Эдгээр алдартнуудыг олон хүүхэдтэй гэдгийг та мэдэх үү? Та бүхэндээ 5 ба түүнээс олон хүүхэдтэй 10 алдартныг танилцуулж байна

0

Бид эдгээр олны танил хүмүүсийг хит болсон кинонуудаар нь сайн мэднэ. Хэдий тийм ч, алдартай хүмүүс олон хүүхдийн аав, ээж байх нь элбэг байдаг. Жүжигчин Брюс Уиллис 5 охинтой, харин Эдди Мерфи 10 хүүхэдтэй тун завгүй аав бөгөөд та эдгээр алдартнуудыг ийм олон хүүхэдтэй гэж үү хэмээн гайхаж ч магадгүй юм.

Брюс Уиллис: 5 охинтой

© rummerwillis / Instagram

Брюс Уиллисийн Румер, Скаут, Таллула гэдэг 3 охидын ээж нь алдарт жүжигчин Дэми Мур бол Мабел, Эвелин нар нь жүжигчин, загвар өмсөгч Эмма Хемингийн охид ажээ.

© rummerwillis / Instagram

 

Чарли Шин: 3 охин, 2 хүүтэй

© charliesheen / Instagram

Чарли Шин 5 хүүхдийн эцэг ба түүний 3 охидыг Кассандра, Сэм, Лола гэдэг бол 2 хүүгийнх нь нэрийг Макс, Боб гэдэг ажээ.

 

Эдди Мерфи: 4 хүү, 6 охинтой

© bria_murphy / Instagram

Эдди Мерфийнх бол маш өнөр өтгөн гэр бүл юм. Мерфи 10 хүүхдийн аав бөгөөд хамгийн бага нь 2 настай ба хамгийн том нь 31 хүртэлх настай. Түүний хүүхдүүдийг Эрик, Кристиан, Бриа, Майлс, Шейн, Зола, Белла, Ангел, Иззи, Макс гэдэг. Дээрх зурган дээр Эдди Мерфи бүх хүүхдүүдтэйгээ хамт гарчээ.

 

Стивен Спилберг: 4 охин, 3 хүүтэй

© Craig Barrit / Getty Images

Стивен Спилберг бол 7 хүүхдийн эцэг бөгөөд тэд бүгд хэдийнээ том болцгоожээ. Алдарт кино найруулагч, продюсер маань Жессика, Саша, Микаела, Дестри гэх 4 охинтой бөгөөд Макс, Тео, Савер нэртэй 3 хүүтэй.

 

Мел Гибсон: 2 охин, 7 хүүтэй

© MEGA / Mega Agency / East News

Мел Гибсон Робин Дениз Муртай гэр бүл байхдаа Ханна гэдэг нэг охин, Эдвард, Кристиан, Уильям, Луис, Мило, Томас гэсэн 6 хүүтэй болсон. Мөн Люсиа нэртэй бас нэгэн охинтой ба түүний ээж нь Хөгжмийн зохиолч Оксана Григорьевагийн юм. Харин Мел Гибсоны хамгийн отгон хүүхдийг Ларс Жерард гэдэг бөгөөд түүний ээж нь зохиолч Розалинд Росс юм.

 

 

Пирс Броснан: 1 охин, 4 хүүтэй

© piercebrosnanofficial / Instagram

Пирс Броснан нь Дилан, Парис, Шон, Крис нэртэй 4 хүүгийн эцэг ба Шарлотт гэдэг ганц охин нь 2013 онд таалал төгсчээ.

 

Анжелина Жоли: 3 охин, 3 хүүтэй

© Monica Schipper / Getty Images

Анжелина Жоли бол Холливудын хамгийн алдартай ээжүүдийн нэг билээ. Жоли маань Маддокс, Пакс, Нокс гэдэг 3 хүү, мөн Захара, Шилох, Вивиен гэх 3 охидын ээж юм.

 

Крис Женнер: 5 охин, 1 хүүтэй

© Denise Truscello / WireImage

Крис Женнер бол Кардашьяны гэр бүлийн гишүүн мөн 6 олны танил хүүхдийн ээж юм. Түүний 5 охин бол Кортни, Ким, Хлое, Кайли, Кендалл нар бөгөөд ганц хүүг нь Роб гэдэг билээ.

 

Жүүд Лоу: 3 охин, 2 хүүтэй

© Gareth Cattermole / Getty Images

Жүүд Лоу бол 5 хүүхдийн эцэг. Тэрээр Аирис, София, Ада гэсэн 3 охинтой бөгөөд Раферти, Руди нэртэй хоёр хүүтэй.

 

Тори Спеллинг: 2 охин, 3 хүүтэй

© torispelling / Instagram

Тори Спеллинг бол Холливуд дахь олон хүүхэдтэй ээжүүдийн нэг билээ. Тэрээр Лиам, Финн, Бю Дин гэх 3 хүүтэй бол Стелла, Хатти гэдэг 2 охинтой. Мөн Тори нь нөхөр болох Дин МакДермоттын хүү Жек Монтгомеригийн хойд эх юм.

© torispelling / Instagram
6
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Tsendmaa Tseren

    Tsendmaa Tseren

    2020/07/06 at 08:05

    ohidyyd saihan shv dee

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *