Ой тогтоолт сайжруулах Пифагорын энгийн арга

3

Хэрвээ ой тогтоолт, тархиа байнга ажиллуулж, бэлтгэлжүүлж байхгүй бол нас явах тусам ой тогтоолтын томоохон бэрхшээл бий болдог гэж судалгаагаар тогтоосон байна.

Энэ удаа бага хүч шаардах хэрнээ маш их үр дүнтэй Пифагорын хэрэглэж байсан нэгэн аргыг танилцуулъя.

Хэрхэн ажилладаг вэ?

Маш амархан. Орой болгон унтахын өмнө энэ өдөр юу болж өнгөрсөн талаар аль болох дэлгэрэнгүйгээр бодож, санах хэрэгтэй. Бүр хамгийн жижиг зүйлсийг ч гэсэн санах хэрэгтэй ба жишээ нь: шилэн аягаа угаагуурт эсвэл ширээн дээр тавьсан гэх мэт. Дээд зэргээр тодорхой, ончтой байх нь чухал.

 

Юунаас эхлэх вэ?

Бүр өглөөнөөс эхэлнэ. Сэрээд хамгийн түрүүнд юу харсан? Хажууд унтаж байгаа ханиа харсан уу эсвэл цонхны цаана гэрэлтэх нар харсан уу? Энэ мэтээр цааш үргэлжлүүлэн бодно. Ажил дээрээ очоод хэнтэй түрүүлж мэндэлсэн, автобусанд ямар хүнтэй зэрэгцэж суусан билээ? Эхлээд дэс дараа барихад хэцүү байх бөгөөд бодол санаа өөр тийшээ их хазайна. Гэхдээ цаашдаа улам бүр л амархан болох болно.

Эхний өдөр та ямар бага юм эргэн санаж байгаадаа гайхах байх.

Гэхдээ гутрах хэрэггүй. 3 хоногийн дараа та ихээхэн дэвшил гарч байгааг мэдрэх болно. Та өөрийн мэдэлгүй аливаа зүйлийг тогтоох гэж оролддог болсон байх ба энэ нь ой тогтоолт сайжрах чухал нөхцөл юм.

 

Пифагор өөрөө энэ аргыг яаж хэрэглэж байсан бэ?

Пифагор болон түүний дагагч, суралцагч нар энэ аргыг орой биш өглөө хэрэглэдэг байжээ. Гэхдээ орчин үед унтахын өмнө өдрийн явдлаа эргэн санах нь илүү тохиромжтой юм.

  • Нэгдүгээрт, өглөө танд зав чөлөө тун бага байх учир анхаарал төвлөрүүлж огт амжихгүй.
  • Хоёрдугаарт, тархины иймэрхүү үйл ажиллагаа нь нойргүйдэх бэрхшээлээс ангижруулдаг байна.

 

Давуу тал нь юу вэ?

  • Та ямарваа нэгэн мэдээллийг амархан цээжилж тогтоодог болно: нэр, утасны дугаар, хийх ажлын жагсаалт г.м.
  • Алив нэг зүйл толгойд маш ойрхон боловч яг санаанд орохгүй, хэлж чадахгүй байх мэтийн бэрхшээлээс сална. Энэ аргын тусламжтайгаар тархи аливаа мэдээллийг эргэн санахдаа хурдан болно.
  • Нойр хулжих гэдэг зүйл үгүй болно. Тархи ийм хэмжээний ачаалал авсны дараа амархан унтдаг болно.
  • Хамгийн чухал зүйл. Та өөрийн амьдралын хэв маяг, цагийн хуваариа эргэн харж юу нь ач холбогдолтой байгаа, юу нь хор хөнөөлтэй байгааг мэдэж авна. Ой тогтоолтоо сайжруулснаар та өөрийн амьдралаа, өнгөрсөн хугацаа бүрийг илүү их үнэлдэг болох билээ.

Та энэ аргын талаар юу гэж бодож байна? Өнөө орой туршаад үзэх юм биш үү?

175
ГоёГоё
34
ГайхмаарГайхмаар
20
ХөөрхөнХөөрхөн
12
БахархмаарБахархмаар
7
Ха ХаХа Ха
6
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Ulziibayar Dolgorsuren

    Ulziibayar Dolgorsuren

    2018/02/26 at 20:47

    ?Happy Flower?

  2. Ulziibayar Dolgorsuren

    Ulziibayar Dolgorsuren

    2018/02/26 at 20:47

    ?Happy Flower?

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *