Яг л өөр ертөнцөд очсон мэт, Швед улсыг дэлхийн бусад орнуудаас эрс ялгаруулж чаддаг 16 сонирхолтой баримт

0

АВВА хамтлаг, чанартай тавилга зэрэг зүйлсээрээ бидний танил болсон Швед улс бидний мэдэх улс орнуудаас тэс өөр, тааламжтай соёлтой улс ажээ. Тухайлбал, Шведэд фика хэмээх цэг байдаг бөгөөд тэрхүү газарт та кофе ууж, амтат кекс идэнгээ, хүмүүстэй чөлөөтэй ярилцаж болох тийм орчинг бүрдүүлсэн байдаг гэнэ. Энэ мэтчилэн яг л өөр ертөнцөд очсон мэт тус улсын тухай сонирхолтой баримтуудыг хүргэж байна.

1. “Шведэд хогийн савнууд нь WiFi-тай байдаг.”

© glimpim01 / Reddit

 

2. “Шведүүд өөрийн гэсэн эзэлхүүн хэмжих нэгжтэй.”

© NoitaU / Pikabu

Үүнийг сентилитр гэж нэрлэдэг бөгөөд зураг дээрх ундаа нь 33 сл буюу 0.33 л болохыг зааж байна.

 

3. Даатгалын компаниуд орлогын төлөвлөгөөгөө давуулан биелүүлсэн тохиолдолд даатгуулагч хүмүүстээ хувь хүртээдэг.

© inkt / Pikabu

Нэгэн хүн даатгалын компаниас дээрх захидлыг хүлээж авчээ. Үүнд, “Өнгөрсөн жил бид төлөвлөгөөнөөсөө давсан орлоготой ажилласан тул эрхэм даатгуулагч танд 245 кроныг эргүүлэн олгож байна” гэжээ.

 

4. Хэрэгтэй хүн нь авч унах боломжтой хуучин дугуйнуудыг хүмүүс гудамжинд орхидог.

© LifeInSweden / Pikabu

“Шведэд жилд нэг удаа гудамжинд орхигдсон унадаг дугуйнуудад улбар шар тэмдэглэгээ хийж, хэрэв хэн нэгэн дугуйг авч хэрэглээгүй тохиолдолд хуучин барааны дэлгүүрүүд авч хямд үнээр худалдаалдаг ажээ.”

 

5. Uppsala хотод “Муурнууд зам хөндлөн гарч ирэх аюултай” замын анхааруулах тэмдэг байдаг.

© yasyas / Pikabu

 

6. Зөвхөн Шведэд л та идсэн зайрмагныхаа савыг дахин боловсруулах боломжтой талаарх сануулгыг савлагаан дээрээс харах боломжтой.

© Matilda / Twitter

 

7. “Шведийн байгальд ээлтэй бас нэгэн шийдэл бол хог хаягдлаа ялгаж хаях вакуумжуулсан хоолойнууд ажээ.”

© Brent Toderian / Twitter

 

8. “Дэлгүүрүүд гялгар уутны оронд нимгэн цаасан уутыг хэрэглэдэг. Энэ цаасан уутыг хэрэглэж дууссаны дараа бордоо болгон ашиглах боломжтой байдаг.”

© kotaniy / Telegram

“Шведэд энгийн хог хаягдлаас гадна органик төрлийн буюу мах, загас, цай, хүнсний ногоо, талх зэргийн хаягдлыг ч мөн цуглуулдаг аж.”

 

9. Шведэд Vrango хэмээх ямар ч автомашингүй арал байдаг.

© Elkira / Pikabu

“Энэ арал нь Göteborg хотоос 1 цагийн зайд орших бөгөөд автомашины хэрэглээг xориглосон байдаг ажээ. Тус арал 400 орчим оршин суугчидтай.”

 

10. Хэн нэгний гэрийн гадна дахин боловсруулах станц байх нь энгийн үзэгдэл.

© peanutbritta / Reddit

“Шведчүүд гэртээ дахивар боловсруулах тусдаа өрөө ч гаргаж өгсөн байдаг бөгөөд вакуум хоолойн тусламжтайгаар хаягдлаа хялбар байдлаар ангилж хаядаг.”

 

11. Шведэд амттанг жинлэж зардаг.

© NoitaU / Pikabu

“Чихэр, цэлцэгнүүр зэрэг амттанг тэд жинлэж зардаг бөгөөд чихэрлэг, давслаг, шорвог, халуун ногоотой, цагаан хоолтонд зориулсан зэрэг олон төрлөөр худалдаалдаг байна.”

 

12. “Шведэд энгийн хүнсний дэлгүүрийн дэргэд номын сан, номын дэлгүүр байх нь энгийн үзэгдэл.”

© mSaleemJaved / Twitter

 

13. “Швед байшингууд яагаад ийм гоё харагддаг юм бол? Тэд сургуульдаа барилга, архитектурын хичээл үздэг юм байх даа?”

© gl0vesyo / Reddit

 

14. Шведэд гэрийн тэжээвэр амьтад бүгд бүртгэлтэй, даатгалтай байдаг ба нохдод хэзээ ч хошуувч зүүлгэдэггүй.

© Reshot

Шведэд тэнэмэл амьтан маш цөөн байдаг бөгөөд тэд амьтан тэжээх нь маш том үүрэг хариуцлага гэж үзэхийн зэрэгцээ амьтны эмнэлэг тун өндөр төлбөртэй байдаг учраас хайртай амьтнаа даатгалд хамруулдаг байна. © taemiru / Pikabu

 

15. Шведэд зайрмагны машинууд хүргэлтийн ажлаа бүтэн жилийн турш тасралтгүй хийдэг.

© JPPM / Reddit

 

16. Бас Швед орны байгаль гайхалтай үзэсгэлэнтэй.

eerikgranberg / instagram

Та Швед орноор аялж байсан уу? Шведийн тухай өөр ямар сонирхолтой баримт мэдэх вэ?

31
ГоёГоё
6
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *