Урьд нь зөндөө л үзсэн хэрнээ огт анзаарч байгаагүй, Зөвлөлтийн үеийн кинонууд дээр гардаг 20+ алдаа

0

Зөвлөлтийн үеийн киног дахин дахин үзэх сайхан байдаг. Гэхдээ үзэгч олон киногоо тухлан сууж үзэж байхдаа тэр болгон алдааг нь анзаардаггүй ажээ. Хэдий алдаа дутагдалтай ч гэлээ зөвлөлтийн үеийн кино өөрийн эрхгүй зүрх сэтгэлд хоногшин үлджээ.

Олон түмний үзэх дуртай кинонуудыг бид хэд дахин эргүүлж судлаад зарим нэг алдаануудыг олсон юм. Хүний мууг үзэх эсвэл домог болсон бүтээлийг гутаах гэсэндээ биш юм шүү, дуртай киногоо дахин өөр өнцгөөс үзээсэй гэж хүссэндээ тэр юм.

1. “Ы” ажиллагаа буюу Шурикт тохиолдсон явдал

© Операция «Ы» и другие приключения Шурика / Мосфильм
  • Шурик ширүүн бороонд цохиулдаг. Дээд талын зураг дээр түүний хувцас нэвт норсон нь илт. Минутын дараа автобусанд суухад хүрэм нь бараг л хуурай болчихжээ (доод талын зураг).
© Операция «Ы» и другие приключения Шурика / Мосфильм
  • Шурик “Докторская” хиаманд 4 ширхэг нойрсуулах эм хийж нохойд шидэж өгдөг. Гэхдээ хиамыг нохойд шидэж өгөхөд эм нь 5 болчихсон байдаг.
© Операция «Ы» и другие приключения Шурика / Мосфильм
  • Автобусанд болох үл ойлголцлын үеэр Шурикийн ном, Федягийн малгай цонхоор унадаг. Дараагийн үйл явдал дээр буюу цагдаагийн хэлтэс дээр газар унасан бүх зүйлсээ эзэд нь олоод авчээ.

 

2. Хайр ба тагтаа

© Любовь и голуби / Мосфильм
  • Шура эгчийг үхлээ гэж зүүдэлснээ Митя ах Надяд ярихаар ирэхэд манангүй байдаг, харин зураг солигдоод эргээд Митя ах гарахад овоо манан суусан байгааг анзаарсан уу?

 

3. Ийм нэгэн явдал

© Служебный роман / Мосфильм
  • Ольга Рыжова гадаа явж байхдаа гартаа дугуйрсан үзүүртэй бас бариултай шүхэр барьсан байдаг. Шатаар гараад ирсэн чинь бүгд хэлбэрээ өөрчилжээ.
© Служебный роман / Мосфильм
  • Нарийн бичиг Верочка ажилдаа хар өмдтэй ирнэ, дараагийн зураг дээр цэнхэр банзал өмсжээ.

 

4. Машинаас болгоомжил

© Берегись автомобиля / Мосфильм
  • Деточкин бааранд шоо хээтэй цамцтай ирээд гарахдаа цулгуй цамцтай болоод гарна.

 

5. Багт наадам

© Карнавал / Киностудия имени М. Горького
  • Ирина Муравьева газар унасан навч шүүрдэж байхад утасны бүхээгийн цаанаас нэг залуу харагддаг юм. Модны навчийг ихээр нь унагаахаар мод хөдөлгөж байгаа залуу.

 

6. Заречная гудамжны хавар

© Весна на Заречной улице / Одесская киностудия
  • Татьяна сургуулиас бээлийгүй гарч ирнэ, хэдхэн секундэд зураг өөрчлөгдөөд ирэхэд бээлийгээ өмсөөд “амжчихсан”, харин хэдэн минутын дараа бүр хар бээлийтэй болж өөрчлөгджээ.

 

7. Үгүй байлтай

© Не может быть! / Мосфильм
  • Зинулагийн даашинзны гоёл нэг бол гарч ирээд л, нэг бол алга болоод л. Бас түүний хүзүүний зүүлтийг анзаараарай, ид шидийн байдлаар бас өөрчлөгдөөд л байгаа юм.

 

 

8. Д’Артаньян болон Шадар гурван цэрэг

© Д’Артаньян и три мушкетера / Одесская киностудия
  • Констанциягаас ирсэн өрөвдмөөр амьтны толгойг Д’Артаньян хусдаг тэр хэсэг: гутлаа уг нь зүүн хөлөндөө өмссөн байгаа, харин доошоо буугаад ирсэн чинь баруун хөлдөө угалчихаж.

 

9. Покровскийн хаалга

© Покровские ворота / Мосфильм
  • Хоботовын сонингоор хийж өмссөн малгайг скотчоор наажээ. Цавуутай энэ наалт 1950-иад оны ЗХУ-д гараагүй байсан нь хэнд ч ойлгомжтой.

 

10. Охид

© Девчата / Мосфильм
  • Илья цаг бэлэглэхээр Тося дээр ирэхэд гитар орон дээр байдаг, кадр өөрчлөгдөөд буцсаны дараа хананд өлгөөтэй болжээ.

 

11. Москва нулимсанд дургүй

© Москва слезам не верит / Мосфильм
  • Катягийн нууц амраг Владимирын гэрийн хананд өлгөөтэй байсан хивс дараа нь Гошатай салхинд гарахад нөмрөг болон өөрчлөгджээ.
© Москва слезам не верит / Мосфильм
  • Дээрх зураг дээр Тося гартаа шпатель барьчихсан гар нь шавар болсон байгаа нь харагдана, харин 20 секундийн дараа Коля дээр ирэхэд цэв цэвэрхэн гартай барилгачин бүсгүй зогсоно.

 

12. Кавказад тохиолдсон адал явдал

© Кавказская пленница, или Новые приключения Шурика / Мосфильм
  • Лида Шурикийг уснаас гаргаж ирэхдээ судалтай футболктой байдаг, хувцсаа хатаасны дараа буцаагаад өмсөхөд цагаан футболктой болчихно.
© Кавказская пленница, или Новые приключения Шурика / Мосфильм
  • Аяны хөнжилтэй “живэх”-ээс өмнө Шурик гутлаа тайлаад аяны хөнжилд ордог. Нина түүнийг уснаас татаж гаргаж ирсний дараа Шурик гуталтайгаа гарч ирнэ.

 

13. Хувь заяаны эргүүлэг

© Ирония судьбы, или С легким паром! / Мосфильм
  • Лукашин Надягийн гэрт нэвтэрснийхээ дараа хаана ирснээ ойлгох гэж хичээдэг. Залуу энэ үед тавилга дээр дөхөж очиход хоёр шар бариул харагдана. Төд удалгүй Надягийн найз бүсгүй ирсний дараа нэг бариул нь алга болоод киноны төгсгөлд эргээд гараад ирнэ.

 

14. Хаврын арван долоон учрал

© Семнадцать мгновений весны / Киностудия имени М. Горького
  • Киноны 8 дугаар анги дээр Штирлиц машиндаа Эдит Пиафын “Milord” болон “Non, je ne regrette rien” дууг сонсдог, үнэндээ 1959 болон 1960 онд гарсан дуу юм.
© Семнадцать мгновений весны / Киностудия имени М. Горького
  • Штирлиц машиндаа унтана, харин ард нь зөвлөлтийн ЗИЛ-130 явж харагдах юм, 1962 оноос хойш үйлдвэрлэгдэж эхэлсэн машин.

Та эдгээр алдаануудыг өмнө нь олж харсан байсан уу?

5
Ха ХаХа Ха
4
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Tugsjargal Tumur

    Tugsjargal Tumur

    2020/07/12 at 13:23

    Saihan kinonuud shuu
    Uzej bhdaa ingej gyarhai ajiglaj bsanguiee kk

  2. Baagii

    2020/07/13 at 01:22

    Mongol kino kilip bas iim zunduu aldaatai, Holliwoodiin kinoo ch gesen de, jishee ni sult, angelina jolie zugtaj baihdaa gutlaa shatnii hajuud shideed plan soligdhod gutaliin bairlal uurchlugduh jisheetei

  3. Kija Desu

    Kija Desu

    2020/07/14 at 06:46

    Ymnaas uu haihdaa sain hvmvvs shvv

  4. Uyn Gaa

    Uyn Gaa

    2020/07/14 at 19:51

    Ter emnihn 1 iin huruugara dartsn bgn bshu

  5. Бороо Шүхэр

    Бороо Шүхэр

    2020/07/14 at 22:57

    zarim neg aldaag harjil bsan bna.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *