Хурдан унтахад тань тус болох ер бусын гэмээр 10 арга. Хонь тоолно гэдэг үеэ өнгөрөөсөн арга болжээ

0

Хэрэв та нойргүйдэлд автаад буй бол бидэнд таны энэхүү асуудлыг шийдэх 10 бяцхан заль байна. Тухайлбал хөлний хуруугаа атгах нь таны биеийг тайвшруулах үр нөлөөтэй байдаг. Мөн тухайн өдөр юу хийж бүтээсэн тухайгаа эргэцүүдэх нь бүх санаа зовоосон асуудлуудаа мартаж, унтаж амрахад тань тусалдаг ажээ. Манай сайт уншигч танд хурдан хугацаанд унтахад тань туслах 10 аргыг толилуулж байна.

1. Хөлөө дулаан байлгаж, оймс өмс

© stellafay / reddit, © chelseyjane / reddit

Орондоо орохын өмнө унтлагын хувцастайгаа хамт оймс өмсөөрэй. Энэ нь цусны эргэлт болон биеийн дулааныг нэмэгдүүлснээр бие тань тархинд унтах дохиог илгээж эхэлдэг аж.

 

2. Хөлийн хуруугаа атгах

© pxhere.com

Хөл тань дулаацсан бол хуруугаа амрааж, биеийн алжаал тайлах зорилгоор хөлний хуруугаа чангалж, суллах дасгал хийгээрэй. Хөлнийхөө хурууг атгаж чангалаад 10 тоолсны дараа суллаж дахин 10 тоолж амраагаад унтахаар хэвтээрэй. Энэ үед таны биеийн алжаал тайлагдаж, илүү тухтай мэдрэмж төрөх болно. Энэ аргыг нойргүйдлийн эсрэг эмчилгээнд ашиглах нь ч бий.

 

3. Сэрүүн байхыг хичээ

© shutterstock.com, © depositphotos.com

Сонин санагдаж болох ч сэрүүн байхыг хичээх тусам улам бүр нойр тань хүрэх болно. Үүнийг эсрэг сэтгэлзүй хэмээн томьёолдог бөгөөд тархи хүний хүсч буй зүйлийг эсрэгээр нь тайлж уншиж буйн нэгэн илрэл энэ аж.

 

4. Тухайн өдөрт болж өнгөрсөн зүйлсийг эргэцүүлэн бод

© Shutterstock.com, © Shutterstock.com

Энэ нь эсрэг сэтгэлзүйг унтахад ашиглаж буй бас нэгэн жишээ юм. Унтахын тулд та тухайн өдөрт ярилцсан хүмүүсээ бодох, оройн хоолоо хэрхэн идсэн тухайгаа бодох, гэр лүүгээ хэрхэн ирснээ бодох зэрэг хамгийн энгийн зүйлсээ бодоход л хангалттай. Энэ арга нь таныг сэтгэл зовнилоос салгаж, амраах зорилготой.

 

5. Хонь бус амьсгалаа тоол

© MICROGEN IMAGES/Science Photo Library RF/East News, © MICROGEN IMAGES/Science Photo Library RF/East News, © MICROGEN IMAGES/Science Photo Library RF/East News

Хонь тоолно гэдэг үеэ өнгөрөөсөн арга билээ. Харин та 4-7-8 хэмээн нэрлэдэг амьсгалын дасгал хийж үзээрэй. Ингэхдээ та амьсгалаа 4 секунд гүнзгий аваад, 7 секунд амьсгалаа түгжиж, 8 секундийн турш маш тайвнаар амьсгалаа эргүүлэн гаргаарай. Энэхүү дасгалыг давтан гүйцэтгээрэй.

 

6. Нүүрээ хүйтэн усаар угаа

© depositphotos.com, © depositphotos.com

Нүүрээ хүйтэн усаар угаах нь нойр хүргэх маш сайн арга ажээ. Энэ нь таныг сэргээх бус харин нойрыг хүргэж, зүрхний цохилтыг багасгаж, цусны даралтыг бууруулж таныг яг л хүүхэд шиг унтахад тань туслах Mammalian Dive Reflex-ыг өдөөдөг байна.

 

7. Зөгий шиг дүнгэнэ

© depositphotos.com, © depositphotos.com

Орондоо орж нүдээ аниад, гүн амьсгал аваад зөгий мэт дүнгэнэж үзээрэй. Энэ аргыг Bumblebee breath хэмээн нэрлэдэг бөгөөд сөрөг бодлуудаас ангижруулж, бодол цэгцлэх үр нөлөөтэй ажээ. Ийнхүү эерэг сэтгэгдэл мэдэрсэн бие тань сератонин буюу аз жаргалын гормон, мелатонин буюу нойрны гормон ялгаруулж эхэлдэг байна.

 

8. Өвдөг доороо дэр тавь

© BruceBlaus / Wikimedia Commons

Дэрийг зөвхөн толгой, хүзүүнд ашигладаг гэж бодсон бол та эндүүрчээ. Дээшээ харж унтаж буй тохиолдолд та дэрээ өвдөг доороо байрлуулснаар нурууг тань амрааж өгдөг байна. Харин хажуу тал руугаа харж унтаж буй бол дэрээ хөлнийхөө завсар хийгээрэй. Энэ нь таны нурууг зөв байрлалд оруулж сайхан амрах нөхцлийг бүрдүүлнэ.

 

9. Оройн хоолондоо өглөөний цайтай ижил зүйлс хэрэглэ

© dhamm44 / reddit, © egitto23 / reddit

Оройн хоолондоо өглөө хэрэглэдэгтэй ижил төрлийн зүйлс хэрэглэх нь таныг хурдан унтаж амрахад нөлөөлдөг байна. Тухайлбал унтахын өмнө магни, калигаар баялаг гадил идвэл таны нойр маш хурдан хүрч эхэлдэг байна. Мөн та цусан дахь чихрийн хэмжээг тогтворжуулах үйлчилгээ үзүүлдэг гадилтай цай ч уух боломжтой. Гадилтай цайг бэлтгэхдээ буцалсан халуун усанд гадилаа зүсч хийгээд хэсэг хугацаанд байлгасны дараа зөгийн балтай хольж хэрэглэнэ. Мөн бүйлс нь зүрхний цохилтыг бууруулж, биеийг амраадаг тул оройн цагаар хэрэглэвэл зохистой. Харин оройн цагаар халуун ногоотой болон өөх тосоор баялаг хүн хэрэглэхээс зайлсхийгээрэй. Энэ төрлийн хүнс нь шөнийн турш таны хоол боловсруулах эрхтнийг ажиллуулах үндэс болдог.

 

10. Тослог багатай бяслаг идэх

© naykip / reddit

Оройн цагаар тослог ихтэй бүтээгдэхүүн хэрэглэх нь зохисгүй боловч тослогийн агууламж багатай бяслаг идэх нь таныг хурдан унтахад тусалж чаддаг ажээ. Учир нь тослог багатай бяслагт нойрны амин хүчил болох trytophan агуулагддаг байна. Иймээс оройн цагаар хөнгөн зууш хэлбэрээр тослог багатай бяслагаа жимс эсвэл зөгийн балтай хольж хэрэглээрэй.

Хэрэв дээрх аргууд танд тус болж чадаагүй бол эмчид хандаж, эрүүл мэндийн зөвлөгөө, үйлчилгээ авахыг танд зөвлөж байна.

Хурдан унтахад туслах өөр ямар арга байдаг вэ? Сэтгэгдэл хэсэгт бидэнтэй хуваалцаарай.

43
ГоёГоё
16
ГайхмаарГайхмаар
5
Ха ХаХа Ха
5
БахархмаарБахархмаар
4
БурууБуруу
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
3
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Болд Тунгалаг

    Болд Тунгалаг

    2021/01/05 at 20:07

    I

  2. Azzaya Battsengel

    Azzaya Battsengel

    2021/01/08 at 10:47

    Ганзоригийн Амгаасэд unshaarai

  3. С. Батзаяа

    С. Батзаяа

    2021/01/08 at 14:13

    Зүгр үүриин 5 хүртэл утсаа ух тгл 5 мин дотор нам😂

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *