Хэрэв та өдөр бүр чихэндээ иллэг хийвэл таны биед ямар эерэг өөрчлөлтүүд гарах вэ?

1

Cтресс, сэтгэл түгшүүр, толгойн өвчин болон унтаа байдалд орох зэрэг таагүй мэдрэмжүүд хүндхэн үеүдэд маань их мэдрэгддэг. Гэхдээ энэ бүхнийг чихэндээ иллэг хийснээр хялбархан үгүй хийх боломжтой байдаг ажээ. Энэхүү иллэг нь таны мэдрэлийн тогтолцоонд хүрч, бие махбодын таагүй байдлыг намжаахаас гадна сэтгэл санааг тань элдэв хүндхэн асуудлуудаас чөлөөлж байдаг байна. Хамгийн гоё нь та чихэндээ хаана ч, хэзээ ч, хүссэн үедээ маш хялбархан иллэг хийх боломжтой юм.

Манай сайт үргэлж таны сонирхол татам бөгөөд хэрэгцээт мэдээллийг эрэлхийлж байдаг бол энэ удаад уншигч танд чихэндээ иллэг хийхийн гайхам ач тусын тухай өгүүлэх гэж байна. Нийтлэлийн төгсгөлд хэрхэн өөрөө өөртөө энэхүү иллэгийг хийх зааврыг нэмж оруулсан болно.

Булчингийн өвдөлт багасна

Нурууны доод хэсэгтээ хууч өвчтэй хүмүүсийн дунд чихний иллэг тогтмол хийх нь өвчинг намдаахад хэр зэрэг үр нөлөөтэй буйг судлах зорилготой судалгаа хийгджээ. Энэ энгийн иллэгийн үр дүнд биеийн тэрхүү тавгүй мэдрэмжүүдийг маш сайн багасгаж буй нь илэрхий болжээ.

Чихээ ялангуяа чихний гэдэс хэсгийг зөөлнөөр татаж, илбэх нь мэдрэлийн тогтолцоог өдөөж, биеийг идэвхтэй байхад тусалдаг эндорфин (endorphin) гэх гормоныг ялгаруулж эхэлдэг ажээ. Энэ гормон нь өвдөлтийг намжаагаад зогсохгүй цусны эргэлтийг ч сайжруулах сайн нөлөөтэй байдаг. Тиймээс энэхүү хялбархан иллэгийг өөртөө хийснээр биеийн өвдөлтөө хянах боломжтой болдог ажээ.

 

Стресс болон сэтгэлийн түгшүүр намжих болно

Хиймлээр үр тогтоосон хүмүүсийн дунд хийсэн нэгэн судалгааны үр дүнтэй танилцацгаая. Судалгаанд оролцогчдын хэлж буйгаар энэхүү стресс дүүрэн цаг мөчид чихэндээ иллэг хийснээр тэрхүү таагүй мэдрэмжээс салахад маш үр дүнтэй байсан гэдгээ өгүүлжээ. Чихний мөгөөрсөн ясны дээд хэсэгт байх гурвалжин хэлбэр үүсгэсэн хэсэгт тойрог хэлбэрээр зөөлөн иллэг хийх нь таныг стресс, ядралт, уурлаж бухимдсан нөхцөл байдлаас гаргах гүүр болж өгдөг байна.

 

Толгойн өвдөлтийг мэдэгдэхүйц хэмжээнд багасгана

Өвчин намдаагч эм хэрэглэх нь таны биед тодорхой хэмжээний сөрөг нөлөө үзүүлж байдаг бол чихэндээ иллэг хийж энэхүү өвдөлтүүдээ намдаах нь маш эрүүл арга гэдгийг хэлэх нь илүүц биз ээ. Энэ үед та гаатай цайг иллэгтэйгээ хослуулан хэрэглэж илүү сайн үр дүнг мэдрэх боломжтой.

 

 

Жингээ хурдан хасахад туслах болно

Хоолны дэглэм барьж, байнгын дасгал хөдөлгөөн хийхээс гадна чихэндээ иллэг хийж хэвших нь жингээ хурдан хасахад тань тус болж мэдэх юм шүү. Жингээ хүссэн хэмжээндээ хүрсний дараа ч жингээ тогтмол барьж, эрүүл мэндээ хамгаалах үүднээс энэхүү иллэгийг үргэлжлүүлэн хийхийг зөвлөж байна.

 

Нойргүйдлийн эсрэг маш сайн үр дүнтэй

Чихэндээ иллэг хийх нь хүнийг тайвшруулах үйлчилгээтэй тул энэхүү иллэг нь таныг нойргүйдлээс бүрэн чөлөөлж чадахгүй ч та унтахын өмнө хийснээрээ сайн унтаж амрах нөхцөлөө бүрдүүлж буй хэрэг юм шүү. Нойргүйдлийн эсрэг эмчилгээтэй хослуулан энэхүү аргыг хэрэгжүүлээд үзээрэй.

 

Таныг эрч хүчээр цэнэглэх болно

Магадгүй өглөө кофе ууж эрч хүчээ сэлбэхээ мартсан бол чихэндээ иллэг хийхийг зөвлөж байна. Дээр дурдсанчлан энэхүү иллэг нь таны мэдрэлийн тогтолцоонд нөлөөлж, идэвхтэй байдлыг тань дэмжих болно. Өглөө ч гэлтгүй та өдрийн цагаар ядрах мэдрэмж төрөх үедээ үүнийг хийж байх нь эрч хүчээ сэлбэж буйн нэг хэлбэр болох ажээ.

 

Бонус: Чихний иллэгийг өөртөө хэрхэн хийж гүйцэтгэх вэ?

  • Чихний дээд хэсгээс зөөлөн татаж эрхий болон долоовор хуруугаараа барина. Хуруугаараа урагш болон арагшаа хөдөлгөн чихний гадагш чиглэлтэй илбэх.
  • Чихнийхээ ар хэсэгт босоо чиглэлтэй иллэг хийх. Мөн чихний дэлбээ хэсэгт муруй чиглэлтэй хөдөлгөөн хийж иллэг хийх боломжтой. Үүний дараагаар чихний гэдсээ чимхэж дээшээ чиглэлтэй иллэг хийгээрэй.
  • Чихний гэдсээ толгойныхоо эсрэг зүгт татаарай. Үүний дараа чихний гэдсээ дахин чимхэж тойрог хэлбэрээр иллэг хийж өгөөрэй.
  • Чихний ар хэсгийн арьсаа мөн үл ялиг татаж энэ үйлдлээ эрүүний дээд хэсэгт хүртэл давтан хийх хэрэгтэй.
  • Гарын алгаар чихээ бүрэн дарж битүүлэх бөгөөд чихний дэлбээний дээд хэсэг хүртэл хөдөлгөөрэй.
  • Гарын алгаараа чихний дэлбээгээ дарж, тойрог хэлбэрийн хөдөлгөөн хийж иллэгээ дуусгаарай.

 Чихэнд хийх өөр иллэг та мэдэх үү? Тийм бол сэтгэгдэл хэсэгт бидэнтэй хуваалцаарай.

2
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Anhuushaa Anhuush

    Anhuushaa Anhuush

    2020/07/11 at 21:26

    Yes top fan

  2. Bayarllaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *