Ямар төрлийн нууц үгийг амархан хакерддаг вэ? Өөрийн цахим данс болон хувийн мэдээллээ хэрхэн хамгаалцгаая!

2

2009 онд кибер гэмт хэрэгтнүүд твиттер хэрэглэгчдийн бүртгэл рүү нэвтрэн орсон. Тэр үед Фейсбүүк, Барак Обама, Бритни Спирс зэрэг алдартнуудын албан ёсны хуудас өртөж байж билээ. Яагаад ийм гэмт хэрэг гарсан бэ гэхээр 18 настай хакер хүү твиттерийн администраторын нууц үгийг тайлж чадсан – “аз жаргал” гэдэг үг (happiness). Олон хэрэглэгчид хүнд хэцүү нууц үг зохиохоос залхуурч амархан нууц үг сонгодог. Угтаа бол өөрийгөө хамгаалах бас тогтооход амархан нууц үг зохиох аргууд байх ажээ.

Таны бүртгэлийг зөвхөн мэргэжлийн хакер л эвдэж чадна гэж бодож болохгүй. Ахуйн түвшинд ч гэсэн иймэрхүү гэмт хэрэг байнга гардаг байна. Гэр бүлийн аль нэг гишүүн эсвэл цуг ажилладаг хүн нь нууц үгийг нь мэдэж аваад хувийн мэдээллийг нь цацаж бөөн шуугиан дэгдэж байсан тийм тохиолдолтой учирч байсан уу?

Ингээд хувийн мэдээлэл болон мөнгөө хамгаалах аргыг танд танилцуулахаар бэлдлээ.

Ямар төрлийн нууц үг хамгаалж чадахгүй вэ?

Тусгай программын тусламжтайгаар түгээмэл нууц үгийг хэдхэн секундын дотор “тааж” чадна, үүний тулд хэдхэн тэмдгийг л сонгох хэрэгтэй. Мөн таныг таван хуруу шигээ сайн мэдэх хүмүүс таны мэдээллээ хадгалж байгаа нууц үгийг амархан олж мэднэ дээ. Virginia Tech их сургуулийн судлаачид 6 сая гаруй нууц үгэнд судалгаа хийж ийм дүгнэлтэд хүрсэн байна: хэрэглэгчид нэг л алдаа гаргадаг. Түгээмэл бөгөөд тогтмол гаргадаг алдаануудаас дурдвал:

  • Бүх сайтуудад нэг л нууц үг ашиглах. Хакерийн программ нууц үгийг тааж чадсан бол бусад хуудас, сайтад мөн ашиглах боломжтой болно. 2012 оны судалгаанаас харахад хүмүүсийн 60% нь нэг л нууц үгээ ашигладаг болохыг тогтоожээ.
  • Товчлуурын товчийг дараалан дарах. Ингэж сонгосон нууц үг “12345” эсвэл “qwerty” гэж харагдана. Арай хүндрүүлсэн бас нэг хувилбар ч байна, жишээ нь, “po09iu87”, гэхдээ хүндрүүлсэн гэж бодож байгаа энэ төрлийн нууц үгийг эвдэхэд маш амархан.
  • Хайр эсвэл үзэн ядалтыг илэрхийлсэн үг. Хэрэглэгчид олон төрлийн тэмдэгт ашигласан гэж боддог, тэгсэн хэдий ч мэдээллээ хадгалж чаддаггүй. Жишээ нь, ilovemymother эсвэл bimuuranddurtai.
  • Алдартай брэндүүдийн нэр. Тогтооход амархан бас бичихэд ч хялбар. Гэхдээ ийм нууц үгийг хэдэн зуун мянган хүн ашигладаг гэдгийг мартаж болохгүй. Илүү түгээмэл нууц үгүүдээс дурдвал: mercedes, cocacola, snickers.
  • Поп урлаг болон спорттой холбоотой тэмдэгтүүд. Жүжигчний эсвэл дүрийн нэр, мөн дуу, ном, хамтлаг, спортын баг, тоглогчийн нэрс: metallica, nirvana, chelsea.
  • Нэр, овог бас тоо. Жишээ нь, altaa1993 эсвэл tsengel111. Таны хувийн мэдээллийг амархан олж мэдэж болно.

 

Найдвартай нууц үг гэж юу вэ?

  • Найдвартай нууц үг аль болох олон тэмдэгтээс бүрдэх ёстой. Нууц үгэндээ өөрийн болон хэн нэгний нэр, алдартай үгс, ишлэл хэрэглэхээс зайлсхийнэ. Нууц үгийн найдвартай байдлыг OnlineDomainTools-ээр шалгах боломжтой.
  • Хэрвээ та хүнд хэцүү нууц үг сонгох гэж байгаа бол мөр эсвэл гарчгийн эхний тэмдэгт, тоог сонгож болно. Хэрвээ өөрөө ямар нэгэн нууц үг ийм аргаар зохиох гэж байгаа бол дараах “тэнэг алдаа” гаргахаас зайлсхийгээрэй: “о” үсгийг “0”-ээр орлуулах эсвэл “а” үсгийг “@”-аар орлуулж бичих огт хэрэггүй, мөн дараалсан товчлууруудыг бүү ашигла, жишээ нь, 123 эсвэл !@#.
  • Хүний тархи замбараагүй нууц үгийг амархан зохиож чадахгүй. Тийм учраас нууц үгийн генератор ашиглаж болно, танд тохиолдлын тэмдэгтүүд сонгож өгөх программ юм, жишээ нь d2poW&lXL+ эсвэл 0azOMLv@wrAS. Энэ сайт эсвэл эндээс үзээрэй.

 

Амархан тогтоох, гэхдээ найдвартай нууц үг хэрхэн зохиох вэ?

  • Найдвартай нууц үг зохиоход мэргэжилтнүүд хүнд хэцүү үгнүүдийн товчлол хэрэглэхийг зөвлөж байна. Үсэг, тоо, тэмдэгт болгоноор үг зохиогоод өгүүлбэр бий болгохыг хичээгээрэй. Жишээ нь, WIw7,mstmsritt англиар When I was seven, my sister threw my stuffed rabbit in the toilet гэж тайлбарлаж болно (Намайг 7 настай байхад минь эгч миний бүжинг жорлонд хийж байсан).
  • Зөвхөн англи хэлээр бус өөрийн төрөлх хэлээр ч мөн дээрх товчлолыг хийж болно. Ийм төрлийн нууц үг амархан үлддэг. Хамгийн гол нь дэс дараалалтай нь цээжлэх ёстой.
  • Мөн хийсвэрлэн төсөөлөх байдлаар нууц үгийг олж тогтоож болно. Ямар нэгэн сонирхолтой газар, хэн нэгэнтэй онцгой нөхцөл байдалд байна гэж төсөөл. Жишээ нь, “Роналдо гадаа долоон үгийн сүлжээ таав” эсвэл “Мастер Иод усан доорх лабораторидоо ажиллаж байна”. Бүх үгийг ашиглаж болно эсвэл үгнүүдийн эхний үсгээр нууц үг зохиосон ч болно.

 

Нууц үгээ хэрхэн тогтоож хадгалах вэ?

  • Ой тогтоолтын мэргэжилтнүүдийн зөвлөж байгаагаар бол аливаа мэдээллийг багаар бодоход 5 удаа давтаж байж тогтооно гэжээ. Хэрвээ та ой тогтоолтын чиглэлээр төдийлөн амжилт гаргадаггүй бол 10 удаа давтах хэрэгтэй болно.
  • Булчингийн санах ойг ашиглана. Таны хуруу ямар дарааллаар бичихийг өөрөө тогтоотол нь бичээрэй, өөрөөр хэлбэл 20-иос багагүй удаа бичих хэрэгтэй. Булчингийн санах ойн хэсэг практик хийсний дараа өөрөө ямар дарааллаар бичих ёстойгоо санаад эхэлдэг.
  • Нууц үгээ 90 хоног тутамд солино.
  • Нууц асуултанд тохирох үнэн хариултыг бүү өг, жишээ нь нууц үг сэргээхэд нэмэлт асуулт асуудаг шүү дээ. Хувийн мэдээллийг сошиал сувгаас амархан олж авах боломжтой тул нууц асуултын хариултыг төвөггүй мэдэх боломжтой. Жишээ нь, таныг багад чинь хэн гэж дууддаг байсан бэ гэдэг асуултанд “Хэн саятан болохыг хүсэж байна” гэж хариулж болно.
  • Нууц үгээ түрийвч эсвэл хөргөгч дээрээ хадгалах хэрэггүй. Нууц үгийн тусгай менежер ашиглаж сурах хэрэгтэй – сайт болгон дээр хийсэн нууц үгийг хадгалах зориулалттай.
  • Сайт эсвэл аппликейшн давхар нууц үг ашиглахыг санал болгож байгаа бол заавал ашиглаж заншаарай.
7
ГоёГоё
1
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *