Амьдралд тохиох зарим нэг зүйлсийг тоохгүй өнгөрүүлэх нь яагаад биднийг аз жаргалтай болгодог вэ?

0

Аливаа зүйлийг үл тоомсорлоно гэдэг тийм ч зөв зүйл биш бөгөөд хүнийг үл тоомсорлож хариу дуугарахгүй байна гэдэг нь сэтгэлзүйн дарамт үзүүлж буй хэрэг гэж үзэх нь ч бий. Elie Wiesel-ийн, “Хайрын эсрэг утга нь үзэн ядaлт биш хайхрамжгүй байдал юм” хэмээн хэлсэн байдаг ч бусад зүйлд сатаарч, анхаарлаа хандуулалгүй байснаар бидний амьдралд олон эерэг нөлөө гарах боломжтой байдаг ажээ.

Үл тоомсорлох нь хамгийн чухал зүйл байж мэднэ

Анхаарал сарниулсан зүйлсийг үл тоох нь хувьсаж хөгжих нэгэн суурь xүчин зүйл ажээ. Бидний эргэн тойронд анхаарал сарниулах маш олон зүйлс байдаг хэдий ч хүний тархи юу чухал, юу чухал биш гэдгийг тодорхойлж ажиллаж байдаг байна. Ийнхүү хүрээлэн буй зүйлсээс заримыг нь үл ойшоож өнгөрүүлэх нь хааяа биднийг асуудалд оруулах нь бий ч ерөнхийдөө амьдралыг харьцангуй хялбар болгож байдаг.

 

Өөрөө өөрийнхөө тухай эерэг бодолтой байхад тусална

Хүн өөрөө өөртэйгөө үргэлж ярьж байдаг билээ. Энэ мэтчилэн өөрөө өөртэйгөө ярьж буй харилцан яриаг үгээр буулгавал минутад 400 үг болох аж. Харин тэдгээр харилцан ярианы утга агууламж өөрөө өөрийгөө шүүмжилж, өөлж эхэлбэл юу болох бол? Ийнхүү толгой доторх элдэв бодлуудаа үл тоож, үр хүүхэд, найз нөхөддөө хэлж болохгүй зүйлсээ дотроо үлдээснээр илүү аз жаргалтай байх нөхцөл бүрддэг байна.

 

Хэр их мэдээлэл дунд байна, тэр хэмжээгээр стресст өртөнө

Дижитал эрин зуунд амьдарч байгаа бид өдөр тутамдаа маш их хэмжээний мэдээллийг хүлээн авах болсон. Тухайлбал, таагүй агууламжтай мэдээ үзэх үед хүний биед стрессийн даавар ялгарч, ядрах, нойргүйдэх зэрэг сөрөг үр дагавар дагуулдаг байна. Иймээс өөрөөс тань хамаарахгүй зүйлсийг үл тоох нь илүү дээр сонголт байх болно.

 

Анхаарал төвлөрөхөд тусална

Чухам юуг хайж олохыг биш, юуг тоохгүй өнгөрүүлэхээ мэдэх үед тархи илүү ачаалал багатай ажилладаг болох нь судалгаагаар тогтоогдсон байдаг. Иймээс хэрэв танд анхаарал төвлөрөхөд асуудал тулгарч байгаа бол хийх ёстой зүйлдээ төвлөрөх бус, анхаарал хандуулах шаардлагагүй зүйлсээ үл тоож сурах хэрэгтэй.

 

Илүү их амжилтад хүрнэ

Бусдын төлөө ажиллах, бүх зүйлсийг төгс төгөлдөр хийх зэрэг зүйлд анхаарал хандуулахаа болих нь өөрийн тань ажил, амьдралд эерэг нөлөө авч ирэх нь мэдээж биз ээ. Цаг ямагт төгс зүйл хийхийг хүсэх хүсэл хүнийг шинэ зүйл туршиж үзэхээс айх мэдрэмжийг төрүүлж нэгэн хэвийн амьдралдаа үлдэхэд хүргэдэг ажээ. Иймээс төгс төгөлдөр зүйлд тэмүүлэхээ болих нь зүйтэй болов уу.

Түүнчлэн бид аливаад уян хатан хандаж байх хэрэгтэй гэдгийг өөртөө цаг ямагт сануулж байх хэрэгтэй. Мэдээж бидний өдрийн төлөвлөгөө чулуугаар хийгдээгүй учраас цаг ямагт төлөвлөсөн зүйлийнхээ дагуу амьдрах боломжгүй, бүтэлгүйтэл, азгүйтэл байх л ёстой зүйл учраас үргэлж биднээс хол байх мөн л боломжгүй тул аливаа нөхцөл байдалд уян хатан хандаж, дараа нь юу хийх талаар төсөөлөлтэй байх нь зүйтэй. Судлаачид хүний амьдралд 15 хувийн бүтэлгүйтэл байх нь зохистой хэмжээ гэж үздэг бөгөөд үүний ачаар хүн илүү ихийг суралцаж, мэдэх боломж бүрддэг ажээ.

Аливаа хэрэгцээгүй зүйлсийг тоохгүй өнгөрүүлж эхлэхэд та бэлэн үү?

5
БурууБуруу
2
ГоёГоё
2
Ха ХаХа Ха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
БахархмаарБахархмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *