Охид, бүсгүйчүүдээ эдгээр 15 зүйлийг яг одооноос хийхээ боль! Таны гадаад төрхөнд муу нөлөө үзүүлнэ

5

Энэ дэлхий ертөнц дээрх эмэгтэй хүн бүр өдөр болгон гоё сайхан харагдахыг хүсдэг нь нууц биш. Үүний тулд тэд олон ч зүйлийг хийдэг. Гэвч өөрийнхөө гадаад төрхөнд сөрөг нөлөөтэй дараах зүйлсийг хийхгүй байх ёстой. Тиймээс одооноос эдгээр зүйлсийг хийхээ зогсоо!

Хумсаа будах нь сайхан харагдуулж мэдэх ч, арьс болон гадаад төрхөнд муугаар нөлөөлнө. Аюултай үр дүнд хүрэхээс сэргийлж, эдгээр 15 зүйлийг бүү хийгээрэй.

1. Нарны тосыг зөвхөн нүүрэндээ түрхдэг үү? Хэрэв тийм бол энэ нь судас өвчлөх болон арьс хөгшрөх үндэс болдог байна.

2. Өөрийн дуртай даашинзаа өмссөн үедээ хөлөө ачиж суух нь магадгүй таныг дур булаам харагдуулах байх. Гэвч ингэж суухаа болих хэрэгтэй. Учир нь үүнээс болж бэлхүүснээс доогуурх биеийн цусны эргэлт хаагдах аюултай байдаг.

3. Шүршүүрт орсны дараа үсээ шулуун самнах нь үсний ширхэгийг гэмтээх эрсдэлтэй.

4. Үсээ пони тэйл болгож боох нь загварлаг харагдуулдаг. Гэвч олон удаа ингэж боох нь хожим үс халзрах үндэс болдог байна.

5. Хэтэрхий их сүү уувал арьсны амьсгалах нүхнүүдийг хааж, таны нүүрийг тослог ихтэй харагдуулах сул талтай.

6. Бүсгүйчүүдээ хөмсгөө зулгаасны дараа хэзээ ч битгий будаж байгаарай. Бактери үржих аюултай гэдгийг мартаж болохгүй.

7. Эхлээд нүүрнийхээ тослогийг сайтар арилгаж байж, дараа нь нунтаг крем цацаж байх хэрэгтэй. Энэ нь илүү үр дүнтэй арга.

8. Болж өгвөл холын замд гэрээ бүгдийг нь нүүлгээд авчирчихсан мэт сэтгэгдэл бусдад төрүүлэхгүйн тулд цөөхөн, хэрэг болохуйц зүйлсийг цүнхэндээ хийж, авч яваарай.

9. Крем хэт зузаан түрхэх нь таныг сайхан харагдуулахгүй. Иймд нимгэхэн түрхээрэй.

10. Ямар ч үр дүнгүй, багшийн заавар зөвлөгөөгүйгээр хэт олон цаг гүйсний хэрэггүй. Эс бөгөөс таны арьс хөгшрөх болно.

11. Их хэмжээний жүүс уух нь гадаад төрхөнд муугаар нөлөөлдөг. Арьс үрчлээтэхэд хүргэнэ. Харин хүнсний ногооны шүүс уух нь хамаагүй дээр сонголт болно.

12. Үе үе нүүрэндээ гараараа хүрэхээ боль. Бактери нүүрэнд наалдах эсвэл будгаа арилгах эрсдэлтэй.

13. Үснийхээ ард хэсгийг сортуулах тийм ч сайхан санаа биш. Таныг харсан хүмүүс онцгүй сэтгэгдэлтэй үлдэнэ.

14. Урт хараар сормуусаа будах нь трэнд болсон. Гэвч сормуусаа хэтэрхий их дэрвийлгэх гэж оролдох нь таныг бусдад ядарч, туйлдсан мэт харагдуулна.

15. Үсээ хатаалгахдаа хэтэрхий халуунаар үлээлгэвэл, энэ нь үс унах эрсдэлийг бүрдүүлдэг байна.

55
ХөөрхөнХөөрхөн
11
ТэнэглэлТэнэглэл
11
ГайхмаарГайхмаар
8
БурууБуруу
8
БахархмаарБахархмаар
5
ГоёГоё
3
Ха ХаХа Ха
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *