Хэлээр аливаа өвчнийг эрт үед нь оношлох арга

5

Нүд сэтгэлийн толь бол хэл хүний эрүүл мэндийн индикатор бөгөөд дотоод эрхтний байдлын тухай, янз бүрийн өвчин бий болж байгаа, болсон тухай ихээхэн тодорхой мэдээлэл өгч чадах билээ. Эмч нар: “ Та эрүүл байж байгаад гэнэт хүч чадалгүй болж болно. Гэтэл хэл уг нь энэ тухай урьдчилан сануулж байсан юм шүү” гэж олон хэлдэг билээ.

Ингээд энэ удаа хэлээ харж анзаарч, хэл болон түүн дээрх өнгөрийн өнгө, хэлбэрийг ажиглаж байх, амт мэдрэх болон хэл ярианы боломж нь ямар өөрчлөлтийг урьдчилан хэлж байдаг талаар танд танилцуулъя.

Хэлээр оношлох

Хэлийг эрт дээр үеэс дотор эрхтэн, системийн байдлыг тодорхойлдог эрхтэн гэж үзсээр ирсэн бөгөөд хэл дээрх өөрчлөлт нь элдэв өвчний өөр бусад шинж илрэхээс ихээхэн өмнө бий болдог байна. Энэ тухай Дорнын анагаах ухаанд сайн мэддэг байсан бөгөөд чухам тэнд л эхэлж харахад хачирхалтай боловч үр дүнтэй – хэлээр өвчнийг эрт үед нь оношлох аргыг хэрэглэж байсан билээ.

Дорнын эмч нар хэл зүрхтэй шууд холбоотой гэж итгэдэг байсан бөгөөд энэхүү хамгийн гол эрхтний байдлыг хэл гадаад байдлаараа илэрхийлэх төдийгүй хүний хэл яриагаар ч бас илэрдэг  гэж үзнэ. Организм бол нэгэн цогц систем бөгөөд зүрхний байдал бусад эрхтэндээ тодорхой хэмжээгээр нөлөөлдөг.

Эртний Хятадын анагаах ухаанаар бол бидний биеийн элдэв эрхтний байдал нь хэлний гадаргуу дээр тодорхой байр эзлэн харагддаг: хэлний үзүүр биеийн дээд хэсэг, эрхтэнд хамаатай бол хажуугийн хэсэг нь биеийн дунд хэсэг, харин хэлний уг нь биеийн доод хэсгийг харуулдаг байна.

Тиймээс үрэвсэлт болон үрэвсэлт бус өвчин бүхий эрхтний байдал хэл дээр заавал ялгарч мэдэгддэг бөгөөд азиудын үзэж байгаагаар ямарваа нэг өвчний тухай хэл өвчлөхөөс нь 1-2 хоногийн өмнө мэдээллэж эхэлдэг байна.

Оношилгоо хийх хамгийн сайн цаг бол өглөө, өлөн элгэн дээр хэлээ харах юм. Хоол, ундаа, эм тариа, тамхи нь хэлний өнгөрийн өнгийг өөрчилж, оношилгоо хийхэд саад болдог билээ. Хэл харах үед аль болох амаа том ангайж, хэлээ урагш гаргах бөгөөд  аль болох хүчлэхгүй байх хэрэгтэй. Учир нь хэт их хүч гаргавал хэлний өнгө байдал өөрөөр харагдаж болно. Ингээд сайн анхааралтай харах л үлдэх бөгөөд хэл нь хэнд хандаж тусламж гуйх хэрэгтэй талаар танд өөрөө хэлж өгөх болно.

1. Бөөрөлзгөнө жимсний өнгөтэй хэл нь хордлого, өндөр хэмээр халуурах, хүнд халдварт өвчин, хатгаа зэргийг илэрхийлнэ. Ийм өнгөтэй хэл нь хүүхэд улаан эсэргэнэ туссаныг яг таг харуулдаг. Хүнд улаан, эсвэл хүрэн-бөөрөлзгөнийн өнгөтэй байх нь эрхтэн хүнд металлаар, мөөгөөр хордсон эсвэл бөөрний дутагдалтай байгаа тухай хэлж өгдөг.

Бас ийм өнгөтэй хэл нь хоол тэжээл, түүнд орох будаг, пигментийн өнгөнөөс болж тухайн өнгөтэй болсон байхыг үгүйсгэж болохгүй. Тиймээс айж сандрахаасаа өмнө өнөөдөр, ойрд хүрэн манжин зэрэг зүйл идсэн эсэхээ эргэн санаарай.

2. Хөх туяа. Хэлний дээд болон доод хэсэг хөх туяатай байвал энэ нь зүрх судасны дутагдал бий болж байгааг харуулах бөгөөд дараа нь энэ өвчин илрэх болно. Хэл ийм өнгөтэй болох нь цусны эргэлт хэвийн бус болсон, зүрх болон уушгины үйл ажиллагаа доголдож байгаагийн шинж юм.

3. Нил ягаан өнгө хэл дээр бий болох нь мөн л зүрх болон уушгинд ямар нэг юм болохгүй байгааг илтгэх харин айхтар хар өнгөтэй байвал энэ нь холер буюу урвах тахал халдварласан байх магадлалтай.

4. Хэлний доод хэсэг зэвхий саарал өнгөтэй байвал цөс болон элэгт ямар нэг өөрчлөлт байгааг харуулж байдаг. Маш зэвхий саарал өнгө нь цус багадалт, бие организм их суларсныг илтгэнэ.

5. Гөлгөр, гялгар, хурц улаан хэл нь (гөлгөр хэл) пеллагра, бүдүүн гэдэсний үрэвсэл, ходоодны хавдар байх магадлалтайг харуулж байгаа хэрэг. Харин шатрын хөлөг шиг цоохор хэл нь никотины хүчил дутагдаж байгаа хэрэг юм. (В3 витамин)

6. Хэл хөөх, улайх. Хэлний баруун хэсгээр улайх нь бөөрөнд өөрчлөлт орсон, зүүн хэсгээр улайх нь дэлүүтэй холбоотой бол, хэл хөөх нь хүний бүсэлхий тааз орчимд, хэлний жижиг мэдрэгчүүд хөөж, хэлний дунд болон хажуу хэсгээр хэсгээр улайх нь уушгинд ямар нэг өвчин бий болж байгааг харуулдаг.

7. Хэлний урд болон хажуу хэсэгт шүдний ором гарсан бол энэ нь стресс, мэдрэлийн ядаргаа, их ядрал байгааг харуулдаг. Мөн шүдний ором нь бактерийн тэнцэл алдагдсан, ходоод гэдэс хоол тэжээлийг бүрэн шингээж чадахгүй байгааг илэрхийлдэг байна.

8. Хэлний гол шугам тахийсан байх. Энэ нь хүний нугас ямар нэг өөрчлөлттэй байгааг харуулдаг ба хэлний угийн зураас тахийх нь мөн л нугас бүсэлхийн хавьдаа өөрчлөлттэй байгааг мэдрүүлнэ. Харин төв хэсгийн гол шугам тахир байх нь цээж хэсэгт, хэлний үзүүрийн гол шугам тахир байх нь хүзүүний остехондрозтой болсон байж болохыг харуулна. Мөн хэлний гол шугам тахийсан, мурийсан байх нь тархины цус харвалтын шинж тэмдэг юм.

9. Ходоодны шарх, 12 нугалаа гэдэсний өвчлөл нь байнга архаг суулгалт дагуулж байдаг учир хэлний өнгөр саарал өнгөтэй болдог байна. Энэ бол дээрх өвчний маш тодорхой шинж юм.

Хятад, Төвдийн ардын эмч нар хүний хэлийг “уншдаг” байсан бөгөөд түүгээрээ дамжуулж хүний дотоод эрхтний байдлыг одоогийн ямар ч төгс төгөлдөр техник, шинжилгээ, эмч нараас дутахгүйгээр оношилдог байжээ. Энэхүү энгийн боловч хүн болгон ойлгож болох оношлох аргыг тоохгүй байж болохгүй юм. Та өглөө шүдээ угааж байхдаа л энэ оношилгоог хийж болно.

Амны хөндийн ямар нэг өвчлөл нь шүдний эмгэг судлалын бас нэг чухал хэсэг бөгөөд маш олон төрлийн өвчин байдаг, дээрээс нь өвчтөн түүнийгээ үл тоодог зэргийг хэлээд яахав. Хэрвээ таны амны хөндийд, хэл дээр ямар нэг шарх бий болсон, тэр нь удаан эдгэхгүй эсвэл хурдан эдгэвч дахин дахин гарч ирдэг бол яаралтай эмчид очих хэрэгтэй гэдгийг ойлгож тогтоож авах хэрэгтэй.

Таны бие организмын илгээж байгааг дохиог анхаарч эрүүл мэнд байгаарай. Энэхүү нийтлэлийг найз нөхдөдөө хуваалцаарай.

21
ГоёГоё
6
БахархмаарБахархмаар
6
ТэнэглэлТэнэглэл
6
БурууБуруу
4
ХарамсалтайХарамсалтай
4
ГайхмаарГайхмаар
4
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *