Ходоод гэдэсний микро орчныг сэргээцгээе: хэдэн зуун өвчнөөс салгах фермент бүхий 3 хүнс

2

Өнөөдөр гэдэс ходоодны асуудалгүй хүн олох ховор л болов уу? Ходоодны шарх, үрэвсэл, кандидоз, гэдэс дүүрэх … Тийм ч учраас пробиотик уухаар гүйлдэцгээнэ. Мөнгөө үрж өвчнийг хүндрүүлэх ямар хэрэг байна вэ, капсултай пробиотик нь хоол боловсруулах системийн дээд амсар дээр л уусах тул жинхэнэ зорилгоо биелүүлж чадахгүй. Үүний зэрэгцээ фермент бүхий хүнсний бүтээгдэхүүн байхад энэ аргаас татгалзсан нь дээр.

Ферментээр баялаг хоол хүнс яагаад хэрэглэх ёстой тухай та бүхэндээ танилцуулах гэж байна. Мөн үр дүнтэй бөгөөд хүртээмжтэй гурван жорыг санал болгоно.

 

Фермент бүхий хүнсний бүтээгдэхүүн

Ферментээр баялаг хоол хүнс – исгэх замаар бэлдсэн хүнс юм. Хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг дэмжинэ, ходоодны шүүсний ялгаруулалтыг тэнцвэржүүлнэ. Жимс, ногоонд агуулагдах крахмал, сахар зэрэг төрөл бүрийн бактери нь сүүн хүчил болж хувирдаг бөгөөд энэ нь ходоод гэдсэнд маш хэрэгтэй бодис. Сүүн хүчил агуулсан жимс, ногоо нь хоол боловсруулах үйл ажиллагааг дэмжинэ, ходоодны шүүс дутуу эсвэл хэт ялгарснаас үүдэлтэй таагүй мэдрэмжийг дарах ажээ.

Ходоодны давсны хүчлийн ялгаруулалт багасахад ферменттэй хүнс нь ходоодны шүүсний ялгаруулалтыг идэвхжүүлдэг. Эсрэгээрээ, давсны хүчил хэт их ялгарах үед фермент бүхий хүнс нь ходоодны ханыг өндөр хүчлээс хамгаална. Байгалийн гаралтай эдгээр пробиотикууд нь В бүлгийн амин дэм, тосны хүчил Омега-3, хоол боловсруулах ферментүүд, лактазаар баялаг, халдвараас хамгаалах сүүн хүчлийн ялгаруулалтыг идэвхжүүлэхэд нөлөөлнө.

Мөн кальци болон К1 амин дэмийг биед зохих ёсоор шимэгдүүлэхэд тусалдаг ажээ. Ферментгүй хоол хүнсгүйгээр астам, харшил, арьсны өвчлөл, тэр ч бүү хэл хавдрын өвчнийг анагааж чадахгүй. Энэ төрлийн хүнс нь хавдрын эсийг багасгахад нөлөөлдөг ажээ. Та бүхэндээ шим тэжээлтэй бөгөөд хүртээмжтэй фермент агуулсан 3 хүнсийг танилцуулж байна.

1. Даршилсан байцаа

Даршилсан байцаанд элдэв хиймэл бактери нэмэх ямар ч шаардлагагүй, өөрөө бактеритай хүнс. Хамгийн гол нь цэвэр давс (йоджуулаагүй) ашиглан даршилна: давс нь лакто бактери хангалттай сүүн хүчил боловсортол өмхий бактерийг дарангуйлж байх үүрэгтэй.

Хүчиллэг байцаа нь их хэмжээний С амин дэм агуулдаг тул дархлааны системийг дэмжихээс гадна эд эсийг хөгшрөхөөс хамгаалдаг. Үүнээс гадна А, В бүлгийн амин дэм, К, U амин дэмээр баялаг. Эдгээр бодисууд нь гэдэс, ходоодны олон өвчин үүсэхээс хамгаална. Даршилсан байцаанд мөн йод агуулагддаг ажээ.

 

2. Ногооны холимог

Энгийн жороор амттай төдийгүй ферментээр баялаг ногоо идэхээс гадна гайхалтай ундаа ууна. 3 литрийн шилэн саванд томхон хэрчсэн байцаа, нимгэн хэрчсэн дунд зэргийн хүрэн манжин, хэдэн хумс сармис болон шинэхэн яншуй (эсвэл яншуйны үр) хийнэ.

Ногоо нь шилэн савны 2/3-ыг эзэлсэн байна. 1 х.х бүхэл давс, аяга шар сүү, шилэн савны дунд хүртэл ус хийнэ. Ногоо нь шингэндээ бүрэн живтэл хүнд зүйл тавьж тасалгааны хэмд 1-2 долоо хоног исгэнэ. Дараа нь ногоогоо хөргөгчинд хийгээрэй. Маш амттай даршилсан ногоо бэлэн боллоо. Өдөр болгон хоолтойгоо идэж болно. Цусны даралт савлах болон гэдэс ходоодны микро орчныг сайжруулна.

 

3. Хүрэн манжингийн квас

Хүрэн манжингаа нимгэн хэрчинэ, үрж болохгүй. 2 литрийн шилэн саванд хүрэн манжингаа хийгээд дээрээс нь 1-2 х.х бүхэл давс, 1 аяга шар сүү, 3 хумс сармис, 1 ц.х яншуйны үр хийж усаар дүүргэнэ. 2-5 хоног тасалгааны хэмд исгээд дараа нь хөргөгчиндөө хийнэ. Квасаа усаар шингэлж уугаарай.

Зүрх судасны өвчлөлд өндөр үр дүнтэй ундаа юм. Мөн биеэс хорт бодис хөөх үйлчилгээ үзүүлнэ. Хүрэн манжингийн квас нь архаг өтгөн хаталтыг анагаах чадалтай. Хортой химийн бодист хордсон болон хордлого ихтэй бие махбодид маш үр дүнтэй ундаа. Үүнээс гадна өөх хайлуулах байгалийн гаралтай хүнс гэж үздэг.

Сүүлийн үед ферментээр баялаг хоол хүнсний хэрэглээ эрс багасжээ. Дэлгүүрийн лангуун дээгүүр үйлдвэрийн аргаар даршилсан, нөөшилсөн ногоо ихээр зарагдах хэдий ч эрүүл мэндэд тустай байх нь эргэлзээтэй. Тийм учраас ходоод гэдэсний үйл ажиллагааг дэмжих үүднээс гэрийн нөхцөлд даршилсан ногоо, жимс хэрэглэхийг зөвлөж байна.

22
ГайхмаарГайхмаар
14
ГоёГоё
8
Ха ХаХа Ха
8
БахархмаарБахархмаар
7
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *