Алхаж ч чадахгүй, хүнд өвчтэй нэгэн нохойг хосууд үрчилж авчээ. Шинэхэн эздийнхээ хайр халамжийн ачаар тэр эргээд хөл дээрээ босч чадсан юм

0

Нохойны тухай бодох үед бидний бодолд хамгийн түрүүнд үнэнч зан чанар орж ирдэг билээ. Иймээс ч хүмүүс тэднийг хамгаас их хайрлаж, хүний итгэлт сайн нөхөр хэмээдэг биз ээ. Тэд ч шаардлагатай үед ижил дасал болсон хайртай хүнийхээ төлөө бүх л зүйлээ зориулдаг. Манай сайт уншигч танд нэгэн нохойн амаргүй боловч аз жаргалтай төгсгөлийг хүүрнэх түүхийг хүргэхээр бэлдлээ.

instagram / kaiserthesablegsd

Түүнийг Док гэдэг, 10 настай герман хоточ нохой. Өмнөх эзэн нь түүнийг асарч, шаардлагатай эмнэлгийн үйлчилгээг нь үзүүлэх боломжгүй байсан тул амьтны асрах газарт үлдээсэн аж. Хамгийн харамсалтай нь тэр “degenerative myelopathy” буюу бүх л амьдралынхаа туршид маш их зовуурь мэдрэх өвчин тусч, алхах боломжгүй болсон юм.

instagram / kaiserthesablegsd

Гэсэн ч МакКензи болон түүний сүйт бүсгүй хоёр Докыг үрчилж авч, гэр бүлийнхээ нэгэн хэсэг болгожээ. Докыг харсан даруйдаа л тэд түүнтэй онцгой холбоотой гэдгээ мэдэрч, түүнд илүү сайхан амьдрал бүтээж өгөхөөр зориг шулуудсан аж. Ийнхүү түүнийг хос хоёр гэртээ аваачиж, халамжилж, шаардлагатай эмчилгээнд хамруулж эхэлжээ.

instagram / kaiserthesablegsd

Докыг олж харах үедээ МакКензигийн сэтгэл маш ихээр хөдөлж, эртний танилууд мэт л дотно мэдрэмж төрсөн хэмээжээ. Хөөрхий нохойн мэдэрч буй өвдөлт, шаналалын тухай олж мэдсэн нь ч үүнд нөлөөлсөн биз ээ. Ийнхүү тэр нохойгоо салхинд гаргаж, хоол өгч, тоглоом худалдаж авч өгч, түүнийг амьдралыг аз жаргалтай болгохоор хичээж эхэлсэн байна.

Тэр орой нь хос хоёр Докыг бусад ноходтой тоглуулахаар авч гарч, түүнийг дахин хөл дээр нь босгохоор чадах бүхнээ хийхээр шийджээ. Ийнхүү тэд Докыг босох үед мэдрэх өвчнийг нь багасгаж, хөлөнд ирэх ачааллыг нь хөнгөвчлөх зорилгоор гуяыг нь ороолтоор боож үзсэн аж. Гэвч гайхамшиг тохиож нохой хөл дээрээ босоод зогсохгүй, хэд алхаад ч амжжээ. Эцэст нь тэр хөл дээрээ босч, алхаж чаддаг болсон юм.

instagram / kaiserthesablegsd

МакКензи энэхүү мэдээг малын эмчид дуулгаад, түүнийг ахин үзлэгт хамруулахыг хүсчээ. Үүний дараа Докыг тэдний бодож байснаас харьцангуй удаан хугацаанд амьдрах боломжтой болсон гэдгийг тэд олж мэджээ. Ийнхүү хөл боох аргаа хэрэглэж булчинд нь өдөөлт өгснөөр Док нохой бага багаар алхаж чаддаг болов.

instagram / kaiserthesablegsd

Өмнө нь алхах нь бүү хэл хөл дээрээ ч тогтож чаддаггүй байсан Док нохой удалгүй өөрийн хүчээр хөл дээрээ босч, бусдын тусламжгүйгээр алхах болжээ.

instagram / kaiserthesablegsd

МакКензи үүгээрээ Док нохойнд шинэ амьдрал бэлэглээд зогсохгүй түүний тухай бусдын бодол буруу байсан гэдгийг баталсан юм. Малын эмч нар ч эмчлэх боломжгүй гэж орхисон нохойг хос хоёр үрчилж авч, анхаарал халамж, хайр байхад боломжгүй зүйл үгүй гэдгийг ийнхүү харуулжээ.

instagram / kaiserthesablegsd

Өдгөө МакКензи болон түүний сүйт бүсгүй Док нохойны хөдөлгөөнд саад болохгүй, хөдөлгөөнийг нь дэмжих хүзүүвч хийж буй аж. Түүнчлэн тэд нохойндоо чөлөөтэй явахад нь туслах зорилготой дугуйт явагч хийхээр төлөвлөж байгаа хэмээжээ.

Энэ түүх танд ямар сэтгэгдэл төрүүлсэн бэ? Док нохой шиг хүнд нөхцөл байдалд байгаа нохойг үрчилж авах боломж олдсон бол та яах байсан бэ?

13
ГоёГоё
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *