
Нэгэн судалгаагаар бидний биеэс ялгарч буй үнэр нас ахих тусам өөрчлөгдөж байдгийг нотолжээ. Учир нь хүний биеийн үнэр нь эрүүл мэндийн байдал, эмийн хэрэглээ, идэж ууж буй хоол хүнс зэргээс хамаарч байнгын хувирал, өөрчлөлтөд байдаг ажээ. Манай сайт уншигч танд хүний биеийн үнэрт нөлөөлдөг хүчин зүйлсийг хүргэж байна.
Өвчин эмгэгийн нөлөө

Нас ахих бүрт өвчлөл нэмэгдэж, эрүүл мэндийн байдал муудаж байдаг нь нууц биш. Харин эрүүл мэндийн байдал хүнээс ялгарах үнэрт шууд нөлөөлж байдаг ажээ. Тухайлбал чихрийн шижинтэй хүний биеэс чихэрлэг үнэр үнэртдэг. Мөн бамбай булчирхай болон элэгний өвчлөл биеийн үнэрт огцом нөлөө үзүүлж байдаг.
Хөгширч буй арьсны нөлөө

Нас ахих тусам хүний арьсанд агуулагдах тослог хүчлийн хэмжээ нэмэгдэж байдаг. Үүний улмаас бидний сайн мэдэх хөгшин хүмүүсээс үнэртдэг онцгой үнэр ялгардаг ажээ. Иймээс өндөр настнуудаас ялгарч байдаг зөөлөн үнэр арьстай нь холбоотой байдаг байна.
Хоолны дэглэмийн өөрчлөлт

Загас, халуун ногоо, махны хэрэглээ гэх мэт бидний хэрэглэж буй хоол хүнс хүнээс ялгарах үнэрт шууд нөлөөлдөг. Тухайлбал, усны хэрэглээ багатай хүний амны хөндий харьцангуй хуурай байх хандлагатай байдаг бөгөөд энэ орчинд нян үржиж, эвгүй үнэр гарах магадлал их болж байдаг байна.
Гормоны өөрчлөлт

Бидний биеэс ялгарах үнэр гормоны өөрчлөлтөөс хамааран өөрчлөгдөж байдаг ажээ. Энэ үзэгдэл ялангуяа бэлгийн бойжилт болон цэвэршилтийн үед их ажиглагддаг. Судалгаагаар нас бие гүйцэж яваа эмэгтэйчүүд маш сайхан үнэртэй байдаг тул эрчүүдийг өөртөө илүү их татдаг гэдэг нь нотлогдсон байдаг.
Эмийн хэрэглээний нөлөө

Хүний сэтгэл санаанд нөлөөлөх эмийн хэрэглээ нь хүний биеэс ялгарах үнэрт нөлөө үзүүлж байдаг ажээ. Учир нь энэ төрлийн эм нь суга болон цавь орчмын арьснаас ялгарах үнэрийг илүү зөөлөн болгож байдаг байна.
Амны хөндийн эрүүл мэндийн байдал

Шүлс нь амны хөндийн эвгүй үнэрийг дарагчийн үүргийг гүйцэтгэж байдаг билээ. Харамсалтай нь нас ахихын хэрээр шүлс ялгаралт буурч байдаг тул амны хөндийд эвгүй үнэр ялгаруулах нян үржих таатай орчин бүрддэг байна. Өндөр настнууд энэ асуудлыг бохиор шийдэх нь тун нийтлэг байдаг.
Хэрэглэж буй хоол хүнс тань биеэс ялгарах үнэрт нөлөө үзүүлдэг гэж та бодож байна уу? Биеэс ялгарах эвгүй үнэртэй тэмцэх ямар аргууд байна вэ?








Licht Licht Licht
2020/11/30 at 22:29
Enkhtuvshin Monkhtor