Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн баян хүмүүс

2

Жон Д. Рокфеллер, Чингис хаан хоёрын хэн нь илүү баян байсан бэ? Энэхүү энгийн асуулт нарийн төвөгтэй хариулттай. Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн баян хүмүүсийн жагсаалтыг тухайн цаг хугацааны эдийн засгийн тогтолцоо болон баялгийн харьцуулалтыг үл хамааран гаргасан билээ. Үүнийг цэгцлэхийн тулд эрдэмтэд, эдийн засагчид, түүхчидтэй удаан хугацааны ярилцлага хийсэн байна.

10. Чингис хаан (1162-1227)

Их Монгол Улс

Чингис хаан нь яахын аргагүй дэлхийн түүхэнд байсан шилдэг удирдагчдын нэг юм. Түүний байгуулсан эзэнт гүрэн нь хүн төрөлхтний түүхэнд хамгийн том нь байсан бөгөөд Хятад улсаас Европ хүртэл тэлдэг байжээ. Хэдий энэ их эрх мэдэл түүний гарт байсан ч тэрээр эд агуурсад хэзээ ч шунадаггүй байсныг нь эрдэмтэд тодотгодог байна. Харин ч эсрэгээрээ эзэн хааны өглөгч зан нь түүний амжилтын нууцуудын нэг юм. Квинсийн их сургуулийн түүхийн профессор Моррис Россаби хэлэхдээ: “Чингис хааны амжилтад хүрсэн шалтгаан нь, түүний дайны олз омгоо өөрийн цэрэг, жанжидтай хуваалцдаг байсантай холбоотой юм.” Жэк Уэзерфорд “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Эзэн Чингис Хаан” номондоо өгүүлэхдээ: “Тэр үеийн бусад орны цэргүүдээс ялгаатай байсан нь Монгол цэргүүд олсон олзоо тусгай үүрэгтэнд тушаах ёстой байдаг байж. Тухайн нутгийг дайлан эзэлж дууссаны дараа л олз хишгийг хуваарилан тараадаг байсан юм. Мэдээж эзэн хаан өөрт ноогдсон хэсгийг мөн хүртдэг байсан ч тэр нь агуулахад хадгалахаар их байсан гэдэгт эргэлзэж байна.” Мөн цаашлаад Жэк өөрийн номондоо: “Чингис хаан өөрт болон гэр бүлдээ зориулж орд харш бариагүй, сүм хийд, бунхан байтугай ганц байшин ч болсгоогүй юм. Энэ аугаа хүн эсгий гэрт төрж, эсгий гэрт л ертөнцийн мөнх бусыг харуулсан. Түүнийг насан өөд болоход мөн л эсгийнд ороогоод нутаглуулсан юм.” хэмээн буулгасан юм.

Бүх цаг үеийн хамгийн баян хүмүүс 10

9. Билл Гейтс (1955 онд төрсөн)

АНУ
78,9 тэрбум ам.доллар

Өнөө үеийн тэрбумтнуудын дунд хамгийн баян нь учраас Билл Гейтсийг энэ жагсаалтанд оруулахад хялбар байлаа. Энэ жил Forbes Microsoft-ийн цэвэр ашиг 78.9 тэрбум долларт хүрсэн гэж тооцоолсон байна. Дэлхийн хамгийн баян хүмүүсийн дунд хоёрдугаар байрыг эзэлж байгаа Zara Amancio Ortega-г бодвол 8 тэрбум доллараар их юм.

Бүх цаг үеийн хамгийн баян хүмүүс 1

8. Ален Руфус (1040-1093)

Англи
194 тэрбум ам.доллар

Вильгельмийн ач, байлдан дагуулагч Руфус Английн байлдаг дагуулалтын үеэр авга ахыгаа дагажээ. Түүнийг нас барахад түүний эд хөрөнгө 11 мянган фунт стерлинг хүрч байсан ба өөрөөр хэлбэл Английн ДНБ-ий 7%-тай тэнцэж байсан байна. 2014 онд энэ нь 194 тэрбум ам.доллартай тэнцэж байжээ.

Бүх цаг үеийн хамгийн баян хүмүүс 2

7. Жон Д. Рокфеллер (1839-1937)

АНУ
314 тэрбум ам.доллар

Рокфеллер 1863 онд газрын тосны салбарт хөрөнгө оруулалт хийж эхэлсэн бөгөөд 1880 он гэхэд түүний компани Standard Oil нь АНУ-ын газрын тосны бүтээгдэхүүний 90%-ийг хянадаг болжээ. 1918 онд орлогын албан татварын холбоо түүний баялаг 1.5 тэрбум ам.доллар буюу АНУ-ын эдийн засгийн бараг 2%-тай тэнцэхүйц байсан гэж тооцоолсон байна. 2014 онд энэ нь 341 тэрбум ам.доллартай тэнцжээ.

Бүх цаг үеийн хамгийн баян хүмүүс 3

6. Эндрю Карнеги (1835-1919)

АНУ
372 тэрбум ам.доллар

Рокфеллер алдартай нэгэн байсан ч бүх цаг үеийн хамгийн баян Америк хүн Эндрю Карнеги байсан юм. 1901 онд Шотландын цагаач 480 сая ам.доллараар өөрийн компани US Steel-ийг заржээ. 2014 онд энэ нь 372 тэрбум доллар болсон байна.

Бүх цаг үеийн хамгийн баян хүмүүс 4

5. Иосиф Сталин (1878-1953)

СССР
Дэлхийн ДНБ-ий 9.6%-ийг СССР үүсгэдэг байхад Сталин төрийн бүрэн эрхт удирдагч болсон юм.

Хязгааргүй эрх мэдэлтэй энэ хүний эд баялаг нь Зөвлөлт Холбоот Улсын эд баялаг тэр чигээрээ байсан гэхэд буруудахгүй. Түүнд бэлэн мөнгө байгаагүй ч дэлхийн хуурай газрын 1/6-г эзлэх хэмжээний улсын эдийн засгийг өөрийн дураар удирдах эрх байсан учир түүнийг цаг үе бүхний хамгийн баян хүмүүсийн нэгт тооцож болох юм. Өөрийн хүссэн бүхнээ авах чадалтай байсан энэ хүн дэлхийн эдийн засагт их хэмжээний нөлөө үзүүлсэн хүмүүсийн тоонд орох нь зүйтэй.

Бүх цаг үеийн хамгийн баян хүмүүс 5

4. Агуу I Акбар (1542-1605)

Энэтхэг
Өөрийн эзэнт гүрнээр дэлхийн ДНБ-ий 25% удирдаж байсан

Энэтхэгийн агуу захирагч тэр цаг үеийн дэлхийн үйлдвэрлэлийн дөрөвний нэгийг захирч байлаа. Түүхчдийн ярьж байгаагаар Акбарын Энэтхэгийн ДНБ-ий их хувийг эзэмшдэг байсан бөгөөд энэ нь Английн Элизабетын угсаатныхтай энэ тэнцэхүйц байжээ. Эдийн засагч Бранко Миланович, тэрээр барууны түншүүдээсээ баян байсан гэж баталжээ.

Бүх цаг үеийн хамгийн баян хүмүүс 6

3. Эзэн хаан Шэнь-цзун (1048-1085)

Хятад
Өөрийн эзэнт гүрнээр дэлхийн ДНБ-ий 25%-30% удирдаж байсан

Хятадын Сүн гүрэн (960 – 1279) нь бүх цаг үеийн эдийн засгийн хамгийн хүчирхэг гүрнүүдийн нэг байсан юм. Тамканскийн их сургуулийн профессор Роналд А. Эдвардсын үгээр, энэ гүрэн дэлхийн үйлдвэрлэлийн 25%-30% удирдаж байсан гэнэ. Эзэнт гүрний баялгийн эх үүсвэр нь технологийн шинэчлэл болон хэдэн зуун жилийн турш Европчуудаас татвар хурааснаас үүдсэн юм. Мөн профессорын хэлсний дагуу Сүн гүрний эзэн хаанд эдийн засгаа удирдах их хэмжээний эрх мэдэл чадвар байсан.

Бүх цаг үеийн хамгийн баян хүмүүс 7

2. Цезарь Октавиан Август (МЭӨ 63- МЭ 14)

Ромын эзэнт гүрэн
4.6 их наяд. доллар

Август эзэнт гүрнээ удирдахаас гадна хувийн хөрөнгөтэй байсан бөгөөд энэ нь эзэнт гүрний эдийн засгийн тавны нэгтэй тэнцэж байжээ. 2014 онд энэ нь 4.6 их наяд доллартай тэнцсэн байна.

Бүх цаг үеийн хамгийн баян хүмүүс 8

1. Манса Муса (1280-1337)

Мали улс
Түүний хөрөнгийг тодорхойлох аргагүй юм

Дундад зууны үед нэр алдар, эд баялагаа цуурайтуулсан энэхүү захирагч, магадгүй түүхэнд байсан хамгийн баян хүн байж болох юм. Феррум коллежийн профессор Ричард Смит-ийн таамаглаж байгаагаар, Африкийн баруун хэсэгт оршиж байсан Мусагийн улс тухайн үеийн хамгийн том алт нийлүүлэгч байсан байна. Алтны хэмжээг тооцоолон гаргах боломжгүй ч, Мусагийн хэр чинээлэг байсныг түүний Мекка руу аялсан тухай тэмдэглэлээс барагцаалж болох юм. Тэрээр Муса хааны үрэлгэн зан нь Египетийн мөнгөний ханшийг унахад хүргэсэн байдаг ба түүний тэмээ бүрт 100кг гаруй алт ачаастай байсан гэдэг байна. Түүний арми 200,000 цэргээс бүрддэг байсан ба 40,000 нь нум сум харваачид байсан нь өнөө үед хүртэл ихэд тооцогдож байгаа юм. Муса өөрийн хөрөг зураг дээр алтан сэнтий дээр заларч, алтан таяг, алтан аяга барин алтан титэм толгой дээрээ тохсон байдаг нь түүнийг хамгийн баян хүмүүсийн нэг гэдгийг яахын аргагүй харуулж байгаа юм.

Бүх цаг үеийн хамгийн баян хүмүүс 9

16
ГайхмаарГайхмаар
6
БахархмаарБахархмаар
5
Ха ХаХа Ха
4
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ГоёГоё
Баярлалаа!

10 Сэтгэгдэл

  1. 21

    2015/08/10 at 12:35

    Shal hudal medee bna bid odoo Capitalismd amidarch baina delhii deerh bayalag yag odoo henii gart tuvlursun baigaa ve teriig hariulaach tarhi ugaagchdaa

  2. Зочин

    2015/08/10 at 12:39

    rothschild iin ger buliin hurungu 500 trillion dollar
    The Rothschilds, world kingpins, worth $500 trillion!

  3. Zochin

    2015/08/10 at 13:54

    Chingis haan ed horgooroo bayan bishee gehdee chingis haan unench albad, tsereg, ard iregd uudam tal nutagaaraa bayan.

  4. Зочин

    2015/08/10 at 15:05

    Israel-n Solomon haan 1-t ordog gej bsan da.

  5. Зочин

    2015/08/10 at 18:08

    Stalin vhehed huvts ni hvrtel ulsiin umch bsan gej sonsiin b.a

  6. Иосиф Сталин

    2015/08/11 at 01:15

    Иосиф Сталин bl mini huwid aguu udirdagch odo boltol tuuni uusgene baiguulsan Commenism delhiin ihenh ulsuudad mandsan shude odo tod jihee North Korea

  7. s

    2015/08/11 at 16:46

    Чингис хааны газар нутгийг одоогийн ханшааар бодож зарвал хэр баян байх бол өнгөрсөн бүх цаг үе байтугай ирээдүйн бүх цаг үед ч №1 байж болох юм. эзэлсэн газар нутгийнх нь доорх нефт алт мөнгө зэс гэх мэт үнэт чулуунуудыг бас одоогийн ханшинд бодвол яахуу энэ жоохон дутуу л үнэлгээ байна даа

  8. Зочин

    2015/08/17 at 10:21

    Хубилай бүх Хятадыг эзлээд хичнээн сая Хятадуудын татвар Хубилай хаанд очдог байсан тухай түүхэнд бичсэн байдаг. Мөнгөө хадгалдаг том ордон хүртэл Шанду хотод байсан шүү дээ. Гадны түүхчид бас худлаа гарууд дөө

  9. Зочин

    2015/08/24 at 02:36

    Сэтгэгдэл *chinggis khaan delhiig oorchilson gedgiig meddegui yum bhda

  10. Зочин

    2015/08/29 at 23:18

    чингис хаан эд баялаг хүсээгүй дэлхийг авахыг хүссэн тиймээс хамгийн баян хүн

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *