Ийм учраас та лагерийнхаа зүлгэн дээр сахартай халбага үлдээж байгаарай!

5

Сүүлийн жилүүдэд дэлхийд маш харамсмаар дүр зураг бий болоод байгаа: бал тээгч зөгийн тоо маш их эрчимтэйгээр багасч байгаа ажээ. 90-ээд оны эхэн үед гэхэд л зөгий үржүүлэгчид нэгэн хачирхалтай нэр томьёо хүртэл гаргасан, 2006 он гэхэд “зөгийн гэр бүл сүйдэх хам шинж” гэсэн албан ёсны нэр томьёо хүртэл бий болжээ. Уг үзэгдэл ямар шалтгааны улмаас бий болсон бөгөөд юутай холбоотой болохыг эрдэмтэд одоогоор тайлбарлаж чадахгүй байна.

Зөгий сүйдэж үгүй болох аюул хүн төрөлхтөнд учраад байна гэж хэлж болохоор болжээ. Бид энэ нөхцөл байдлыг өөрчилж чадах уу? Нөхцөл байдал бидний төсөөлж байснаас ч хүнд гэдгийг та ойлгох цаг иржээ…

Зөгийн хоол

Бидний хоол хүнсний 30% нь шавжаар дамжин тоосоо хаядаг болохыг та мэдэх үү, чухам бал тээгч зөгийгөөр дамждаг юм шүү дээ. Энэхүү бяцхан хөдөлмөрч амьтан – газар тариалангийн урлагийн цавуу. Дандаа л ийм байсан, зөгий цөөрөхөөс өмнө энэ тухай хэн ч ингэж бодож байсангүй.

2006 онд америкийн зөгий үржүүлэгчдэд харангын дохио дэлдэж эхэлжээ: тэдний зөгийн тоо огцом буурчээ. Зөгийн үүрнээс бал, воск түүж байсан хэдий ч зөгийнүүд нь өөрсдөө үзэгдэж харагдахаа болив гэнэ. Үл мэдэгдэх шалтгаанаар зөгий алга болж байгаа шалтгааныг ч олж чадаагүй юм. 2013 он гэхэд л АНУ-ын газар нутаг дээр амьдардаг зөгийн бүлэг хүйтэн өвлийг тэсвэрлэн давж гарч чадаагүй. Зөгийнүүд үй олноороо үхэх нь үхэж, үүрээ орхин одох нь одож байв.

Харьцуулалт хийхэд: жирийн үед зөгийгөө алдаж байгаа тохиолдлоос 42%-иар их гэж ойлгоно. Урьд өмнө нь энэ тоо 15%-иас хэтэрдэггүй байлаа. Эрдэмтэд айдаст автаж судалгаа хийж эхэлсэн бөгөөд шалтгааныг тогтоож чадсан гэж үзэж байна. Гэхдээ яагаад ийм их сандралд хүргэв. Энэ бүх байдал үнэхээр харангын дохио дэлдэх ёстой байсан юм гэж үү?

Үнэндээ, анхааралдаа авах ёстой нухацтай асуудал мөнөөс мөн. Хэрвээ зөгий устаж үгүй болбол хүмүүст ч хэцүү нөхцөл байдал үүснэ. Британийн зоологич, зохиолч, нэвтрүүлэгч сэр Дэлив Аттенбооро саяхан өөрийн facebook хуудаснаа ийн бичжээ: “Хэрвээ зөгий дэлхийгээс устаж үгүй болбол хүн төрөлхтөн 4 жил л амьдарч чадах байх”. Зөгийн үүрэг төдийлөн их биш мэт санагдах боловч бид тэдэнгүйгээр их зүйл алдах бололтой.

Зөгий устаж үгүй болсноос үүдэх 10 үр дагавар

1. Зөгийгүй болно гэдэг нь бид дэлхийн нэг амттанаасаа сална гэсэн үг – зөгийн балгүй болно.

2. Олон жимс, ногоо ургахаа болино, яагаад гэвэл тоос хаях эзэнгүй болно. ВВС-ийн үзэж байгаагаар зөгийгүй болбол дэлгүүрийн хүнсний лангуу бараг хоосорно: алим, авокадо, тоор, тарвас, тэр ч бүү хэл кофе ч үгүй болно.

3. Хүмүүс өөрсдөө ургамлаа тоосжуулахаас өөр аргагүйд хүрнэ. Энэ нь төдийлөн үр дүнтэй арга болж чадахгүй, тэгээд ч тоосжуулах үйл явц удаан явагдана. Гэхдээ ямар нэгэн хэмжээгээр зөгийн үүргийг зохих хэмжээгээр орлоно, үүнийг бүрэн орлоно гэж ойлгож огт болохгүй.

4. Сүүн бүтээгдэхүүн үгүй болно. Яагаад? Яагаад гэвэл үнээ, ямаа, хонь зэрэгт амьд явахын тулд люцерн зэрэг ургамал нэн шаардлагатай. Эдгээр ургамлыг зөгий тоосжуулдаг юм.

5. Хоол хүнсний төрөл эрс багасна. Тарих соёл хэдий үлдэх хэдий ч төдийлөн нөхөж чадахгүй. Гахай, тахиа зэрэг амьтад зөгийн тоосжуулсан ургамал хэрэглэхээ болиод эхлэхээр чанар нь муудна, тоо толгой нь багасна. Ингээд л төсөөлөөд үзэхэд хүнсний бүтээгдэхүүний үнэ өснө. Олдоц муутай хүнс бараг л алтны дайтай үнэтэй болох биз.

6. Хоол хүнсний дутагдалд орсон хүмүүс эрүүл мэндийн асуудалтай тулгарч эхэлнэ. Судалгаанаас харахад, зөгийн тоосжуулсан ургамал бидэнд кальци, төмөр болон олон төрлийн амин дэмээр хангадаг. Эдгээр бодисгүйгээр хүний эрүүл мэнд эрс муудна.

7. Эдгээр дүгнэлтүүдээс төсөөлөн бодоход маш олон сөрөг үр дагавар гарч эхэлнэ, жишээ нь дэлхийн эдийн засаг унана, олон улсуудад өлсгөлөн бий болно. Харин дараа нь дрон зөгийнүүд гарч ирэх байх, хүн алдаг? Ингээд ирэхээр арай л аймшигтай уран зөгнөл болоод байна уу?

Мэдээж их бага хэмжээгээр хэтрүүлсэн байх, гэхдээ л зөгийгүй бол хүн төрөлхтний амьдрал тааламжгүй үр дагавраар дүүрнэ. Одоохондоо зөгий бий, тэгэхээр итгэл алдрах болоогүй гэсэн үг. Бидэнд их зүйлийг өгдөг тэр бяцхан амьтанд хүн болгон тусламжийн гараа сунгаж чадна. Дэвид Аттенборо маш энгийн зөвлөгөө өгсөн юм: үүдэн дээрээ сахартай халбага тавьж байгаарай. Учир юунд оршино вэ гэвэл, зөгий маш их ядардаг бөгөөд үүрэндээ эргэж очих хүч нь шавхагддаг, ингээд л тэд гэртээ хүрч чадалгүй үхдэг байна.

Гэнэтийн багахан зууш нь тэдэнд нэмэлт эрч хүч бэлэглэнэ. Хоёр хоолны халбага сахарыг нэг хоолны халбага цэвэр устай холиод л үүднийхээ хаа нэгтээ тавиарай. Нэг их зүйл биш ч гэлээ, энэ дэлхийн олон зөгийг үхлээс аварч чадах юм шүү.

Тэгэхээр та супер баатар болоод энэ дэлхийг аврах хүн нь болж чадах нь. Үүний тулд танд хүчтэй зэр зэвсэг, ган төмөр баг эсвэл их хүч хэрэггүй. Зүгээр л сахартай халбага, ус байхад л хангалттай. Яг одоо зөгийг аварцгаая!

Та энэ мэдээллийг түгээж зөгийг аврахад бэлэн үү? Тэгвэл найз нөхөдтэйгөө уг нийтлэлийг сошиал сувгаар хуваалцаарай.

152
ГоёГоё
38
ГайхмаарГайхмаар
12
Ха ХаХа Ха
11
БурууБуруу
9
ХөөрхөнХөөрхөн
7
ТэнэглэлТэнэглэл
6
БахархмаарБахархмаар
4
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

8 Сэтгэгдэл

  1. Ochirbat Munhtsetseg

    Ochirbat Munhtsetseg

    2018/06/29 at 13:55

    Bolormaa Khayankhyarvaa Suvdmaa Khayankhyarvaa Солонго Отчин

  2. Enkheenee Oyungerel

    Enkheenee Oyungerel

    2018/06/29 at 15:21

    Lageraar duuren halbagatai bolohnee !

  3. Diamond Ch

    Diamond Ch

    2018/06/29 at 15:57

    Shorgoolj ovoorood negniigee barij iddeg yum bgaazde, nugel uilduuleh geed bhiimda

  4. Зочин

    2018/06/29 at 22:39

    yag zuv, huurhii zugiinuud

  5. Ganchimeg Ganaa

    Ganchimeg Ganaa

    2018/06/29 at 23:31

    Halbaganaas oor yum bj bolohgui yumuu halbaga chini narand het halahaaraa tuimeriin ayuliin suuri boloh yum bushuu

  6. Э. Түмэн- Өлзий

    Э. Түмэн- Өлзий

    2018/06/30 at 17:59

    shorgoolz hohirogch bolod naasan

  7. Ganbold Munkhzul

    Ganbold Munkhzul

    2018/06/30 at 19:07

    Тэнэгтэж өгөхиймаа????

  8. Oyunchimeg Bat-Ochir

    Oyunchimeg Bat-Ochir

    2018/06/30 at 19:46

    Хүмүүс хээр ,хөдөө явахдаа буян хийж, шоргоолж хооллоно гэцгээдэг. Сахар идсэн шоргоолжнууд цаашлаад бие биенээ бариад идчихдэг гэж дуулсан юм байна. Тийм учир хүмүүс шоргоолжинд зориулж ургамлын гаралтай арвайн гурил,талх,боорцогны үйрмэг орхидог. Зөгийд үлдээсэн сахар шоргоолжинд муу байж болно шүү.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *