Яагаад бид өхөөрдөм гэж бодсон зүйлээ базах, чимхэх эсвэл хазах хүсэл төрдөг вэ? Цаанаасаа л ингэмээр санагдаад байдаг нь ийм учиртай ажээ…

0

Бид дөнгөж хорвоод мэндэлсэн өхөөрдөм бяцхан хүүхдийн булцгар хацрыг хараад чимхээд авмаар санагддаг. Өхөөрдөм зүйл харах болгонд ямар нэгэн байдлаар бид заавал энэ үйлдлийг хийхэд хүрдэг. Мөн бид зөвхөн хүн ч гэлтгүй бяцхан гөлөгний хацрыг ч гэсэн барих дуртай. Санаа зоволтгүй дээ, үүнийг “өхөөрдөм түрэмгийлэл” гэж нэрлэдэг. Энэ нь хэвийн үзэгдэл болохыг судалгаагаар тогтоосон.

Та бүхэнд бид чухам яагаад өхөөрдөм зүйлс харахаараа дээрх үйлдлүүдийг гаргадаг шалтгаануудын талаарх сонирхолтой мэдээллийг хүргэж байна.

“Өхөөрдөм түрэмгийлэл” гэдэг нь ямар утгатай вэ?

Өхөөрдөм зүйлс бидний эргэн тойронд олон бий. Заримдаа тэдгээр зүйлс биднийг түрэмгий болгодог – гэхдээ сайхан, хор хөнөөлгүй байдлаар. Бидний ихэнхид нь “Базаад хазаад авмаар” эсвэл “Булцгар хацрыг нь чимхмээр” гэсэн бодол орж ирдэг. Үүнд санаа зовох хэрэггүй, энэ энгийн үзэгдэл болохыг сэтгэл судлаач Katherine Stavropoulos хэлж байна.

Түүний “өхөөрдөм түрэмгийлэл”-ийн талаарх судалгаа “Frontiers in Behavioral Neuroscience”-т нийтлэгдсэн бөгөөд насанд хүрэгчдийн бараг тал хувийг уг судалгаандаа хамруулжээ. Үр дүнд нь “өхөөрдөм түрэмгийлэл” бусдад ямар нэгэн байдлаар хор учруулж, бусдыг гэмтээдэггүй болохыг олж тогтоосон байна. “Хүмүүс дээрх үйлдлүүдийг гаргамаар санагдах үедээ бусдыг гэмтээх юмсан гэж огт боддоггүй.” гэж тэр хэлжээ. Мөн тэрээр үргэлжлүүлэн хүмүүст “өхөөрдөм түрэмгийлэл” янз бүрээр илэрч болох бөгөөд үүнд санаа зовохгүй байж болно гэдгийг судалгааны явцад ойлгосон гэнэ.

© The Princess Bride / 20th Century Fox

 

Хүмүүс тодорхой онцлогтой нярай хүүхдүүдийг илүү өхөөрдөм гэж үздэг

Сэтгэл судлаач Katherine Stavropoulos ч гэсэн өөрөө өхөөрдөм түрэмгийлэгч. Тэр судалгааны багийнханыхаа хамтаар насанд хүрсэн 54 залуугийн тархин дахь цахилгаан идэвхжлийн хэлбэлзлийг бичиж авчээ. Ингэхдээ тэдэнд амьтад болон хүмүүсийн зургийг үзүүлж, уг хэлбэлзэл хэрхэн явагдаж буйг анзаарсан байна. Судалгааны явцад үзүүлсэн зургуудын зарим нь энгийн байсан бол, зарим нь том хацартай, том нүдтэй, жижиг хамартай өхөөрдөм хүүхдүүд болон амьтдын зураг байжээ.

Судалгаагаар өхөөрдөм гэж хэлж болох зургууд хүмүүсийн тархинд илүү идэвхжлийн хэлбэлзлийг бий болгож, энэ нь цаашлаад сэтгэл хөдлөлтэй холбогдож байгааг олж тогтоожээ. Мөн тухайн хүн илүү их түрэмгийллийг мэдэрнэ, төдий чинээ тархин дахь идэвхжлийн хэлбэлзэл нь өндөр байсан байна. Тэгэхээр хүмүүсийн гөлөгний хацрыг барих болон хүүхдийн булцгар хацрыг чимхмээр санагдаж байгаа нь тархин дахь идэвхжлийн хэлбэлзэл өндөр болж байгаагийн илрэл гэж ойлгож болно. Ингэж “өхөөрдөм түрэмгийлэл” бий болдог.

© shutterstock.com

 

Хүн эсвэл амьтны үр төл биднийг тэдний хацрыг барих болон чимхэхэд хүргэдэг

Сэтгэл судлаач Stavropoulos-ийн судалгаан дээр үндэслэн Oriana Aragon гэх эрхэм өөр нэгэн судалгааг явуулжээ. Тэрээр хүмүүст нярай хүүхдүүдийн өхөөрдөм зургуудыг үзүүлэхэд тэдэнд хүүхдүүдийн хацрыг чимхэх, базах болон шахах хүчтэй “өхөөрдөм түрэмгийлэл” бий болсон байна.

Өөр нэгэн туршилтаар нас бие гүйцсэн амьтдын зургийг үзсэн хүмүүсээс илүү, амьтдын өхөөрдөм үр төлийн зургийг үзсэн хүмүүст дээрх үйлдлийг хийх хүсэл төрж байсан гэнэ. Тэгэхээр хэрэв хүмүүст өхөөрдөм зүйлсийг чимхэх, базах, хазах боломж олговол, тэд хэзээ ч татгалзахгүй гэдэг нь эндээс харагдаж байгаа юм. Гэхдээ үүнд ямар ч аюул байхгүй хэмээн Aragon судалгааны үр дүнгээ тайлбарлажээ.

© ABagOfBurgers / reddit

 

“Хүүхдийн бүдүүвч” бидэнд тэднийг өхөөрдөм гэж бодоход нөлөөлдөг

Бид чухам яагаад нярай хүүхдийн хацрыг чимхмээр санагддаг болохыг мэдэж авлаа. Гэхдээ тэд яагаад бидэнд тэгтлээ өхөөрдөм санагддаг юм бол? Тэгэхээр Konrad Lorenz гэх эрхмийн үзэж буйгаар “хүүхдийн бүдүүвч” гэж зүйл байдаг байна. Энэ нь хүүхдийг илүү хайр хүргэм болгодог. Энэ нь хүүхдийн бие физиологийн онцлогийг хэлж байгаа юм – том толгой, жижиг нүүр, том бөөрөнхий нүд, жижиг чих, богино хошуу, булцгар хацар гэх мэт.

Бүр илүү сонирхолтой нь “өхөөрдөм түрэмгийлэл” бүхий үйлдэл гаргахад хүргэж буй тэдгээр өхөөрдөм төрхнүүд хүн болон амьтны үр төлийн амьдрах чадварыг улам нэмэгдүүлдэг байна. Өөрөөр хэлбэл нас бие гүйцсэн амьтад өхөөрдөм санагдаж байгаагаас болоод өөр төрөл зүйлийн амьтны үр төлийг өсгөх боломжтой. Хүний хувьд ч гэсэн мөн ялгаагүй.

© depositphotos.com

Танд урьд өмнө “өхөөрдөм түрэмгийлэл” мэдрэгдэж байсан уу? Хэрэв тийм бол нярай эсвэл амьтны үр төлийн хацрыг чимхсэн үү эсвэл шахсан уу? Хариултаа бичээрэй.

5
БахархмаарБахархмаар
4
ГоёГоё
1
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *