Үс уналтыг зогсоох гэрийн нөхцөлд бэлдсэн зөгийн балтай сонгины шүүс

2

Сонгины шүүс бол гэрийн нөхцөлд бэлдэж болох үс унах, үсний ширхэг нарийсалтын эсрэг үйлчилгээтэй хамгийн сайн хэрэгсэл юм. Хүхэр агуулдаг нь цусны эргэлтийг сайжруулж, үсний бүтцийн тэжээллэг чанарыг нэмэгдүүлэн үс ургах нөхцөлийг сайжруулна.

Хүхэр нь үсний бүтэц дэх хамгийн гол бодисын нэг юм. Энэ нь коллаген болон кератин эрүүл байх нөхцөлийг бүрдүүлнэ. Олон янзын амин хүчил, уураг бүхий бодис нь хүхэр агуулах ба кератины уураг нь их хэмжээний хүхэр агуулах амин хүчлээр баялаг билээ.

Мөн судалгаагаар сонгино нь үс уналтыг зогсоох бас нэг үр дүнтэй хэрэгсэл гэдгийг тогтоожээ. Сонгины тусламжтайгаар үс хагтах, толгойн элдэв халдварт өвчнөөс сэргийлэх, цагаасаа эрт бууралтах зэрэгтэй тэмцэж болдог байна.

Доорх орц нь зөгийн балтай бөгөөд таны үсийг гөлгөр, гялалзсан болоход тань тусална. Зөгийн бал нь антиоксидантаар баялаг, чийг ихээр татдаг билээ.

Танд хэрэг болох зүйлүүд:

  • 1 сонгино
  • Зөгийн бал
  • Хутга
  • Блендер
  • Шүүр (филтер)
  • Аяга
  • Халбага
  • Хэмжээстэй халбага
  • Эфирийн тос (та өөрөө тосоо сонгоно)

Хийх арга:

  1. Сонгиноо арилгаад хэрчиж жижиглэнэ.
  2. Үүнийгээ торон шүүрэнд хийж халбаганы тусламжтайгаар дарж шүүсийг нь авна.
  3. Дээрээс нь 1-2 цайны халбага зөгийн бал хийж холино.
  4. Хэрэгтэй гэж үзвэл эфирийн тосноосоо хэдэн дуслыг нэмж болно.
  5. Толгойн арьс болон үсэнд түрхэнэ.
9
ГоёГоё
6
ГайхмаарГайхмаар
5
ХөөрхөнХөөрхөн
4
БахархмаарБахархмаар
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *