Төрөлтийн үед заавал мэдэж байх ёстой, сувилагч нарын зүгээс зөвлөж буй 8 зүйл

0

Шингэн дутагдах, ядрах зэрэг тохиолдлуудад хуурамч дуншилт мэдрэгдэх боломжтой төдийгүй хүүхдээ хөхөөр хооллож байгаа үед сарын тэмдэг үзэгдэхгүй байх гэх мэт жирэмсэн болон төрсний дараа тохиолдож болох асуудлуудыг өнөөдрийн нийтлэлдээ онцолж байна. Хэрэв та ирээдүйд олон асуудалд сэтгэлээ чилээхийг хүсэхгүй байгаа бол өнөөдрийн бидний бэлтгэсэн мэдээлэлд анхаарлаа хандуулаарай. Ингээд ээж болох аялалд гарахдаа юуг мэдэж байх ёстойг хамтдаа харцгаая.

1.    Нярай хүүхэд хөхүүлэхдээ анхаарах зүйлс

Мэргэжилтнүүд хүүхдийг 6 сар хүртэл нь хөхөөр хооллохыг зөвлөж байна. Ингэхдээ хүүхэд зөвхөн хөхний сүү уух ёстой бөгөөд ус болон жимсний шүүс өгөх хориотой байдаг.  Мөн нярай хүүхдийг хөхүүлэхдээ эх, хүүхэд аль аль нь тав тухтай байхаар бодолцож байрлалаа зөв авах хэрэгтэй. Энд зарим нэг зөвлөмжүүдийг дурдлаа:

  • Хүүхдийн эрүү хөхөнд шүргэж байх ёстой.
  • Хүүхдийн ам аль болох том ангайсан байх ёстой.
  • Хөхүүлж эхлэх үед хүүхдийн дээд уруулын арьс бага зэрэг харлаж харагдах ёстой.
  • Хөхөө хөхүүлж байх үед ямар нэгэн өвдөлт мэдрэгдэх ёсгүй.
  • Нярай хөхөө хөхөж байх үед хацар бөөрөнхий булцгар харагдаж байх ёстой.

 

2. Шингэн дутагдаж, хөлд хэт их ачаалал ирсэн үед хуурамч дуншилт өгнө

Жирэмсний 4 сартайд таны үтрээ чимчгэнэж, чангарч байгаа нь мэдрэгдэж эхэлнэ. Тийм мэдрэмжийг урьдчилан таамаглах боломжгүй төдийгүй тогтмол бус байдаг. Иймэрхүү үтрээний чангаралт нь ямар нэгэн өвдөлтгүй төдийгүй хэвлий дээр чинэрэх мэдрэмж өгч болно.

Ийм үед юу хийх хэрэгтэй вэ:

  • Ус уу.
  • Байрлалаа өөрчил.
  • Сайтар амар.

 

3. Хөхөнд сэрэл өгөх үед дуншилт нэмэгдэнэ

Хүүхэд хорвоод мэндлэхийн тулд дор хаяж 39 долоо хоног хэвлийдээ тээгдэх ёстой. Хэрэв 40 долоо хоног болсон бол төрөх явцыг түргэсгэхийн тулд байгалийн арга ашиглан хуурамчаар дуншилтыг өдөөхөөс өөр аргагүй болдог. Гэхдээ үүнийг зөвхөн эмчтэйгээ ярилцаж тохиролцсоны үндсэн дээр хийх ёстойг анхаарна уу.

Хөхний толгойг оролдох үед үтрээнд агшилт үүсч эхэлдэг. Энэ нь окситоцины ялгарах үйл явцтай холбоотой бөгөөд энэ даавар нь хөхний сүү ялгаруулдаг байна. Тиймээс та хөхөө гараараа оролдох юм уу, зориулалтын саалтуур ашиглан өдөөж болно.

Хөхний өдөөлтийн давуу талууд дараах үр дагавартай:

  • Дуншилт нэмэгдүүлнэ.
  • Эмчилгээний үеийн хүндрэлээс сэргийлнэ.
  • Төрсний дараах цус алдалтыг бууруулна.

 

4. Товлосон хугацаа хүртэл төрөх гэж яарах хэрэггүй

Мэдээж жирэмсний сүүлийн долоо хоногуудад хурдхан шиг төрчих юмсан гэсэн бодол хүн бүрт төрдөг. Гэвч эмч нар төрөхөөр товлосон байгалийн хугацаагаа тэвчээртэй хүлээх ёстойг зөвлөж байна.

Дараах тохиолдолд дуншилтыг хиймлээр өдөөж болно:

  • Төрөх хугацаанаасаа 2 долоо хоног хэтэрсэн.
  • Ус гарсан ч дуншилт өгч эхлээгүй.
  • Үтрээ халдварлаж гэмтсэн тохиолдолд.
  • Жирэмсэн үед чихрийн шижингийн шинж тэмдэг нэмэгдсэн үед.
  • Жирэмсэн үед цусны даралт ихтэй байсан бол.

 

 

5. Дуншилтын үед өвдөлтийг найзаа гэж бодох хэрэгтэй

Байгаль эх цаанаасаа бүх зүйлийг жам ёсны дагуу зохицуулсан байдаг бөгөөд дуншилтын үед өвдөх нь зайлшгүй байх ёстой зүйл юм. Өвдөлт өгөх үед окситоцин зэрэг дааврын ялгаралт нэмэгддэг. Окситоцин ялгаралт нь үтрээний агшилтад тустай гэдгийг бид аль хэдийн хэлсэн. Харин хүчтэй өвдөлт мэдрэгдэх үед биеийн бусад дааврууд өвдөлтийг намдаахаар нэгэн дор ажиллаж эхэлдэг бөгөөд үүнийг эндорфин гэж нэрлэдэг.

Харин энэ үед сандрах юм уу сэтгэлээ түгшээх нь өвдөлтийн үйл явцыг бууруулдаг. Тиймээс өвдөлт өгөх үед айж сандрах хэрэггүй.

 

6. Овьёос болон жимс идэх нь төрсний дараах хамгийн сайн хооллолт болно

Төрөлтийн дараа гэдэс хямрах нь түгээмэл тохиолддог асуудал юм. Эмчийн бичиж өгсөн жороор эм уух нь хүндрэх явцыг бүр ч хэцүү болгож магадгүй.

Харин тэрхүү асуудлыг та өөрөө шийдэх боломжтой. Өдрөө овьёос идэж эхлүүл. Овьёос нь ислэг ихтэй учраас гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулна. Нэмэлтээр тахианы шөл, алим идэж болно.

 

7. Хүүхдэдээ санаа зовних болон төрсний дараах сэтгэл гутрал хоёр өөр зүйл

Юуны өмнө төрсний дараа бүх зүйл хэцүү санагдах нь ойлгомжтой зүйл. Гэхдээ хүүхдэдээ санаа зовох болон төрсний дараах сэтгэл гутрал бол өөр зүйл юм. “Baby blues” гэж нэрлэгддэг сэтгэлийн хямрал нь ихэвчлэн 2 долоо хоног үргэлжлээд хэвийн болдог бол төрсний дараах сэтгэл гутрал нь илүү ноцтой асуудал юм. Шинж тэмдэг нь 2 долоо хоногоос дээш хугацаагаар үргэлжилдэг.

Танд бүх зүйл утгагүй санагдаж өдөр тутам хийдэг зүйлдээ идэвхгүй болж эхэлнэ. Төрсний дараах сэтгэл гутралыг эмчлэхийн тулд мэргэжлийн хүний зөвлөгөөг авах зайлшгүй шаардлагатай. Ийм төрлийн мэдрэмж бараг нэг жил үргэлжлэх ч боломжтой гэдгийг анхаараарай.

 

8. Хүүхдээ хөхнөөс гаргах хүртэл сарын тэмдэг үзэгдэхгүй байж болно

Ихэвчлэн хүүхэд төрснөөс хойш 6-8 долоо хоногийн дараа сарын тэмдэг эргэн ирэх ёстой. Харин хэрэв та хүүхдээ хөхөөрөө хооллож байгаа бол сарын тэмдэг хугацаандаа ирэхгүй байх боломжтой. Зөвхөн хөхүүл үед сарын тэмдэг үзэгдэхгүй байх нь хэвийн зүйл гэж тооцож болно. Гэхдээ хөхүүлж байгаа эсэхээс үл хамаарч хэдэн сарын дараа ч сарын тэмдэг ирж болно.

Мөн та төрсний дараах цус алдалтын хэмжээг сайтар хянаж  байх хэрэгтэй. Хүнд зэргийн цус алдалт хамгийн ихдээ 10 хоног үргэлжилж болно. Хөнгөн зэргийн цус ялгаралт 4-6 долоо хоног үргэлжилж болно. Хүүхэд төрүүлсний дараа гарч буй цус алдалтын хэмжээг анхаарч үзэх хэрэгтэй.

Эдгээрээс аль нь илүү хэцүү мэдрэмж төрүүлдэг вэ? Таны анхны төрөлт хэр хүнд байсан бэ?

9
ГоёГоё
2
ТэнэглэлТэнэглэл
2
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. altansuhk

    2020/07/04 at 21:59

    setgel undue ban.hund heregtei zuil in bnaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *