Агааржуулагчгүй үед хэт халууныг хэрхэн давж гарах вэ?

0

Би 5 давхар байрны 5 дугаар давхарт нь амьдардаг. Модны өндөр одоогоор манай цонхонд хүртэл ургаагүй, дээвэр нь хавтгай, цонхнууд нь бас наран талдаа. Тийм учраас зун +40 хүртэл халдаг, гэр минь яг л битүү саун шиг болж хувирна.

Энэ тохиолдолд тайван ч унтах боломж үгүй. Гэрт агааржуулагч суурилуулаагүй тул сэрүүцэх гэж төрөл бүрийн арга туршиж үзнэ.

Гэрээ яаж сэрүүцүүлэх, сэрүүхэн тайван унтах аргыг өөрийн туршлага дээр суурилан танд тусгайлан бэлдлээ.

Шөнийн цагаар гэрээ сэрүүхэн байлгахын тулд өдрийн турш сэрүүхэн байлгах арга хэмжээ авна

  • Тасалгааг сэрүүхэн байлгахын тулд агаарын солилцоог зөв хийх хэрэгтэй. Үүний тулд би гадаа +25 хэм хүрэнгүүт цонхоо хаадаг, тэгээд энэ хэмээс доош оронгуут нь цонхоо нээнэ. Зуны халуун өдрүүдэд хамгийн сэрүүхэн хугацаа бол 4:00 – 7:00 хүртэл байна, тийм учраас би цонхоо үүрээр бас орой 20:00 цагаас хойш онгойлгодог.
  • Тасалгаанд нарны гэрэл тусгахгүйн тулд зөв хөшиг сонгох хэрэгтэй. Би олон төрлийн хөшиг туршиж үзсэн, миний туршлагаас харахад синтетик материалтай хөшиг худалдаж авахгүй байхыг зөвлөж байна: хурдан халж түлэгддэг. Тиймээс зузаан даавуун бас цагаан хөшиг сонгоорой.
  • Гэрийн дулааныг хадгалдаг бүх зүйлээс татгалзана, жишээ нь: хивс, дэвсгэр, олон тооны дэрнүүдээ цааш хураа. Агаарыг цэвэрлэж илүү сэрүүхэн байлгахад тусалдаг юм.
  • Тасалгааг сэрүүцүүлж байхдаа цонхныхоо ойр чийгтэй алчуур өлгөж болно. Тасалгааг богино хугацаанд сэрүүцүүлж өгдөг. Гэхдээ нойтон алчуурыг хонуулах хэрэггүй: хэт их чийгтэй өрөө бас бүгчим болдгийг мартаж болохгүй.
  • Урьд өмнө нь агааржуулагч гэж зүйл байхгүй байхад унтахдаа шалаа арчдаг байжээ. Тасалгааны дулаан эрс унадаг. Сэрүүхэн тасалгаанд амархан тайван нойрсдог байв.

 

Таазны сэнс ашиглах нь бас нэг арга

Өрөө тасалгааг сэрүүцүүлэх бас нэг хямдхан арга бол таазнаас сэнс өлгөх. Хэрвээ та таазандаа ийм сэнстэй бол “зун” гэсэн горимыг нь сонгоорой. Ихэнх сэнснүүд 2 улирлын горимтой байдаг.

  • Хэрвээ нүүрэн хэсэгтээ горимын тохиргоо байхгүй бол арын хэсэгт эргэлтийн чигийг сайтар ажиглаарай: цагийн зүүний эсрэг чиглэлд сэнсийг явуулж агаарыг таазанд ойлгож тасалгаанд тараана.

 

Гар хийцийн агааржуулагч

Дунд оврын жирийн сэнс агаарыг хөөхөөс гадна хөдөлгүүр нь өөрөө халаад байдаг. Гэхдээ ямар ч сэнсийг агааржуулагч болгон ашиглах боломжтой.

  • Үүний тулд шилэн саванд ус хийж хөлдөөгөөд сэнснийхээ өмнө тавина – ингээд л хүйтэн агаар тасалгаагаар нэг тарна даа. Хэрвээ тэвчихийн аргагүй халуун бол солих мөс мөн бэлддэг, ингээд л 4-5 цаг тутамд солиод тасалгааг сэрүүцүүлнэ.

 

Ор, хөнжлийн даавуугаа сэрүүцүүлнэ

  • Хэрвээ таны цагаан хэрэгсэл атлас эсвэл синтетик бол цэвэр даавуун материалаар солиорой. Хөвөн даавуун цагаан хэрэгсэл хөлс сайн шингээнэ бас хүйтнээ удаан хадгалдаг. Харин цэвэр торго бол хөнгөн бас сэрүүцүүлэх үйлчилгээтэй.
  • Мөн хөвөн даавуун унтлагын хувцас өмсөж болно: агаар сайн нэвтрүүлдэг. Эсвэл бүр хувцасгүй ч унтсан болно. Яасан? Таагүй байдлаас гарах бас нэг арга мөн шүү.
  • Сэрүүхэн унтах бас нэг үр дүнтэй арга бий – цагаан хэрэгслээ өглөө хөргөгчинд тавиад унтахаасаа өмнө ороо засна. Хөлдөөгчинд хийхгүй шүү: өвдөх эрсдэлтэй.
  • Халуун хэмээ тохируулдаг матрасууд байдаг: гэхдээ зөвхөн хүйтний улиралд л илүү тохиромжтой юм уу даа.

 

Танайд агааржуулагч байгаа бол

Манай найзын гэрт агааржуулагч суурилуулсан байдаг юм. Харамсалтай нь, халуунд агааржуулагчаа ажиллуулахаар л найз минь өвдчихнө. Өөрөөр хэлбэл агааржуулагч аслаа – хүйтэн болно, унтраалаа – хална. Алтан дундажийг нь олж чадахгүй байгаа юм.

Эрдэмтдийн үзэж байгаагаар +18 хэмд унтах нь хүнд хамгийн тохиромжтой. Энэ хэмийг аль болох тогтмол барихыг хичээх хэрэгтэй. Ихэнх агааржуулагч тогтсон хэмийг барих горимтой эсвэл шөнийн горим ч байдаг. Тухайн брэндийн агааржуулагч болгон дээр өөрөөр нэрлэгдсэн байж болно (health save, night mode зэрэг), тийм учраас гарын авлагатай нь сайтар танилц. Ийм тохиргоон дээр тавьсан байхад агааржуулагч өөрийн тохируулсан хэм дээрээ очингуут унтардаг.

Хэрвээ таны агааржуулагчид ийм тохиргоо байхгүй бол бүх цонхоо хаагаад агааржуулагчаа асаана. Унтахаасаа 2-3 цагийн өмнө хамгийн хүйтэн хэм дээр тохируулаарай.

10
БахархмаарБахархмаар
3
ГоёГоё
3
Ха ХаХа Ха
1
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *