Дэлхийн хамгийн гайхалтай усан доорх зочид буудлууд

1

Дэлхийн улс орнуудад аялж зугаалж яваа хэн бүхний амарч тухлах, алжаал тайлах газар бол яахын аргагүй зочид буудал билээ. Ганц нэг шөнийг өнгөрүүлэх хэмжээний энгийнээс энгийн өрөөнөөс эхлээд дээд зэргийн тансаг, тав тухтай зочид буудлууд ирсэн зочдыг үүд хаалгаа дуртайяа нээн угтдаг. Улс орнуудад байх тансаг зочид буудлуудын дундаас онцгой содон орчин бүхий тансаг зочид буудлууд бол усан доор байрлах зочид буудлууд аж. Тэдгээрийн дотроос дараах 6 зочид буудлууд нь хамгийн гайхамшигтай, хамгийн онцгойд тооцогдож байгаа юм.

6. Conrad Maldives Rangali Islands /Малдив/

Энэхүү тансаг зочид буудал Рангалифинолу арлын халуун бүсийн цэцэрлэг дунд оршдог. Conrad Maldives Rangali Islands-д очихын тулд далайн нисэх онгоц ашиглаж очихын хамт далайн муур болон аварга загаснуудын дунд нойрсох юм байна.Дэлхийн хамгийн гайхалтай усан доорх зочид буудлууд 1

5. Истанбулын усан доорх зочид буудал /Турк/

Истанбулын бизнесмэнүүд 2010 онд өөрсдийн гэсэн усан доорх зочид буудлыг Underwater Hotel Istanbul нэртэйгээр байгуулж, үүд хаалгаа нээж байгаа тухайгаа мэдэгдсэн. Тус зочид буудлын 7 давхар нь усан доор байхаар төлөвлөгдсөн байна.Дэлхийн хамгийн гайхалтай усан доорх зочид буудлууд 2

4. Poseidon Undersea Resorts /Фижи/

Усан доорх 5 одтой ресорт сүлжээний энэхүү зочид буудал нь US Submarines, Inc.-ийн ерөнхийлөгч L. Bruce Jones-ын хөгжүүлж санаачилсан төсөл юм. 2008 оны 9-р сард үүд хаалгаа нээжээ.Дэлхийн хамгийн гайхалтай усан доорх зочид буудлууд 3

3. Hydropolis Underwater Hotel /Дубай/

Энэ бол дэлхийн анхны усан доорх олон өрөөт зочид буудал юм. Joachim Hauser, Professor Roland Dieterie нарын загварыг нь гаргасан энэ зочид буудал 3 хэсэгтэй. Эдгээр нь усан доорх зочид буудал, газар дээрх хэсэг, холбогч галт тэрэг гэсэн хэсгүүд аж. Дуу чимээгүй галт тэрэг нь сайжруулсан бетон болон ган төмрөөр хийсэн хос замтай, нэвт харагддаг, 515 метр урт хонгилд байрлах юм байна.Дэлхийн хамгийн гайхалтай усан доорх зочид буудлууд 4

2. Utter Inn /Вестерос, Швед/

Mikael Genberg-ийн энэхүү төсөл нь олон нийтэд усан доор байрлах боломжийг олгодог. Энэхүү байршлын хэрэгсэл рүү усны гадаргуу дээр байрлах жижигхэн байшингаар дамжин ордог. Маларен нуурын усанд байрлах энэ байшингийн ил харагдах хэсэг нь жижигхэн гал тогоо болон гадаах сэрүүн тавцангаар хүрээлэгдсэн жижигхэн хооллох хэсэг аж.Дэлхийн хамгийн гайхалтай усан доорх зочид буудлууд 5

1. Jules’ Undersea Lodge /Флорида/

АНУ дахь цорын ганц усан доорх зочид буудал болох энэ зочид буудал руу орохын тулд зочид амьсгалах аппараттай шумбах хэрэгтэй болдог. Энэхүү зочид буудал 1986 онд байгуулагджээ. Зочид буудлын нэрний хувьд “Усан доогуур 20,000 бээр аялсан нь” зохиолын зохиогч, нэрт зохиолч Жюль Верний нэрээр нэрлэгдсэн байна. Энэхүү зочид буудал нь мөн амьсгалах аппараттай шумбах сургууль хэлбэрээр ашиглагддаг ажээ.Дэлхийн хамгийн гайхалтай усан доорх зочид буудлууд 6

Нэмэлт: Water Discus Hotel /Дубай/

Дэлхийн хамгийн ер бусын архитектортой байгууламжуудын өлгий Дубай хотод 2012 онд үүд хаалгаа нээсэн Water Discus зочид буудал нь усны мандал доор 21 тансаг зэрэглэлийн өрөөтэй. Түүнчлэн амьсгалах аппараттай шумбах дасгалын усан сан бүхий гайхмаар тансаг үүдний өрөөтэй юм байна.Дэлхийн хамгийн гайхалтай усан доорх зочид буудлууд 7

3
ГоёГоё
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

10 Сэтгэгдэл

  1. http://www.flower.mn/index.php
    Бид таны хүссэн төрөл, загварын цэцгийг гоёмсог баглаа боодол мөн таны сэтгэлийн үгтэй мэндчилгээг түргэн шуурхай найдвартай хүргэж үйлчилнэ. Утас: 89706000 88706000

  2. http://www.flower.mn/index.php
    Бид таны хүссэн төрөл, загварын цэцгийг гоёмсог баглаа боодол мөн таны сэтгэлийн үгтэй мэндчилгээг түргэн шуурхай найдвартай хүргэж үйлчилнэ. Утас: 89706000 88706000

  3. http://www.flower.mn/index.php
    Бид таны хүссэн төрөл, загварын цэцгийг гоёмсог баглаа боодол мөн таны сэтгэлийн үгтэй мэндчилгээг түргэн шуурхай найдвартай хүргэж үйлчилнэ. Утас: 89706000 88706000

  4. http://www.flower.mn/index.php
    Бид таны хүссэн төрөл, загварын цэцгийг гоёмсог баглаа боодол мөн таны сэтгэлийн үгтэй мэндчилгээг түргэн шуурхай найдвартай хүргэж үйлчилнэ. Утас: 89706000 88706000

  5. http://www.flower.mn/index.php
    Бид таны хүссэн төрөл, загварын цэцгийг гоёмсог баглаа боодол мөн таны сэтгэлийн үгтэй мэндчилгээг түргэн шуурхай найдвартай хүргэж үйлчилнэ. Утас: 89706000 88706000

  6. http://www.flower.mn/index.php
    Бид таны хүссэн төрөл, загварын цэцгийг гоёмсог баглаа боодол мөн таны сэтгэлийн үгтэй мэндчилгээг түргэн шуурхай найдвартай хүргэж үйлчилнэ. Утас: 89706000 88706000

  7. http://www.flower.mn/index.php
    Бид таны хүссэн төрөл, загварын цэцгийг гоёмсог баглаа боодол мөн таны сэтгэлийн үгтэй мэндчилгээг түргэн шуурхай найдвартай хүргэж үйлчилнэ. Утас: 89706000 88706000

  8. Chimeg Chimgee

    Chimeg Chimgee

    2014/11/08 at 21:46

    Tansag ymaa

  9. Chimeg Chimgee

    Chimeg Chimgee

    2014/11/08 at 21:46

    Tansag ymaa

  10. Chimeg Chimgee

    Chimeg Chimgee

    2014/11/08 at 21:46

    Tansag ymaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *