Нийтийн тээврээр үйлчлүүлж байхдаа хэрхэн биеэ зөв авч явах вэ? Аливаа соёл, дүрмийг сайн мэддэг байхаас гадна дагаж мөрдөх нь чухал

0

Зорчигч чихсэн нийтийн тээвэрт сууж, хөл дээрээ гишгүүлж эсвэл бохир орчинд хувцсаа бохирдуулж, цаг үетэй холбоотойгоор эрүүл мэнддээ аюул учруулж байхаар хэдэн буудал алхсан нь дээр гэж бодох хүн нэг үеэ бодвол их болжээ.

Нийтийн тээвэрт биеэ авч явах зорчигчдын соёл өөрөө нийтийн тээврийг тав тухтай байж чадах эсэхийг шууд тодорхойлдог. Бага байхад өндөр настай хүнд суудал тавьж өг гэж зааж сургадаг байлаа, энэ нь ч зөв: хүн эелдэг байх ёстой.

 

Нийтийн тээвэрт биеэ хэрхэн зөв авч явах вэ?

Нийтийн тээврийн хэрэгслийн суудалд өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, бага насны хүүхэд болон жирэмсэн эмэгтэйчүүд сууна гэсэн соёлын дүрэм байдаг.

Хэрвээ автобусанд сул суудал байвал бусад хүн сууж болно. Гэхдээ тухайн хүн юуны түрүүнд дээр дурдсан бүлгийн хүмүүс байвал эхлээд сул суудлыг санал болгоно, ингэснээрээ тэдэнд давуу эрхийг олгож байна гэсэн үг юм.

Харамсалтай нь энэ соёл амьдрал дээр огт хэрэгждэггүй тул нийтийн тээвэрт суугаад л стресстэх нэг шалтгаан болдог. Шөнийн хүндхэн ээлжээсээ буугаад амсхийж суугаа хүнийг шууд буруутгаад байх нь нэг талаасаа бас л буруу. Хэн ч бусдын амьдралыг мэдэхгүй, ингээд үнэнч шударгын төлөө тэмцэгчид тэр хүнийг “бүдүүлэг, заваан”-аар нь дуудаж доромжилж эхэлдэг.

© Depositphotos

Сэтгэл судлаачид 50 дөнгөж гарч байгаа хүмүүст заавал суудал тавьж өгөх шаардлага байхгүй гэж үзжээ. Суудал тавьж өгснөөр тэднийг сул дорой буюу доромжилж байгаагийн илрэл гэж үздэг.

© Depositphotos

Ямар нэг хориглосон зүйлгүй бол аль болох идэвхтэй хөдөлгөөн хийж байхыг эмч нар зөвлөж байна. Нэг буудал замыг заавал автобусанд суулгүй алхаад явж болно.

© Depositphotos

Сул суудал байхгүй үед заавал сууна гэж аашлаад байгаа хүүхэд зорчигчдын толгойны өвчин болдог. Мэдээж тэр хүүхэд буруугүй, гэхдээ энэ үед хүүхдээ зөв хүмүүжүүлэх ёстой байж гэсэн утгатай сургаал айлдаад байх ч бас эвгүй.

© Depositphotos

Нөхцөл байдал ямар ч байж болно, хамгийн гол нь бүгд биднээс шалтгаална гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Хүн болгон эргэн тойрондоо тав тухгүй байдал үүсгэхгүй байхыг хичээгээд байвал амьдрал хамаагүй сайхан болоод ирнэ дээ. Аливаа соёл, дүрмийг сайн мэдэж байхаас гадна мөн дагаж мөрддөг байх нь чухал.

Ажил руугаа юугаар яаж явах нь тухайн хүний хэрэг. Мөн өөрийнхөө аюулгүй байдлыг сайн хангах ёстой, үүний тулд тээврийн хэрэгслийн хаана суухаа ч зөв сонгох нь чухал.

6
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Uyanga Daniel

    Uyanga Daniel

    2020/11/15 at 14:24

    Ийм залуусыг автобусанд мааш олноор харж болно

  2. Enhee Dalhaa

    Enhee Dalhaa

    2020/11/16 at 20:43

    Манай залуучууд автобусанд орохоороо булчин нь сулраад хаашаа л хаашаа найгаад салгалж унах гээд л явж чаддаггүй. Зарим нь биеэ хүнд даатгаад өөрийгөө өөр хүний мөрөнд тохчихно. Зарим нь сандал дээр сууж байгаа хүний толгой дээр бөгсөө тавина.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *