Хүүхдийн тань амьдралд ямар нэгэн муу зүйл тохиолдож байгааг илтгэх 10 шинж тэмдэг. Гэтэл эцэг эхчүүд нь үүнийг огт анзаардаггүй

0

Хүүхэд тань муу дүн авах эсвэл хичээлээ таслаад байвал та түүнд ямар нэгэн асуудал байна гэдгийг шууд л ойлгоно. Магадгүй түүнийг дээд ангийнхан нь дээрэлхэж гадуурхаж байж болно, эсвэл гэрийнхэн нь төдийлөн анхаарал тавихгүй байгаатай ч холбоотой байхыг үгүйсгэхгүй. Өсвөр насны хүндрэл байгаа ч шууд утгаараа илэрхийлэгдэхгүй зан төлөвийн шинж тэмдгүүд байх ажээ. Үүнийг эцэг эхчүүд тэр болгон анзаарахгүй өнгөрөх нь их.

Орчин үеийн эцэг эхчүүд ямар их зав чөлөөгүй байгааг бид сайн мэдэх бөгөөд хүүхдийн зан төлөвийн ямар байдлыг огт анзаарахгүй өнгөрч болохыг ч гадарлаж байна. Эдгээр шинж тэмдэг зэрвэс харахад огт мэдрэгдэхгүй, харин жоохон анхаарал хандуулж харвал их зүйлийг өгүүлнэ. Эдгээр шинж тэмдэг нь үнэндээ ямар нэгэн байж боломгүй хүмүүжлийн доголдлыг илэрхийлэхгүй нь мэдээж, гэхдээ л анхаарал хандуулбал зохино. Ямар ч тохиолдолд хүүхдэдээ анхаарал халамж тавьж байх нь эцэг эхийн үүрэг мөн билээ.

1. Хааш яаш хувцаслах, цаг агаартаа тохироогүй хувцас өмсөх

© depositphotos, © depositphotos

Ямар нэгэн дарамтанд байгаа хүүхэд өөртөө анхаарал тавих нь багасдаг. Дарангуйлал – бие махбодын эсвэл сэтгэл зүйн байж болно. Угааж цэвэрлэх нь эрс багасна, хиртэй хувцас өмсөнө, хувцас нь ч цаг агаартаа тохироогүй байх нь элбэг. Өсвөр насны охин хүүхэд өвлийн хүйтэнд нимгэн трико, богино банзал өмссөнийг дарамтанд өртөж гэж бас шууд ойлгож болохгүй ээ. Харин халуун зунаар урт ханцуйтай зузаан цамц өмсөөд явж байвал анхаарал хандуулах ёстой гэж ойлгох хэрэгтэй.

 

2. Байнга юм идэхийг хүсэх

© unknown author / pxhere, © YosoyArley / pixabay

Стресстэйгээ тэмцэх төрөлхийн арга – зогсоо зайгүй идэх хүсэл. Ямар нэгэн асуудалтай хүүхэд байнга өлсөж явахаас гадна ядрангуй харагдана, цаанаа л нэг үлбэгэр явдаг. Магадгүй хичээл ихтэй болохоор ядарч байж болох юм (жишээ нь, төгсөлтийн шалгалтын өмнөхөн), гэхдээ л ямар нэгэн хэмжээгээр заавал анхаарал хандуулах шинж тэмдэг юм. Ялангуяа хүүхэд хичээлээс ирэхдээ их өлсгөлөн ирж байвал тайван ярилцахыг хичээ. Өлсгөлөн ирж байгаа нь магадгүй тэр ямар нэгэн шалтгаанаар сургуулийнхаа хоолны газарт орж чадахгүй байна эсвэл хоолны мөнгө, хоолоо булаалгаж байгаатай холбоотой байж ч болох юм.

 

3. Хичээлээ таслах эсвэл бүр эсрэгээрээ хичээлдээ хэтэрхий идэвхтэй явах

© depositphotos

Хичээл таслахдаа маш болгоомжтой бөгөөд сонголттойгоор таслана, үүнийг эцэг эх ер нь л анзаарахгүй дээ. Жишээ нь, хүүхэд хичээлдээ онц сайн сурдаг бол долоо хоногтоо ганц, хоёр таслахад багш ч тэр, эцэг, эх ч тэр анзаарахгүй өнгөөрдөг байна.

Бас бүр эсрэг нөхцөл байдал ч бий: хүүхэд өвчтэй байсан ч хамаагүй хичээлдээ явдаг. Харамсалтай нь, энэ тохиолдолд гэрт асуудал байгааг илтгэнэ. Хүүхэд өөрийгөө аюулгүй байгааг мэдрэхгүй байна, өсвөр насны хүүхдийг гэрт нь хэн нэгэн гомдоож, гадуурхаж байж болох юм.

 

4. Том хүний үүргийг хүлээх гэж оролдох

Хүүхэд томчуудад л байх зан чанарыг өөртөө агуулж, огт хүүхдийн биш хариуцлагыг өөртөө үүрч асуудал шийдвэрлэхийг оролдоно. Гэр бүлийн гишүүдэд маш их анхаарал халамж тавих – бага насны дүү нар болон ахмадуудад. Нөхцөл байдлыг хараа хяналтандаа байлгахыг хичээнэ.

 

5. Бусад хүүхдүүдийг гомдоох

© leoleobobeo / pixabay, © depositphotos

Хэн нэгэнд гомдож яваа өсвөр насны хүүхэд тоглоом эсвэл яриа хөөрөөний үеэр бусдыг шоглож, дээрэлхэх (түлхэх, шоглох, уурыг нь хүргэх, тоглоомыг нь авах, булаах, эвдэх зэрэг) явдал илэрч болно. Энэ байдлаараа тэр аливааг өөрийн хараа хяналтандаа байлгаж чадаж байна гэдгийг илэрхийлэхийг хичээж буй хэрэг.

Ийм зан төлөвийг хөндлөнгөөс харахад хүүхдийн шалихгүй зан гэж харагдаж болох юм. Гэхдээ өдөр болгон ийм зүйл илрээд байвал зайлшгүй анхааралдаа авах ёстой юм шүү.

 

6. Хэтэрхий үлгэр жишээч байх

Өөгүй цэмцгэр хувцаслах, ганц ч үрчлээгүйгээр цамцаа индүүдэх, дэвтрээ ганц ч алдаагүй хөтлөх зэрэг хэтэрхий үлгэр жишээ сурагчийн дүр төрхтэй байвал айдастай яваатай нь холбоотой байж болох юм. Магадгүй эцэг эх нь түүнд хэтэрхий их өндөр шаардлага тавьдаг бөгөөд хүүхэд өөрийн хүслийг үл харгалзан зөвхөн бусдад таалагдахын тулд ингэдэг байхыг үгүйсгэхгүй.

 

7. Байнга анхаарал халамж шаардах

© depositphotos, © depositphotos

Хүүхдийн эрх аашийг олоход амаргүй, хүүхдүүдийн хувьд энэ зан төлөв ямраар ч илэрч болно. Зарим нэг нь дуугаа хурааж анхаарал татна, нөгөө нэг нь эцэг, эхдээ наалдаж анхаарал тавихыг шаардана. Иймэрхүү ааш хүүхдүүдэд байх нь зүйн хэрэг. Гэхдээ өдөр тутам энэ хүсэл нь гэнэт, ямар нэгэн шалтгаангүйгээр хоосон илрээд байвал зан төлөвийн асуудал байгааг илтгэж байж болох юм.

 

8. Сургууль руугаа явах замаа өөрчлөх

© depositphotos

Хүүхэд тодорхой шалтгаангүйгээр сургууль руугаа явдаг уламжлалт замыг (автобусаар явдаг байсныг явган явдаг ч юм уу) өөрчилбөл хэн нэгэн түүнийг замд нь дээрэлхдэг байж болох юм. Эсвэл тэр зүгээр судалгаа хийх сониуч зангаасаа болоод замаа өөрчилсөн ч байж болно шүү.

 

9. Гадаад төрхөө өөрчлөх

Пирсинг хийлгэх, готик эсвэл хиппи хэв маягаар хувцаслах, эсвэл бүр ямар ч стандарт бусаар хувцаслах нь өсвөр насныхны онцлог. Гэхдээ нөгөө талаасаа сургууль дээр нь түүнийг дарамталдаг байж ч болох юм. Ялангуяа хувцаслалт нь огцом өөрчлөгдөөд байвал заавал анхаарал хандуулаарай. Жишээ нь, өчигдөр охин эсвэл хүү тань хурц тод өнгийн хувцсанд дуртай байснаа өнөөдөр гэнэт л  хар саарал өнгийн хувцас өмсөөд эхэлбэл түүнтэй дотно ярилцахыг хичээгээрэй.

 

10. Гэдэс эсвэл толгой өвдөж байна гэж байнга гомдоллох

© depositphotos, © depositphotos

Сургууль дээрээ дээрэлхүүлж байгаа хүүхэд стрессийг янз бүрээр л хүлээн авдаг. Стресст өртөх түгээмэл шинж тэмдэг нь гэдэс, толгой нь өвдөх явдал болно. Зарим нэг нь хичээлдээ явахгүйн тулд зүгээр өвчтэй болж дүр исгэдэг, ингэснээр сургууль дээр түүнийг гомдоож байгаа хүүхдээс хол байж чадна.

Энэ үед эцэг, эхийн цорын ганц үүрэг – гэр эсвэл сургууль дээр ямар нэгэн асуудал байгаа эсэхийг цаг алдалгүй тогтооход оршино. Хүүхэдтэйгээ илэн далангүй тайван ярилцахыг хичээх хэрэгтэй. Илэн далангүй ярилцах – үүсээд байгаа асуудлыг даван туулах анхны алхам зөв хийгдэж байгаа хэрэг юм. Дараагийн алхам нь, хүүхдэд тохиолдсон нөхцөл байдлаас хамаарч шаардлагатай арга хэмжээг авч эхэлнэ.

Таныг сургуульд явдаг байхад нэгнээ дээрэлхэх, шоглох явдал гардаг байсан уу? Тэдний зан төлөвт хэрхэн нөлөөлж байсан бэ?

37
ГайхмаарГайхмаар
9
ХарамсалтайХарамсалтай
6
ТэнэглэлТэнэглэл
5
ГоёГоё
5
ХөөрхөнХөөрхөн
3
Ха ХаХа Ха
2
БурууБуруу
2
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Дүүрэн

    2020/11/11 at 19:01

    Намайг хүүхэд байхад эрэгтэй хүүхдүүд дунд ангид орохоороо хичээл хийхээ болиод эвдэрч эхэлдэг байсан.охидууд зүгээр л байдаг байсан. Шалтгаан нь бүү мэд

  2. Дүүрэн

    2020/11/11 at 19:02

    Намайг хүүхэд байхад эрэгтэй хүүхдүүд дунд ангид орохоороо хичээл хийхээ болиод эвдэрч эхэлдэг байсан.охидууд зүгээр л байдаг байсан. Шалтгаан нь бүү мэд

  3. Намуундарь Б.

    Намуундарь Б.

    2020/11/12 at 11:57

    Muugy Bnda

  4. Urantogos Nergui

    Urantogos Nergui

    2020/11/12 at 14:05

    Энэ хүүхдийн цүнх арай бишэээ. Маш хүнд юмааааа. Өргөөд дийлдэггүй. Гайхаад дахиад арай гэж өргөлөө. Энэ их хүнд юм чирүүлж стрэстүүлж нуруу нь
    гэмтмээр хүнд байх юм. ӨРӨВДМӨӨР юмаа. СУРГУУЛЬД ЯВУУЛМААРГҮЙ Санагдсан. ЗҮГЭЭРЭЭ ЭГЧЭЭ ЭНЭ ХАРИН Ч ГАЙГҮЙ ГЭНЭ. сургууль дээрээ үлдээж болдоггүй юм ууууу.

  5. Urangoo Bachka

    Urangoo Bachka

    2020/11/13 at 21:14

    Badamtsetseg Batsukh

  6. Namuun Sumiya

    Namuun Sumiya

    2020/11/14 at 11:10

    Аззаяа Давааням EBS iinhan chin bugd asuudal tai yum bishuu😂😂💐

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *