Эзэн нь нохойгоо гольфын талбай дээр хүзүүвчийг нь тайлаад салхилуулдаг байжээ. Харин нохой нь дураараа зугаалж явах үедээ юу хийдэг байсныг нь рентген зураг харуулж өгсөн байна

0

Их Британийн Ньюкаслын 50 настай оршин суугч нохойныхоо эрүүл мэндэд санаа зовоход хүрчээ. Ризеншнауцер үүлдрийн дөрвөн хөлт анд Алфид яаралтай эмчийн тусламж хэрэгтэй болсон байна. Харахад гэм хоргүй гэмээр гольфын бөмбөгнүүд эзнийг нь сандрахад хүргэжээ.

Алфигийн эзнийг Нил Тейлор гэдэг, тэр гэрийнх нь холгүй байдаг гольфын талбайд нохойгоо байнга салхилуулдаг. Цар тахлын улмаас уг талбай бүр ч эзгүйрсэн нь тэдний хувьд зугаалах хамгийн таатай газар болжээ.

Алфи хочит Нилийн нохой энэ байна

mirror

Алфи зүгээр ч нэг зугаалж салхилсангүй, талбай дээр үлдсэн гольфын бөмбөгийг тамшаалан идэж байж. Харамсалтай нь нохойгоо юугаар тансаглаж байгааг эзэн нь огт анзаарсангүй.

Бөмбөг зооглосны гор тэр даруйдаа гараагүй юм. Алфи эхлээд хөдөлгөөнгүй номхон болж, удалгүй ухаан алдаж унажээ, ухаан ороод дөрвөн бөмбөгөөр бөөлжсөн байна. Энэ хугацаанд Алфигийн гэдсэнд юу байгааг мэдсэн эзэн нь өөрөө ухаан алдаж унах дөхсөн гэдэг. Хайртай нохойныхоо эрүүл мэндэд санаа нь зовсон эзэн яаралтай малын эмчид үзүүлэхээр гарчээ.

 

 

Рентген зураг ийм дүр зураг харуулсан байна

mirror

Алфи гольфын бөмбөгийг сахартай андуурч, зугаалж байх хугацаандаа нийт 26 бөмбөг залгиж амжсан байна. Тэр даруйд нохойд мэс засал хийсэн нь мэдээж. Мэс заслын эмч нар бүх бөмбөгнүүдийг гаргаж авчээ.

 

Авсан бөмбөгнүүдийн зарим нэг нь

mirror

Гольфын бөмбөг дунджаар 46 грамм жинтэй, Алфигийн залгисан нийт бөмбөгийг тооцоолбол тэр 1 килограмм гаранг гэдсэндээ тээж явсан байна. Алфигийн мэс засал 2,5 мянган фунт стерлинг болсон юм. Энэ дүнгийн тал хэсгийг даатгалаас гаргуулж авч чадсан, гэхдээ л Нил 1000 гаруй фунт төлөхөөс өөр аргагүй болсон юм.

Алфи миний төрсөн хүү л гэсэн үг, тиймээс би түүнээс юугаа ч харамлахгүй гэж Нил Mirror хэвлэлд ярилцлага өгчээ. Алфигийн бие одоо сайн байгаа, гэхдээ гадаа салхилахдаа хошуувч зүүдэг болжээ. Хэрэггүй зүйл амандаа хийхээс хамгаалж байгаа хэрэг юм. Ийм эзэнтэй байхад Алфи минь алзахгүй дээ.

106
ГоёГоё
35
ГайхмаарГайхмаар
20
ТэнэглэлТэнэглэл
18
Ха ХаХа Ха
16
ХарамсалтайХарамсалтай
9
БахархмаарБахархмаар
8
БурууБуруу
8
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

19 Сэтгэгдэл

  1. Одноо Гэрэлээ

    Одноо Гэрэлээ

    2020/07/12 at 08:36

    Сайн харахад яаадаг байнаа хөөрхий амьтан зовоогоод яаж залгидаг байнаа том хатуу зүйлийг

  2. Negen Gantsaardmal

    Negen Gantsaardmal

    2020/07/12 at 09:40

    Odoo eniigeen hundereed gargah bailguide

  3. Olkhonuud Amgalan Tuvshinbayar

    Olkhonuud Amgalan Tuvshinbayar

    2020/07/12 at 10:32

    Өлөн нохой вэ цус нь ойртсон

  4. Хангал Номин

    Хангал Номин

    2020/07/12 at 11:59

    hudlaaa shaaa

  5. Xoe Melody

    Xoe Melody

    2020/07/12 at 12:17

    Хошуувч байнга хийх нь түүнд хэрэгтэй.

  6. Б. Ияа

    Б. Ияа

    2020/07/12 at 12:55

    шууд цоолж аваал тэгээд оёчихгүй дээ нохой шархаар ер үхдэггүй харин халуун даадаггүй халуурч чаддаггүй гэсэн зүү залгисан үедээ халуураад үхчдэг гэсэн тэр үед н.. халууны эмийг бөөнөөр н.. амруу н.. цутгаж чадвал амийг н.. аварч чаддаг гэсийшүү мэдлэгт дусал нэмэрээ гэж…

  7. Erdenebulgan Erdenebat

    Erdenebulgan Erdenebat

    2020/07/12 at 14:18

    Are u debil doggy😁

  8. Ц. Өнөбадрах

    Ц. Өнөбадрах

    2020/07/12 at 18:06

    Howdog hog we

  9. Khuslen Khuslen

    Khuslen Khuslen

    2020/07/12 at 18:12

    Yee

  10. Tff Begi

    Tff Begi

    2020/07/12 at 19:42

    LMFAOOOO

  11. Өлзий Г.

    Өлзий Г.

    2020/07/12 at 19:47

    тэнэг гөлөг вэ

  12. Gantomor Tseren

    Gantomor Tseren

    2020/07/12 at 20:18

    Гёнийн өөрчлөлтөй нохой тийм тэнэг ядаж байхад цадхаа мэдэхгүй ногооч иднэ хүн төрлөхтөний хийсэн ажил хажууд нь банхар бол гайхамшиг

  13. Э.Ган- Эрдэнэ

    Э.Ган- Эрдэнэ

    2020/07/12 at 23:02

    bombg bolgn ngn jigd 1helbrtei baih ystoi tr rentgn zurgnd n oor2 bn tghr hud ym bishv

  14. Batka Batka

    Batka Batka

    2020/07/12 at 23:32

    Ene manaihan bur nohoig hurtel muulsan bna🤣🤣🤣teneg nohoi l gen medrel nohoi l gen eo sonin humuus yuma

  15. Maral-erdene Bayarhvv

    Maral-erdene Bayarhvv

    2020/07/13 at 14:12

    haha olontoj bombog ided yahawde

  16. Энх Баатар

    Энх Баатар

    2020/07/13 at 19:03

    Одоо ч өндөглөж өгнө дөө

  17. Melody Melody

    Melody Melody

    2020/07/14 at 13:37

    Небо Три Метра Надchi neg iimerhuu shuu te

  18. Bianca Bianca

    Bianca Bianca

    2020/07/14 at 18:41

    Oo segsiinen amitan be hoorhon yuimaa

  19. Зочин

    2020/07/14 at 18:50

    shsh hoorhii doo nohoigoo yrn bolgoomjtoi avch yvah heregtei ym bna daa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *