Харизм болон авьяас чадвар эцэг эхээс өвлөгддөг болохыг баталсан оддын 11 хүүхэд

0

Алдартнууд болон тэдний хүүхдүүдийн зургийг харж байхад өөрийн эрхгүй нэг бодол төрдөг юм: азын сугалаа сугалж төрсөн эдгээр хүүхдүүд том болоод ямар амьдралаар амьдрах бол? Хэдэн жилийн дараа асуултын хариулт өөрөө гараад ирэх нь таатай.

Алдартнуудын хүүхдүүд ямар болж, хэрхэн амьдарч байгаа нь бидэнд их сонирхолтой санагддаг. Амжилт үнэхээр генээр удамшаад байдаг юм болов уу, та юу гэж бодож байна?

Катрин Денев болон Кристиан Вадим

© GRYLLA/SIPA/SIPA/East News, © Dionisio-Khayat-Kis Derdei-Nebinger/Abaca/East News

Францын кино найруулагч Роже Вадим болон жүжигчин Катрин Деневийн хүү Кристиан Вадим 1963 оны 7 дугаар сарын 18-нд Парисаас холгүй Булонь-Бийанкурт төрсөн. Тэрээр кино болон театрын алдартай жүжигчин болжээ.

 

Ванесса Паради болон ЛилиРоуз Депп

© lilyrose_depp / instagram, © lilyrose_depp / instagram

ЛилиРоуз Мелоди Депп 1999 оны 5 дугаар сарын 27-нд францын кино жүжигчин, дуучин, загвар өмсөгч Ванесса Паради болон Америкийн кино жүжигчин Жонни Деппийн охин болж төржээ. Лили аав, ээжийнхээ мэргэжлийг өвлөсөн бөгөөд алдартай жүжигчин, загвар өмсөгч болоод байна.

 

Памела Андерсон болон Брэндон Томас Ли

© brandonthomaslee / instagram, © Kathy Hutchins / shutterstock

Жүжигчин Памела Андерсон болон бөмбөрчин Томми Лигийн хүү 1996 оны 7 дугаар сарын 6-нд төржээ. Хүү ээжийнхээ мэргэжлийг үргэлжлүүлсэн юм, кинонд тоглохын зэрэгцээ загвар өмсдөг ажээ.

 

Жим Керри болон Жейн Эрин Керри

© Jim Smeal/Ron Galella Collection via Getty Images, © jimcarrey__ / instagram

Жейн 1987 оны 9 дүгээр сарын 6-нд мэндэлж инээдмийн алдартай жүжигчин аавыгаа (тэр үед ажлын гараагаа дөнгөж эхлүүлээд байсан залуу жүжигчин) болон ээжийгээ (жүжигчин Мелисса Уомер) ихэд баярлуулж байжээ. Оддын бусад хүүхдүүдийг бодвол Жейн Эрин Керри алдартай аавынхаа нөмөр нөөлөгт явахыг хүсдэггүй, бүгдийг өөрөө бие даан хийхийг хичээдэг. Дуучин бүсгүйн ажил ч амжилттай яваа, тэрээр хамтлагтайгаа тоглолтоо хийсээр байна.

 

Кэтрин Зета-Жонс болон Кэрис ЗетаДуглас

© carys.douglas / instagram, © carys.douglas / instagram

Кэрис бол алдартай гэр бүл болох Кэтрин Зета-Жонс болон Майкл Дугласын бага охин, 2003 оны 4 дүгээр сарын 20-нд төржээ. 16 настай охин бүжгийн хамтлагтай, гэхдээ цаашид театрын жүжигчин болох хүсэлтэй.

 

Синди Кроуфорд болон Кайя Гербер

© cindycrawford / instagram, © cindycrawford / instagram

2001 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр америкийн супер модел Синди Кроуфорд болон бизнес эрхлэгч Ренди Герберийн гэр бүлд Кайя Жордан Гербер төржээ. Өнөөдөр тэр алдартай загвар өмсөгч бөгөөд өөрийгөө кино салбарт сорьж байна.

 

 

Жон Траволта болон Элла Блю

© ella.travolta / instagram, © ella.travolta / instagram

Жон Траволта болон Келли Престоны гэр бүлд 2000 оны 4 дүгээр сарын 3-нд охин Элла мэндэлжээ. Саяхан од аавтайгаа цуг “The Poison Rose” кинонд тоглосон байна.

 

Жулианна Мур болон Лив Фрейндлих

© juliannemoore / instagram, © juliannemoore / instagram

Жүжигчин Жулианна Мур болон кино зохиолч Барт Фрейндлих нар хүн төрөлхтөнд нэгэн хөөрхөн охин бэлэглэжээ. Лив 2002 оны 4 дүгээр сарын 11-нд төрсөн юм. Охин сагсан бөмбөг сонирхдог, кинонд дүр бүтээхийн зэрэгцээ загвар үзүүлэх ажээ.

 

Адриано Челентано болон Розалинда Челентано

© celentano_il_nostro_mondo / instagram, © CAPITOL FILMS / Album, © J. Vespa/WireImage via Getty Images

51 настай италийн жүжигчин, зураач бас дуучин Розалинда Челентано нь алдартай жүжигчин болон дуучин Адриано Челентано, Клауди Мори нарын бага охин юм. Бүсгүй жүжигчний маш олон шагналтай, Мел Гибсоны “The Passion of the Christ” кинонд дүр бүтээснээр нь та санах биз ээ.

 

Пирс Броснан болон Дилан Броснан

© piercebrosnanofficial / instagram, © piercebrosnanofficial / instagram

1997 оны 1 дүгээр сарын 13-нд Пирс БроснанКили Шэй Смит нар хүүтэй болжээ, түүндээ Дилан нэр хайрласан. Хүү 18 нас хүрээд Saint Laurent брэндийн нэр нүүр царай болж байлаа. Залуу одоогоор кино сургуульд суралцаж, дуу хөгжим оролдож байна.

 

Дэнни Де Вито болон Люси Де Вито

© lucywatoosy / instagram, © Walter McBride/WireImage/gettyimages

Дэнни Де Витогийн охин өдгөө 37 настай Америкийн алдартай жүжигчин болоод байна. Люси жүжигчний гараагаа театраас эхлүүлжээ, тэр цагаас хойш 39 кинонд дүрээ үлдээгээд байгаа юм.

8
ГоёГоё
1
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Урангоо Урангоо

    Урангоо Урангоо

    2020/07/12 at 09:42

    Icecream icecream

  2. Ymar muuhai ohin ve

  3. Anna Anna

    Anna Anna

    2020/07/13 at 00:16

    Эцэг эхийн нэр хүнд болон мөнгө их нөлөөлж бгаа.Мөн удам угсааны дайчин шинж чанар гол хөдөлгүүр нь болж бгаа.

  4. Todgan Bayarod

    Todgan Bayarod

    2020/07/13 at 11:50

    Ihgfjvfh

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *