90-ээд оны үеийн секс бэлгэ тэмдэг болсон алдартнууд хэрхэн өөрчлөгдөв?

0

90-ээд оны эхэн үед тэд амжилтад хүрч байлаа. Тэдний зарим нэг нь дөнгөж 20 хүрч байсан бол зарим нэг нь 30 давж байв. Уг нийтлэлийг үзэж суугаа хүн болгон бидэнтэй санал нийлнэ дээ – тэд тэр үеийн халуухан одууд байлаа.

Линда Хэмилтон, 61 настай

Жүжигчин бүсгүйг “Терминатор” киногоор таньж хайрладаг болсон. Киноны эхний ангид эрхийнхээ төлөө тэмцэгч дайчин бүсгүй байсан бол дараагийн ангид хүүгийнхээ төлөө тэмцдэг. Буу зэвсэгтэй гарамгай харьцаж чаддаг бүсгүй маань тэр үед олон эрчүүдийн зүрхийг байлдан дагуулдаг байж дээ.

 

Шэрон Стоун, 60 настай

“Basic Instinct” кино нь бүсгүйг мөрөөдөж ч байгаагүй алдрын оргилд хүргэсэн. Одоо ч эрэлт ихтэй жүжигчин хэвээр, гэхдээ өөр бусад дүрээрээ төдийлөн амжилт олж чадаагүй юм. Түүнийг жинхэнэ секс-бэлгэ тэмдэг гэж хэлнэ, ялангуяа дотуур хувцасгүй тоглосон уг дүр бол… Жүжигчин бүсгүй дараа нь дурсан ярихдаа, уг киноны “томчууд”-ын хэсэгт дургүй гэжээ.

 

Райан Филлипп, 43 настай

“Cruel Intentions” кинонд тоглосон Райан Филлип өөрийн төрхөөрөө олон үзэгчдийг татаж чадсан. Бүсгүйчүүд муу жаалуудыг хайралдаг, тийм ч учраас түүний хөөсөн уруул нь бүсгүйчүүдийн зүрх сэтгэлийг татсан биз. Яагаад ч юм, жүжигчин залуу огт хөгшрөхгүй байгаа мэт сэтгэгдэл төрж байна.

 

Сара Мишель Геллар, 41 настай

“Buffy the Vampire Slayer” киноны зоригт бүсгүй олон эрчүүдийн зүрх сэтгэлд хоногшин үлдээ биз ээ. Олон ангит киноны дараа тэрээр олон дүрийг бүтээсэн ч гэсэн цус сорогчийн алуурчин бүсгүйн дүрээсээ салж чадаагүй юм.

 

Кортни Кокс, 54 настай

“Friends” олон ангит киногоороо алдаршсан энэ бүсгүйн нэр хүнд нэг хэсэгтээ л унаагүй юм. Харамсалтай нь, бүсгүй гоо сайхны мэс засалд донтож хэд хэдэн удаа мэс заслын ширээн дээр хэвтээд авсан. Тиймдээ ч их өөрчлөгдсөн биз ээ.

 

Тиффани Тиссен, 44 настай

“Beverly Hills, 90210” киног үзээгүй залуу хүн ховор байх. Тэр кинонд чинь л Тиффани Тиссен тоглосон юм шүү дээ. Өнөөдөр ч гэсэн үзэгч олноо баярлуулсаар л яваа, тэрээр хоолны нэвтрүүлэг хөтлөн явуулж байна.

 

Жеймс Ван Дер Бик, 41 настай

“Dawson’s Creek” олон ангит киноны дүрээрээ үзэгч бүсгүйчүүдийн зүрх сэтгэлийг татаж байсан. Харин өнөөдөр 5 хүүхдийн эцэг болжээ. Нас нэмэгдэх тусам л сайхан эр болоод байгаа нь илт.

 

Жоди Фостер, 55 настай

“The Silence of the Lambs” киногоороо Оскар авч байсан. Өөрөө ч энэ киноны дүрээ хамгийн шилдэг нь гэж үздэг. Эрчүүд түүнийг ТТГ-ын дур булаам агент бүсгүй гэж үздэг.

24
ГоёГоё
7
БахархмаарБахархмаар
7
ТэнэглэлТэнэглэл
7
ГайхмаарГайхмаар
7
Ха ХаХа Ха
4
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *