Үсний сэнс хэрэглэхдээ бидний байнга гаргадаг 15 алдаа (үсээ доороос дээш сэнсдэж хатаах – муу арга)

3

Усанд орсны дараа үсээ хатаагаад янзлах шиг амархан зүйл хаана байна? Гэхдээ энд бас өөрийн гэсэн арга ухаан хэрэгтэй ажээ: сэнс болон үсний хоорондын зай, хэм, тэр ч бүү хэл агаарын урсгалыг тооцоолно.

Бид үс хатаах шинжлэх ухааныг судалж үзээд түгээмэл гаргадаг алдаануудыг илрүүлсэн юм. Одоо та усанд орсны дараа эдгээр алдаанаас зайлсхийх болно.

1. Үсээ зөвхөн халуун агаараар үлээлгэж хатаах

Иллюстратор Alena Tsarkova

Бараг ихэнх сэнс хүйтнээр үлээлгэх горимтой байдаг, энэ нь үйлдвэрлэгчийн гаргасан алдаа биш. Үсээ ороож хэвшүүлэхдээ “хүйтэн”-ээр үлээлгэх горим дээр нь тохируулаарай. Хүйтэн агаар чийгийг хөлдөөнө, ингэснээр ороосон үс хэлбэрээ удаан хадгална. Энэ арга үс салаалахаас хамгаалдаг ажээ.

 

2. Агаарын чиглэлийг буруу үлээлгэх

Иллюстратор Alena Tsarkova

Үсээ хатаахдаа угнаас үзүүр хүртэл буюу үсний ургалтын дагуу агаарыг чиглүүлнэ. Эсрэг чиглэлд үлээлгэхэд үсний бүтцэд өөрчлөлт гарч нийт уртаараа жижиг жижиг урагддаг, ингээд задгай байгаа үс хоорондоо орооцолдох нь их болдог. Хэрвээ үсийг хуйхнаас үзүүр хүртэл үлээлгэвэл үсний бүтэц эвдэгдэхгүйгээс гадна улам илүү гялалзсан өнгөтэй болох ажээ.

 

3. Сэнсээ буруу барьдаг

Иллюстратор Alena Tsarkova

Үсээ ороож байхдаа сэнсээ бид байнга ашигладаг гараараа барьдаг – гэхдээ бүгд биш шүү. Тэд буруу л зүйл хийж байгаа хэрэг, үс ороох гэдэг маш их ур чадвар шаардсан ажил. Солгой бол солгой гартаа сэнсээ барина, баруун бол баруун гартаа л сэнсээ барьж үсээ ороовол бага хугацаанд үсээ өөрийнхөө хүссэнээр ороож чадна шүү.

 

4. Үсээ доош нь татдаг

Иллюстратор Alena Tsarkova

Үснийхээ үзүүрээс барих хэрэггүй: хатааж байхад үс хөвсгөр болох боломжийг л багасгана. Гараа бага зэрэг дээш өргөөд самандаа үснийхээ үзүүрийг барьж бүлээн агаарын урсгалыг явуулна. Ингэж хатаасан үс илүү хөвсгөр, бас “амьд” болдог ажээ.

 

5. Сэнсээ толгойдоо хэтэрхий ойрхон барьдаг

Иллюстратор Alena Tsarkova

Сэнсээ бараг үсэндээ нааж барьдаг муу зуршилтай хүмүүс их – үс илүү хугарамтгай эмзэг болно, үүнээс гадна хуйхаа түлж болзошгүй. 30 см – энэ бол толгой болон сэнс хоорондын хамгийн тохиромжтой зай. Энэ л зайд нэмэх-хасах хэдэн сантиметрт бариарай.

 

6. Үсээ бүс болгон хуваадаггүй

Иллюстратор Alena Tsarkova

Бид үсээ бүхэлд нь нэг дор хатаадаг, сэнсний байрлалыг ийш тийш болгож өөрчлөх ч үгүй. Үсээ 4-5 хэсэгт хуваавал үс хатаах явц илүү хурдан бөгөөд амархан болно. Хуваасан үснүүдээ хавчаараар хавчаарай. Хоёр ч сонголт бий: босоо (духнаас хүзүү хүртэл), хөндлөн (нэг чихнээс нөгөө чих хүртэл).

 

7. Үсээ алчууранд удаан байлгадаг

Иллюстратор Alena Tsarkova

Үсээ алчууранд 30-аас илүү минут байлгах хэрэггүй, ялангуяа алчуур цэвэр даавуу бол. Даавууны бүтэц үсийг үрэх бөгөөд сэнсээр хатаахад илүү хугарамтгай болгодог байна. Боломжтой бол микрофибр материалтай илүү зөөлөн алчуураар үсээ арчина, алчуураар боосон бол 10 минут–аас хэтрэх хэрэггүй. Нэг чухал зүйлийг санаж яваарай: өтгөн, бүдүүн үсийг сэнсээр хатаах гэж байгаа бол үс хагас хатсан байх ёстой. Харин нарийхан үсний чийг 80% хатсан байхад болно.

 

8. Халуунаас хамгаалах хамгаалалтыг мартдаг

Иллюстратор Alena Tsarkova

Долоо хоногт нэг болон үүнээс илүү удаа үсээ сэнсээр хатаадаг хүмүүст хамааралтай хэсэг юм. Үсэндээ халуунаас хамгаалах бүтээгдэхүүн түрхэнэ – халуун агаараас үсний гэмтлийг хамгаалах зорилготой. Энэ төрлийн бодис нь угаагддаг болон угаагддаггүй гэсэн төрөлтэй. Эхний төрөлд халуунаас хамгаалах үйлчилгээтэй шампунь, ангижруулагч багтана, харин хоёр дахь төрөлд – спрей, крем болон тос орно.

Халуунаас хамгаалах бүтээгдэхүүнийг өөрийн үсний төрөлд тохируулж сонгоно. Хуурай үстэй бол спиртийн агууламжтай бүтээгдэхүүн хэрэглэхээс зайлсхийгээрэй. Хэрвээ тослог эсвэл хэвийн үстэй бол тосон суурьтай бүтээгдэхүүн хэрэглэхээс татгалзана.

 

9. Сэнсний хошуу хэрэглэхгүй байх

Иллюстратор Alena Tsarkova

Үс шулуун болгох – маш хэцүү ажлын нэг. Энэ өчүүхэн зүйл агаарын урсгалыг үсний тодорхой хэсэгт хүрэхэд тусална. Үр дүн – үс хоорондоо бага ширэлдэнэ, үс салаалах нь багасна бас үс хэт халахаас хамгаалагдана. Хэрвээ үсний угаас үлээлгэвэл илүү хөвсгөр болох ажээ.

 

10. Яаран гадаа гардаг

Иллюстратор Alena Tsarkova

Сэнсээр үсээ ороосны дараа гадаа гаралгүй тасалгаанд хэсэг байна. Хэмийн огцом өөрчлөлт үсний хэвэнд муугаар нөлөөлөөд зогсохгүй мөн эрүүл мэндэд ч муугаар нөлөөлдөг.

 

11. Диффузортой үсээ хатааж эхэлнэ

Иллюстратор Alena Tsarkova

Ингэж хатааснаар үс салаалах, ширэлдэх магадлалыг бараг 2 дахин ихэсгэнэ: нойтон үс илүү эмзэг хугарамтгай байдаг тул хурдан хатаах горим нь үсийг ихээр гэмтээнэ. Бага хурд, дунд хэм дээр тохируулж энгийн хошуутай сэнсээр нойтон үсээ сэнсдэж эхэлнэ. Хэсэг хугацааны дараа диффузор дээр шилжүүлээрэй.

 

12. Хошууны материалыг төдийлөн тоодоггүй

Иллюстратор Alena Tsarkova

Үсний хошуу төмөр, керамик эсвэл хуванцар байж болно. Төмөр хошуугаар үсээ хатааж орооход хэв амархан орно, гэхдээ төмөр хурдан халдаг тул үсийг гэмтээх муу талтай. Зөвхөн онцгой тохиолдолд л төмөр хошуу хэрэглэнэ. Өдөр тутмын хэрэглээнд хуванцар эсвэл керамик хошуу сонгоорой. Эдгээр материалаар хийсэн хошуунууд нь үсийг жигд халаах тул гэмтээх нь бага юм.

 

13. Сэнсээ цэвэрлэдэггүй

Иллюстратор Alena Tsarkova

Үсний сэнсний торыг хэзээ ч цэвэрлэж байгаагүй юу? Үе үе цэвэрлэж байхыг зөвлөе. Бохирдол нь зөвхөн цахилгаан төхөөрөмжийг эвдрэлд хүргээд зогсохгүй үсийг ч гэмтээнэ. Сэнсний торонд үс арчилгааны бодис, тоос, бохир зэрэг хуримтлагддаг. Ингээд агаарын солилцоо муудна, сэнсний дотор эд анги илүү хурдан хална – ингээд л эвдрэх магадлал нэмэгдэж байгаа юм.

Сэнсний бохирдлыг тогтмол цэвэрлэж байх хэрэгтэй: долоо хоногт нэг удаа хэрэглэдэг бол – сар болгон ариун цэвэр сахиж цэвэрлэж байгаарай. Илүү их хэрэглэдэг бол – долоо хоногт 2 удаа цэвэрлэнэ.

 

14. Үсээ өндөр хэмээр хатаана

Иллюстратор Alena Tsarkova

Олон хүний байнга гаргадаг алдаа: үс хэтэрхий их хатаж илүү хугарамтгай болно. Зөвхөн онцгой тохиолдолд л өндөр хэмээр хатаана – таны үс бүдүүн бөгөөд амархан шулуун болохгүй байвал эсвэл маш нарийн үсний засалт хийх гэж байгаа бол шүү. Бусад тохиолдолд дунд хэмийг сонгож үсээ хатаана.

 

15. Сэнсээ нэг л байрлалаас үлээлгэнэ

Иллюстратор Alena Tsarkova

Ойлгомжтой л хэрэг шүү дээ гэж хэлэх байх. Гэхдээ зарим нэг бүсгүйчүүд гартаа сэнс барьсан хөшөө шиг болдог. Уг хэрэгсэл байнга хөдөлгөөнд байх ёстой, өнцгөө өөрчилнө, толгойг тойрч байх ёстой юм. Ингэж идэвхтэй хатаавал таны үс цэвэрхэн эсвэл хүссэн үсний засалтаа богино хугацаанд хийж чадна.

Сэнс хэрэглэх өөр ямар лайфхак та мэдэх вэ?

5
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Boldoo Borjigono

    Boldoo Borjigono

    2019/07/22 at 14:26

    Bolor Erka

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *