Зай бага эзлэх аялалд зориулсан авсаархан хэрэглэлүүд

1

Чемодандаа, цүнхэндээ, машиндаа зай хэмнэх зорилгоор эдгээр аятайхан дизайнтай зүйлсийг аялагчдад зориулан бүтээжээ.

1. Дулаанаа баригч эвхэгддэг силикон аяга

Smash Cup – зөөврийн аяга нь амархан эвхэгдэж өмдний халаас эсвэл цүнхэнд хялбархан багтана. Тогтмол нүүж суудаг хотын оршин суугчид болон аялагч нарт зай бага эзэлдэг хамгийн тохиромжтой шийдэл юм.

Зай бага эзлэх аялалд зориулсан авсаархан хэрэглэлүүд 1

2. Эвхэгддэг, хөнгөн усны гутал

Энэ гутлыг нугалахад байсан хэмжээнээсээ 5 дахин багасдаг бөгөөд сунадаг оосронд орж тогтоно. Явган аялалаар явах гэж байгаа эсвэл бороо орох вий гэж санаа зовж байгаа хүмүүст зориулсан билээ. Гар цүнхэнд хялбархан багтах энэхүү гутлын санааг Барселоны зохион бүтээгч Estel Alcaraz гаргасан байна.

Зай бага эзлэх аялалд зориулсан авсаархан хэрэглэлүүд 2

3. Хуруун чинээ зай

Fit In Battery нь “баян хуур” хөгжимтэй төстэй бөгөөд урт богино болон сунгадаг юм, ингэснээр та аялалд янз бүрийн төхөөрөмжинд зориулж олон төрлийн батарей авч явах шаардлагагүй болно. Харамсалтай нь ийм стандарт бус зайны үйлдвэрлэлийн талаар одоогоор юу ч мэдэгдэхгүй байгаа ажээ. Зохион бүтээгч, санаачлагч Kim Tae Heon.

Зай бага эзлэх аялалд зориулсан авсаархан хэрэглэлүүд 3

4. Аялалд зориулсан юүдэнтэй дэр

Удаан хугацаагаар замд явж буй хүмүүст Travel Hoodie Pillow-ыг санал болгож байна. Энэхүү дэрийг авч явахад зай бага эзлэх бөгөөд хэрэглэхдээ үлээгээд, хураахдаа хийг нь гаргахад л болно. Юүдэн нь 80% хөвөн, 20% полистр материалаар хийгдсэн учир таны ая тухыг хангана.

Зай бага эзлэх аялалд зориулсан авсаархан хэрэглэлүүд 4

5. Картон сандал

Та картоныг сандал болгоход тохиромжгүй гэж бодож байна уу. Тэгвэл энэ сандал таны бодлыг няцаах болно, энэхүү сандал 200 кг хүртэлх жинг даах чадвартай. Хөнгөн авсаархан байдал нь аялалд авч явах шалтгааны нэг болдог. Нэмж хэлэхэд энэ сандал нь олон төлийн зурагтай байдаг.

Зай бага эзлэх аялалд зориулсан авсаархан хэрэглэлүүд 5

Зай бага эзлэх аялалд зориулсан авсаархан хэрэглэлүүд 6

6. 2-ыг 1-д: комбинзон болон мешок

Энэхүү “явдаг” мешок нь ямар ч үед тохиромжтой. Энэ бүтээгдэхүүн нь хөнгөн, дулаан, авсаарханаас гадна хөдөлгөөнд саад болдоггүйгээрээ давуу талтай. Хамгийн гол нь зай маш сайн хэмнэдэг.

Зай бага эзлэх аялалд зориулсан авсаархан хэрэглэлүүд 7

Зай бага эзлэх аялалд зориулсан авсаархан хэрэглэлүүд 8

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Goy Delguur

    Goy Delguur

    2015/08/09 at 20:53

    “Манайх Өмнөд азийн улсууд Индонез, Сингапур, Малайз гэх мэт улсуудад худалдаалагддаг, бороо ус нэвтрэхгүй, сургуулийн хүүхдүүд, оюутан залуус, хэн ч үүрж болохоор Kipling брэндийн маш сайн чанартай цүнх, үүргэвчүүдийг өнгө загвар, эрэгтэй, эмэгтэй, том, жижиг олон сонголттойгоор, маш хямдаар 45,000-48,000 төгрөгийн хооронд ҮНЭтэйгээр бэлнээр худалдаалж байна. Загвар бүрээс цөөн тоогоор ирсэн. Та бүхэн амжиж цүнхээ аваарай.
    Холбогдох утас: 99031476
    Хаяг: 10-р хороолол-99140843, Viva City хороолол-86011171 https://www.facebook.com/tsunhgutaldress

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *