“Bohemian Rhapsody” киноны үйл явдал бодит түүхтэй хэр нийцэж, бас зөрж байгаа вэ?

1

“Bohemian Rhapsody” кино дэлгэцийн бүтээл болж гарахын тулд багагүй хугацааг зарцуулсан. Бараг 10 жилийг киноны дүр болон төслийг эхлүүлэхэд зориулсан гэж хэлэхэд буруудахгүй. Анх Фредди Меркурид жүжигчин Сача Бэрон Коуэн тоглох гэж байсан боловч удалгүй тэрээр кинонд тоглохоосоо татгалзсан юм. Харин түүний оронд жүжигчин Рэми Малек гол дүрд тоглохоор болжээ.

Өнөөдөр бид танд энэхүү киноны үйл явдал бодит амьдралтай хэр зэрэг нийцэж, бас зөрж байгаа талаарх сонирхолтой мэдээг хүргэж байна. Мэдээж бонус хэсгийг заавал уншаарай!

1. Фредди, Смайл хамтлагийн гишүүдийг “Queen”-д нэгдэхээсээ өмнө мэддэг байсан

Кинонд Фредди, гоцлол дуучин Тим Стаффелл хамтлагаас гарсны дараахан Смайл хамтлагийн гишүүдтэй уулздаг. Меркури энэ үед хамтлагт гоцлол дуучнаар орох хүсэлтэй байгаагаа уламжилдаг.

Гэсэн хэдий ч бодит амьдрал дээр Фреддиг “Queen” хамтлагийн гишүүдэд Тим Стаффелл танилцуулдаг ба тэд коллежид байхдаа сайн найзууд байсан. Меркури гоцлол дуучин болохыг хүсдэг байсан ба энэ үед Стаффелл гоцлол дуучин байхаа болихоор шийдсэн байдаг.

 

2. Фредди Меркуригийн нүд цэнхэр биш бор байсан

[before-after viewer_position=”center” move_on_hover=”true”]

[/before-after]

Шүүмжлэгчдэд энэ кино таатай санагдахгүй байж мэднэ, гэвч нэг зүйл огт өөр – үнэхээр зөв хүнийг түүний дүрд тоглуулсан. Гвилим Лий, түүний хүүтэй адилхан царайтай Брайан Мэйгийн дүрд тоглосон. Бен Хардид, Рожер Тэйлор болон Жозеф Маццелло нарынх шиг сайхан инээмсэглэл байдаг боловч, Жон Дийкон илүү сайн дүрдээ орсон.

Рэми Малек том, үнэхээр сайхан цэнхэр нүдтэй бол Фредди бараан бор өнгийн нүдтэй байсан. Энэ нь Малект дүрдээ ороход хүндрэл үүсгээгүй ч гэлээ зарим кино сонирхогчид түүнийг Меркуритэй адилхан харагдахын тулд хиймэл хамар, хуурамч шүд хэрэглэсэн гэдгийг анзаарах боломжтой, гэвч нүдний асуудлыг шийдвэрлэхээ кино багийнхан мартжээ.

 

3. Мэри Остинтэй уулзсан нь

[before-after viewer_position=”center” move_on_hover=”true”]

[/before-after]

“Queen” хамтлагийн алдартай дуунуудын нэг болох “Life of My Life” дууны эзэн болох бүсгүйн хувьд эхлээд ямар ч маргаангүй Брайан Мэйгийн найз охин байсан. Брайан болон Меркури хоёр Мэри Остинтэй цуг дэлгүүрт байсан тухай яриа байдаг. Энэ үед Меркури нөхөрсөг байдлаар бас найзын хувиар Мэйгээс хэрэв Мэри бид хоёрын дунд ямар нэгэн зүйл байгаа бол гэх утгатай зүйл асуухад Брайан ширүүн байдалтай хариулж, Мэриг шууд болзоонд урьжээ.

Харин кинонд энэ түүхийг илүү романтикаар харуулдаг. Мэри болон Фредди нар анх удаа бие биетэйгээ тайзны ард уулздаг ба тэд анхны харцаар нэгэндээ сэтгэл алдардаг. Хэдийгээр энэ нь 100% үнэн биш боловч, бодит байдлыг илүү ид шидийн мэт дүрслэн харуулсан ч байж мэдэх юм.

 

4. Фредди болон түүний нууц амраг Пол Прентер нар салаагүй, учир нь Пол “Live Aid” тоглолтын талаарх мэдээллийг нууцалж байсан

Кинонд Пол Прентер, Меркуригийн нууц амраг болон менежер Фреддиг найзуудынхаа дуудлага ба компаниас ирэх мессежинд хариулахгүй байхыг хүсдэг ба энэ нь Фреддиг бусдаас тусгаарлахад хүргэж байгаагаар гардаг. “Live Aid” концертын урилга ирэх үед тэр үүнийг Меркуригээс нуудаг ба Фредди энэ талаар мэдмэгцээ түүнийг орхиж явдаг.

Кинонд аль болох Прентерийг муу хүн болгож харагдуулахыг зорьжээ. Бодит амьдрал дээр урвагч, залилагч байсан ба хоёр тийш болсныхоо дараа Фреддигийн хувийн амьдралтай холбоотой зураг болох бүхий л мэдээллийг зарж байжээ. Тэдний салцгаасан гол шалтгаан бол Пол Прентер Фреддиг эзгүйд гэрт нь үдэшлэг зохиож, гэрийг нь эмх замбараагүй болгосон явдал байв.

 

5. Фредди “Queen” хамтлагийг тараасан хүн нь биш

Кинонд гардаг хамгийн сэтгэл эмзэглэм хэсэг бол Меркури хамтлагийг орхиж буй агшин ба бодит амьдрал дээр харамсалтай нь ийм зүйл болдоггүй. “Queen” хэзээ ч албан ёсоор тарж байгаагүй. Тэд аялан тоглолтоо түр зогсоосон ч, хамтдаа студид ажилласаар байсан. Мөн Фреддигийн хувьд хамтлагийн гишүүдээсээ хамгийн түрүүнд хувийн цомгоо гаргасан хүн нь биш аж.

1981 онд “Queen” хамтлагийн бөмбөрчин Рожер Тэйлор “Fun in Space” гэх нэртэй өөрийн анхны бие даасан цомгоо гаргажээ. Үүний дараа Брайн Мэй “Star Fleet Project” цомгоо 1983 онд гаргасан байна. Дараа жил нь Тэйлор хоёр дахь цомог болох “Strange Frontier” цомгоо гаргаж байв. Харин 1985 онд Фредди өөрийн анхны бие даасан цомог болох “Bad Guy”-аа гаргасан юм.

 

6. Өвчин туссанаа ил болгосон нь

Кинонд Меркури ДОХ туссан гэдгээ “Live Aid” тоглолт болохоос 3 долоо хоногийн өмнөх бэлтгэл дээр хэлдэг. Энэ үед түүнд цустай ханиалгахаас болж, дуулахад хүндрэл үүсэж байгаа нь гардаг. Харин бодит амьдрал дээр Меркури “Live Aid” тоглолт болоод нэг жил өнгөрсний дараа өвчтэй гэдгээ олж мэддэг байна.

“Live Aid” тоглолт болохоос нэг сарын өмнө “Queen” хамтлагийнхан бүрэн бүрэлдэхүүнээрээ эргэн нэгдсэн гэж ярьдаг ба энэ тоглолт тэдний хувьд урлагийн ноён оргилд хэдийнээ хүрсэн гэдгийг нь баталсан арга хэмжээ болсон юм.

 

Бонус

Энэ төрлийн кино хийхэд тийм ч хөрөнгө мөнгө зарцуулахгүй байх, гэвч олон тооны хүмүүс хэрэг болох нь гарцаагүй. Түүний намтрын талаар сайтар судлахын тулд, хамаатан садан, найзууд эсвэл хамтлагийн гишүүдтэй холбоотой хүмүүстэй уулзах хэрэгтэй болно. Бид танд “Bohemian Rhapsody” кино бүтэх үеийн зарим нэг баримт бүхий мэдээллүүдээс дуулгая.

1. Хэдийгээр түүний дүр кинонд хэдхэн секунд гардаг хэдий ч Тим Стаффелл киног үнэхээр их таашаасан ба тэрээр кинонд зориулан “Doing Alright”дуугаа дахин шинээр бичүүлжээ.

2. Түүний үхлээс хэдэн жилийн өмнө, Фредди Остинээс сүүлийн удаа асуусан: намайг чандарлаж, миний үнсийг нууцлаг газар хаяарай гэжээ. Тэр ч түүний хэлснээр хийсэн. Олон жил өнгөрсөн боловч хэн ч Мэри Остины Фреддигийн чандрыг хаясан газрыг мэддэггүй аж. Харин кинонд түүний дүрийг бүтээсэн жүжигчин энэ үйлдлийг хийхээс татгалзсан ч кино зохиолын дагуу жүжиглэхээс өөр аргагүйд хүрсэн байна.

3. Кинонд гардаг сүүлийн хэсэг – Уэмбли цэнгэлдэх хүрээлэн дэх тоглолт – зураг авалтын хамгийн эхний өдөр байсан. Жүжигчин Малек тухайн үеийн тоглолт дээр Фреддигийн сүүлийн 20 минутын турш хийсэн хөдөлгөөнийг дуурайн хийж, зураг авахуулжээ.

Та энэ киног үзэж амжсан уу? Та кино болон бодит амьдрал хоёр зөрсөн юм шиг санагдсан хэсгийг олж анзаарсан уу?

12
ГоёГоё
4
Ха ХаХа Ха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *