Чимх төдий бүтээлч байдал, хангалттай их чөлөөт цаг хоёрыг хослуулбал ямар гайхамшигтай зүйлс бүтээх боломжтойг харуулсан 20 жишээ

0

Уйтгарлаж суух эсвэл хангалттай чөлөөт цаг байх үед бидний бүтээлч байдал сэргэж, ямар нэг зүйл бүтээх урам зоригоор цэнэглэгддэг. Тэр ч бүү хэл өөрийгөө ийм зүйл бүтээх үнэхээр потенцальтай билүү гэж гайхахад хүрнэ. Уйдсан үед илүү бүтээлч болох энэ үзэгдэл нийтлэг тохиолддог. Магадгүй тийм ч учраас дэлхийн эргэн тойрон дахь интернет хэрэглэгчид эдгээр зүйлсийг өөрсдөө хийж бүтээсэн эсвэл олж харсан биз ээ. Төсөөлөн бодох чадвар болон хангалттай чөлөөт цаг байхад хэн ч хараад алга ташиж, баяр хүргэмээр зүйлсийг бүтээж болно.

Хүмүүсийн төсөөлөлд хязгаар гэж байдаггүйг баталсан зургуудыг та бүхэнд сонирхуулъя.

1. “Эхнэр надаас хөрөг зургийг маань зураад өгөөч гэж асуусан юм. Энэ бол миний бодож олсон хамгийн шилдэг санаа”

© kvnorlly / Reddit

 

2. “Энэхүү хучилтын хагарлыг муурны зурагтай мозайкаар дүүргэжээ.”

© sanelib / Reddit

 

3. “Би ганц ширхэг Женга дээр 1500 ширхэгийг өрж, дэлхийн рекорд амжилтыг шинээр тогтоов.”

© kelvin214 / Reddit

 

4. “’WatermelonBoy’ тоглоомыг хийж, олон нийтийн газар туршиж үзлээ.”

© cedishappy / Reddit

 

5. “Ээжүүдийн баярын өдрөөр би ээждээ лего цэцэг бэлэглэлээ.”

© blackmachine312 / Reddit

 

6. “Тийм ээ, үүнийг сандалд тогтоосон.”

© ms-raz / Reddit

 

7. “‘Bad Luck Brian’-ийн зурсан зургаа постолсны дараа, ноён Bad Luck үүнийг худалдаж авахаар надтай холбогдсон.”

© mnhaverland / Reddit

 

8. “Газраар хөглөрч байсан зүйлсээр хийсэн, таталцлын хүчийг харуулсан байгууламж”

© putzer_thomas / Reddit

 

9. Хэн нэгэнд эдгээр ширээ болон сандалнуудаар гэр бүлийн жинхэнэ савлуур хийхэд багагүй хугацаа орсон байхдаа гэж бодлоо.

© ThePurgingPlague / Reddit

 

10. “Би маш их уйдсан юм. Тэгээд картонон хайрцаг болон халдаг цавуугаар үүнийг хийв.”

© heresyourhatandcoat / Reddit

 

11. Эмээ чинь амралтын өдрүүдээр хотод байх үедээ чиний дугуйг бүтээх зүйл оёж өгөхөд:

© MacGr3gg0r / Reddit

 

12. “Шавраар хийсэн бяцхан гамбургер”

© 71101s / Reddit

 

13. “Наадаг тууз байхад хэнд будаг хэрэгтэй гэж?”

© Drewid614 / Reddit

 

14. “Би нэг Женга дээр 173 ширхэг блок өрсөн.”

© Brilliant_Group_4074 / Reddit

 

15. “Миний шарсан тахианы мөчийг 24 каратын алтаар бүрсэн нь ийм болов…”

© McCallumBakes / Reddit

 

16. “Хөшиг тогтоогч авч чадахгүй ч, неодимиум соронз болон урагдсан футболк авч чадах хүн үүнийг хийв. Хэрэв энэ тохиромжгүй харагдаж байвал уучлаарай. Гэхдээ би ‘Яагаад хэн нэгэн үүнийг хийж болохгүй гэж?’ хэмээн бодлоо.”

© BoredomBot2000 / Reddit

 

17. “Facebook Marketplace-ээс харсан юм. Ердөө 20 долларын үнэтэй, ямар гээчийн наймаа вэ?”

© eallydontknow / Reddit

 

18. Та үүнийг жинхэнэ орчин цагийн дизайн эсвэл залхуу мужааны энгийн нэг ажил гэж нэрлэх эсэхээ өөрөө шийдээрэй.

© stuetel / Reddit

 

19. Хэн нэг нь цаг зав гаргаж, машинаа ийм болгожээ дээ.

© Fadelox / Reddit

 

20. “Би дуртай хоолондоо зориулж хөшөө босголоо.”

© McCallumBakes / Reddit

Та урьд өмнө дээрхтэй адил зүйлс бүтээж байсан уу? Тийм бол зургийг нь бидэнд сонирхуулаарай.

12
Ха ХаХа Ха
5
ГоёГоё
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *