Нурууны мэдрэлийн судал дарагдсаны улмаас мэдрэгдэх өвчнийг теннисний бөмбөгийн тусламжтайгаар арилгах боломжтой

3

Орчин үеийн хүмүүсийн амьдралын хэв маягаас шалтгаалж бие махбодийн аливаа хэсэгт ямар нэгэн өвчин мэдрэх явдал улам ихсэх болжээ. Эдгээр өвчнүүд дундаас нурууны өвчин хамгийн түгээмэл болно. Уг өвчнийг теннисний бөмбөгөөр үр дүнтэйгээр арилгаж болох ажээ. Теннисний бөмбөгийн уян хатан байдал нь нурууны булчингийн ачааллыг багасгаж тайвшруулахад тусалдаг байна.

Теннисний бөмбөг – маш энгийн, хямдхан, эвтэйхэн, олон талын хэрэглээтэй, өөртөө иллэг хийхэд тохиромжтой. Зангирсан булчин доороо байрлуулаад л өөртөө иллэг хийнэ.

Теннисний бөмбөг нь нуруу болон гуяны булчинг суллахад маш тохиромжтой: чангарсан булчин доороо теннисний бөмбөгөө байрлуулаад шалан дээр хэвтэх эсвэл хана болон нурууны завсар хийгээд өөртөө иллэг хийнэ. Энэ аргаар өөртөө анхлан иллэг хийх гэж байгаа хүмүүст эхлээд хэцүү санагдах болов уу, бөмбөгнөөс ирэх даралтыг бүрэн авч чадахгүй байх явдал илэрнэ.

Биеийн төрөл бүрийн хэсэгт мэдрэгдэх өвчнийг теннисний бөмбөгийн ачаар хэрхэн арилгах вэ?

1. Ачаалал авсан хүзүү

Компьютерын ард удаан суух эсвэл удаан хугацаагаар бичиг цаасны ажил хийсний дараа хүзүүний булчингийн ачааллыг багасгах шаардлага гардаг. Та шалан дээр хэвтээд шилэн хүзүүн доороо хоёр ширхэг теннисний бөмбөг байрлуулаарай. Толгойгоо дээш доош хөдөлгөнө. Минутын дараа хөдөлгөөний чиглэлийг хажуу тийш болгоно.

 

2. Мөрөөр өвдсөн үед

Нэг хөдөлгөөнийг олон давтамжтайгаар хийх хөдөлмөр эрхэлсэн бол, жишээ нь цас арилгах эсвэл хүнд зүйл өргөсний дараа таны мөр ихээр өвддөг. Энэ тохиолдолд далан доороо теннисний бөмбөг тавиад мөрөөрөө сайтар хөдөлж өгөөрэй.

 

3. Цээж орчмын булчин чангарсан үед

Цээж орчмын булчин чангарахад амьсгал авахад хэцүү байдаг бөгөөд энэ нь мэдрэлийн системд сөргөөр нөлөөлж эхэлнэ. Энэ таагүй мэдрэмжийг арилгахын тулд эгэм орчимд бөмбөгөө байрлуулаад хананд шахна. Бөмбөгийг дээш доош, хажуу тийш чиглэлдээ хөдөлгөж булчинг суллана.

 

4. Нурууны өвчин

Нуруун доороо хоёр теннисний бөмбөг байрлуулаад дээш харан газар хэвтэнэ. Нурууны чангарсан булчинг суллахын тулд бөмбөгөөр иллэг хийж ийш тийш сайтар хөдлөөрэй. Амьсгалаа гүнзгий авч гаргана, иллэгийг 5 минут орчим хийнэ.

 

5. Гарны өвчин

Гар болон гарын алгаар өвчин мэдрэгдээд байвал нэг гараа теннисний бөмбөг дээр байрлуулаад дээрээс нь гараараа даралт өгч иллэг хийнэ. Хоёр гар дээрээ бүх биеийн даралтыг ч өгч болно. Гурван минутын турш иллэг хийгээд гараа солино.

12
ГайхмаарГайхмаар
6
ГоёГоё
4
ХарамсалтайХарамсалтай
4
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Doogii Dolgor

    Doogii Dolgor

    2018/11/30 at 09:01

    Naranbaatar Tumendelger

  2. Өөнөө Гоша

  3. Enka Enka

    Enka Enka

    2018/11/30 at 18:01

    Elsa Jagaa

  4. Bolormaa Unurbat

    Bolormaa Unurbat

    2018/12/01 at 12:07

    Sunjidmaa Jambal

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *