Ухаалаг гар утасны гэрэл таны тархи, нүд болон бие организмд хэрхэн нөлөөлдөг вэ?

3

Ухаалаг гар утас, таблет болон лаптопын дэлгэцийг бүтээхдээ цэнхэр туяа цацарч байхаар дизайнерууд тооцоолж хийжээ. Энэхүү туяа нь хурц өнгөтэй ба нартай өдөр ч гэсэн гэрэлтэнэ. Шөнө бүр ч илүү хурц гэрэлтэх бөгөөд онгорхой гэрэлтэй цонхтой адилхан санагдах нь бий.

Иймээс шөнө гар утас руугаа харна гэдэг байж боломжгүй санаа юм.

Бидний бие организм өдрийн цагаар цовоо сэргэлэн байж, шөнө болоход унтаж амрах үүргийг зохицуулдаг. Гэвч шөнө унтахын өмнө гар утсаа ашиглах нь нойрыг хулжааж, тархины унтах ёстой гэсэн коммандыг зөрчилдөхөд хүргэдэг байна. Гар утаснаас гарч буй гэрэл өглөөний нарны туяатай адилхан учир тархины мелатонин ялгаруулах үйл явцыг зогсоож, унтах нөхцлийг бүрдүүлдэг гормон ялгарахгүй байх сөрөг нөлөөг бий болгодог аж. Ухаалаг гар утасны гэрэл унтаж амрах цагт өөрчлөлт оруулж, нойрны зөрүү үүсэх үндэс болно. Үр дүнд нь унтаж чадахгүй байх ба үүнээс үүдэж эрүүл мэндийн олон ноцтой асуудлууд тулгардаг байна.

Юу болдгийг эндээс харж болно:

Ухаалаг гар утасны гэрлийн аюулаас болж зарим компаниуд, тэр дундаа Apple компани iPhone гар утсанд дэлгэцний хурц туяаг бууруулж болдог “Night Shift Mode”-ийг суулгаж өгсөн байдаг. Үр дүнд нь олон хэрэглэгч эрүүл мэндээрээ бага хохирох нөхцөл бүрдэж байгаа юм. Гэвч зарим судалгаагаар энэ нь магадгүй нойр хүрэхэд эерэгээр нөлөөлж болох ч, бас бус сөрөг нөлөө байсаар байгааг онцолж байна.

Хэдийгээр хурц туяаны нөлөө буурч болох ч, орондоо орох үедээ гар утсаа ашигласнаар мэйл ирэх үеийн гар утсанд дуугарах дуу чимээнээс авахуулаад нойр хулжаах зүйл олон байгаа ба эдгээр нь мөн мелатонин ялгарахад саад болох нь дамжиггүй.

Иймд хамгийн найдвартай арга бол, гар утсаа унтах үедээ орноосоо хол газар тавиж хэвших явдал юм.

15
ГоёГоё
5
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
БахархмаарБахархмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
Ха ХаХа Ха
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Surmaajav Lkhagvajav

    Surmaajav Lkhagvajav

    2018/07/17 at 19:53

    Л

  2. А. Энхчимэг

    А. Энхчимэг

    2018/07/17 at 20:29

    А. Энхболор

  3. Batjargal Azzaya

    Batjargal Azzaya

    2018/07/17 at 21:18

    Wakwak Muugii Beck

  4. Azaa Bt

    Azaa Bt

    2018/07/18 at 08:45

    Dèrme Tsogtbaatar

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *