Гэрийн тэжээвэр амьтантайгаа цуг унтахыг хориглох 5 шалтгаан

3

Гэрийн тэжээвэр амьтантайгаа цуг унтах сайн талууд байх нь мэдээж – халуун дулаан ялгаруулна, хайр, энхрийлэл бэлэглэнэ. Гэсэн хэдий ч эмч нарын зүгээс хайртай амьтнаа өвөртөлж унтах нь эрүүл мэндэд хор уршигтай гэж анхааруулж байна. Энэ удаад хумсанд уруулсан шарх эсвэл дэрэн дээр үлдэх үсний тухай ярих гэсэнгүй ээ.

Хайртай амьтнаа орон дээрээсээ хөөх тийм ч амаргүй гэдгийг бид ойлгож байна, гэхдээ бид өөрсдийнхөө эрүүл мэндэд анхаарал тавих ёстой. Тиймдээ ч бидний энэхүү нийтлэл таны хийх амаргүй ажилд итгэл, урам зориг өгнө гэж найдаж байна.

Амьтантай нэг хөнжилд унтах нь хэд хэдэн шалтгааны улмаас аюултай ажээ:

  • Өвчин болон халдвараас
  • Амьтанд байгаа шимэгч хорхойноос
  • Амьтны урьдчилан таашгүй зан авираас

1. Токсоплазмоз

Энэхүү өвчлөл нь нэг эст шимэгч хорхойгоор өдөөгддөг, хүндэрсэн тохиолдолд маш аюултай үр дагаварт хүргэж болно, жишээ нь тархийг гэмтээдэг байна. Шимэгч хорхой хүний биед хэд хэдэн арга замаар орж болно. Үүний нэг нь – мууранд хүрэх (гэрийн ч мөн адил).

Амьтантайгаа унтаж байхад бид өөрсдийн мэдэлгүй нүүр, уруул, бие зэрэгт нь хүрдэг. Ингээд токсоплазмозоор халдварлах эрсдэлтэй болж байна. Ялангуяа дархлаа султай, мөн жирэмсэн эмэгтэйчүүдийн хувьд уг өвчин маш аюултай. Бусдын хувьд дархлаа нь шимэгч хорхойг дарангуйлж чаддаг тул эрүүл мэндэд учруулах хор уршиг нь бага байдаг ажээ.

Судалгааны дүнгээс харахад, муурны 30-60 хувь нь болон эздийн гуравны нэг нь токсоплазмоз- ийн эсрэг биеттэй байдаг ажээ. Энэ юу гэсэн үг вэ гэхээр тэд шимэгч хорхой тээгч эсвэл тээгч байсан гэж ойлгоно.

 

2. Менингит

Амьтан ч гэсэн менингит–ээр өвдөж хүнд хэд хэдэн замаар халдааж болно. Нүүрээ амьтандаа долоолгодог эсвэл амьтныхаа хошуу аманд байнга хүрдэг хүн энэ өвчин тусах магадлал өндөр – жишээ нь унтаж байхдаа.

Менингит өвчин туссан амьтан нуруу болон хүзүүний яс нь товойсон байдлаараа ялгарна. Мөн булчин чангарах, бие нь сулбайж унжийх, явах тэнцвэрээ алддаг. Эдгээр шинж тэмдгийг анзаарахгүй орхиж огт болохгүй.

Муур нь хүүхдийн угжинд хүрснээс болж бага насны хүүхэд менингит тусаж байсан тохиолдол ч бүртгэгдсэн байдаг. Бас нэгэн эмэгтэйн нохой уруулыг нь долоосноос болж халдвар авч байсан удаатай.

 

3. Стафилококк

Стафилококк нь хүн болон амьтны хувьд хэвийн микро орчин юм. Гэхдээ бактерийн тоо олширсон тохиолдолд хүн хүнд өвчин тусах магадлал өндөр, жишээ нь сепсис болон хатгаа тусна. Амьтны шүүлсээр хүнд дамжиж тусах өвчин. Ялангуяа амьтан хүний ил шархтай газар долоовол өвчин тусдаг байна.

Гэхдээ сэрүүн байхдаа эзэн нь хайртай амьтныхаа биеэ авч явах байдлыг хянаад байж болно, харин унтаж байхдаа энэ боломж үгүй болдог. Тийм учраас дөрвөн хөлт найздаа ор бол түүний хувьд хориотой бүс гэдгийг сайн ойлгуулах хэрэгтэй.

 

4. Шимэгч хорхойнууд

Хариуцлагатай эзэд хайртай амьтнаа цаг тухайд нь шимэгч хорхойноос нь сэргийлж арга хэмжээ авдаг. Гэхдээ шимэгч хорхой болгоноос хамгаалах боломжгүй ажээ. Амьтантай ойр харьцаж байгаа хүн дараах шимэгч хорхой авах магадлал өндөр:

  • Арьсны мөөгөнцрийн халдвар (dermatophytosis) – нууц үргэлжлэх хугацаа нь 8 – 30 хоног
  • Анкилостом – арьсан шигдэх шимэгч хорхой. Тайван байдалд удаан байж чаддаг тул амьтанд анкилостом байгааг илрүүлэхэд амаргүй.
  • Хачиг – амьтанд “шигдэж” чадаагүй нь.

Урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байгаа хэдий ч АНУ-д гэхэд л гөлөгний 30%, насанд хүрсэн нохойны 6% нь шимэгч хорхой тээгч байдаг ажээ.

 

5. Хурц ааш авир

Нохдын хамгаалах үндсэн ааш авирыг хэзээ ч мартаж болохгүй. Хэрвээ тэд орыг өөрийн нутаг дэвсгэр гэж үзвэл хамгаалж эхэлнэ, танихгүй хүн бүү хэл зарим нэг тохиолдолд гэр бүлийн гишүүдийг ч ойртуулахгүй. Бүр аймшигтай нь, нохой хүүхэдтэй цуг унтах явдал: аав, ээжийг нь хүүхдийн ор руу огт ойртуулахгүй байх тохиолдол ч гарсан.

Муур ч гэсэн хүмүүст ширүүн зан ааш гаргадаг, өөрсдийнхөө “газар нутаг”-аа хамгаалж байгаа хэрэг юм. Амьтдын биеэ авч явах энэ байдал нь эздэд нь багагүй төвөг учруулдаг.

Дээр дурдсан шалтгаан дөрвөн хөлт найзыг тань орон дээр хэвтэхгүй байхад хангалттай гэж үзэж байна. Та гэрийн тэжээвэр амьтнаа өвөртөлж унтдаг уу?

38
ХарамсалтайХарамсалтай
13
БурууБуруу
12
ТэнэглэлТэнэглэл
12
ГайхмаарГайхмаар
5
Ха ХаХа Ха
3
ГоёГоё
3
БахархмаарБахархмаар
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Болорцэцэг У.

    Болорцэцэг У.

    2018/07/18 at 13:01

    Мөнхзориг Ж.

  2. Ay Bayaraa

    Ay Bayaraa

    2018/07/21 at 12:33

    Ари

  3. Зочин

    2018/10/28 at 14:03

    яанаа би муур нохойгоо дандаа унтдаг шдээ

  4. Зочин

    2020/10/06 at 16:37

    Нохой ер нь авхаа больдог юм билү!аймар юм тэр өвчин нь

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *