үеийнх нь зураг”

© sweartoad / reddit

 

13. “4.5 кг жинтэй охин 20 кг жинтэй нохой болжээ – бид түүнд хайртай!”

© chloemarissaj / reddit

 

 

14. “8 жилийн дараа – аймхай нэгнээс буйдангийн төмс болтлоо өөрчлөгджээ!”

© underwater2708 / reddit

 

15. “Би түүнийг гудамжинд пиццаны дэлгүүрийн гадна уйлж байхад нь олсон. Одоо түүнийг хар даа: тарган, аз жаргалтай – 3 сарын дараа.”

© Disgruntled_Viking / reddit

 

16. “Тэр уушги нь тэр чигтээ шимэгч хорхойгоор дүүрсэн гудамжны золбин муур байлаа. Одоо тэр гэр оронтой бас хайрлах гэр бүлтэй болсон! Түүний нүднээс энэ бүгдийг харж болно.”

© airesiss / reddit

 

17. “Тэр хээлтэй, өлссөнөөс болоод биеэр нь харшил туурсан байдалтай олдсон юм. Одоо тэр эв эрүүл болсон.”

© natldisaster / reddit

 

18. “Зүүн талынх нь анх үрчилж авсан өдөр бөгөөд тэр бүх зүйлээс айж байлаа. Баруун талынх нь тэр цагаас хойш 6 жил өнгөрсний дараах зураг”

© NYgirlinOK / reddit

 

19. “Тэр 7 өөр төрлийн шимэгч хорхойтой, талсттай, үхэхэд маш ойрхон байхад нь би олсон юм. Тэр одоо хүчтэй хүү болж өсч торнижээ.”

© unironic-scream / reddit

 

20. “Миний Румынд хийсэн аврах ажиллагаа болох Lucy-гийн нэг жилийн зайтай авахуулсан зураг – зүүн талынх нь хоргодох байранд байх үеийнх, баруун талынх нь түүнд анхаарал халамж тавьсны дараах”

© thecraftycraig / reddit

 

21. “Ээж маань Tom-ыг зоогийн газрын хогийн савнаас олсон юм. Энэ бол түүний нэг сарын дараах зураг – аз жаргалтай бас эрч хүчтэй.”

© ancientslumber / reddit

 

22. “Айсан бяцхан гөлөгнөөс тоглоом болон хайр халамжаар өөрийгөө хүрээлүүлсэн нохой болжээ!”

© Expendabelle / reddit

 

23. “Түүнийг аварснаас хойш 3 сар өнгөрчээ! Нэрийг нь Celery гэдэг бөгөөд тэр маш сайн охин.”

© figaden13 / reddit

 

24. “Бид түүнийг 2 сарын өмнө үрчилж авахад тэр бага зэрэг хачигтай байсан. Одоо харин түүний бие эрүүл саруул болсон!”

© whimsicalangie / reddit

 

25. “Энэ алтан шаргал өнгөтэй охиныг 2 сарын өмнө аварсан юм. Одоо тэр өөр нохой болжээ – Luna-д сайн уу гэж хэлээрэй!”

© ohnoitsroro / reddit

Та ч айсан, ганцаардсан амьтныг гэртээ авчирч, аз жаргалтай болгож байсан уу?

39
БахархмаарБахархмаар
10
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
2
ГайхмаарГайхмаар
2
ГоёГоё
1
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *